​10 асуулт, 10 хариулт: Онцлох асуулт "Хувиараа үсчин хийдэг хүн давхар зээл авч болох уу"

  • 2019 / 08 / 25

Асуулт: bi tseregt 12sar niigmiin daatgal tolsn mashin lizendex gsima urdchilgaagv awch bolx u baingiin togtmol orlgtoi

Хариулт: Машин лизингээр авах бол доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болох ч энэ нь таны хувьд илүү зардалтай, хүндрэлтэй алхам болно. Та машины лизингийн талаар өөрт зориулсан цогц зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: Би энэ байгуулагадаа орхоосоо өмнө ондоо байгуулгад тасралтгүй ндш төлж байсан энэ байгуулгад ороод ндш таслаагүй төлж байгаа энд ороод гурван сар төлж байгаа нийт 14 сар төлж байна би цалингийн зээлд хамрагдаж болох уу

Хариулт: Банкууд доорх хоёр үндсэн шалгуурыг тавьж байгаа. 1. Танай шинэ орсон байгууллага тухайн банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ёстой 2. Та одоогийн ажлаа дор хаяж 6 сар тогтвортой эрхэлсэн байх ёстой.

Асуулт: sn bn uu udriin 10000 tuluud mashin lizingeer awah gsiin medeelel awi

Хариулт: Та сард ойроцоогоор 250000 төгрөг төлөх юм байна. 30 сараар тооцвол ойролцоогоор 6 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 20 хувиар тооцоход та 1.5 саяын урьдчилгаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд нийтдээ 7.5 саяын машин авах боломжтой юм байна. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: Engiin hugatsaatai hadgalamj neelgeed sar bur uur uur orlogo hiij boloh uu?

Хариулт: Болно. Гэхдээ орлого авдаг хадгаламжийг нь нээлгээрэй.

Асуулт: Sain bain uu bi huviaraa uschin hiideg hun toriin bankand mashinii zeeltei sard 500000 g toldog minii sariin orlog dundjaar 2500000 orchim baidag nadad bbsb herglrenii zeel garah bolmjtoi boluu

Хариулт: Танд хэрэглээний зээл нэмж авах боломжтой. Та сарын орлогынхоо 20 хувиар зээл төлдөг юм байна. Банк, ББСБ-ууд сарын орлогынхоо 50-60 хувиар зээл төлөхийг зөвшөөрдөг. Гол нь та орлогоо нотолж чаддаг байх ёстой. Үүний тулд гурван үндсэн шаардлага тавигдаж байгаа. 1. Татвараа төлж, татварын цэнхэр дэвтэртээ бичилт хийлгэсэн байх 2. Дансны хуулгаараа орлогын тодорхой хэсгийг нотолж чаддаг байх 3. Орлогоо хөтөлсөн байх. Хэрэв та орлогоо нотлоход хүндрэлтэй бол барьцаа хөрөнгөндөө тулгуурлан зээл авах боломжтой.

Асуулт: Хадгаламжтай байх нь хэрэгтэй ч Монголын өнөөгийн нөхцөлд инфляциас болоод ашигтай байхгүй гэж санагдаж байна. Энэ талаар ?

Хариулт: Хадгаламжийн бодит хүү гэдэг ойлголт байдаг. Энэ нь банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү нь жилийн инфляцийн түвшингээс хэр давж байна вэ гэдгийг харуулдаг үзүүлдэг. Өнөөгийн (2019 оны 8 сарын) байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 13 хувь байгаа бол жилийн инфляцийн түвшин улсын хэмжээгээр 7.7 хувь, УБ хотын хувьд 9 хувь байна. Ингэхээр бодит хүү нь жилийн 4-5.3 хувийн хооронд байна гэсэн үг. Таны хадгалуулсан мөнгөний худалдан авах чадвар жилдээ ийм хэмжээгээр өсч байна гэсэн үг.

Асуулт: Сайн байна уу? Би сарын 500,000₮-н цалинтай, нийгмийн даатгалд 57,500-г төлөөд бэлнээр 442,500-г авдаг. Одоо ажиллаж байгаа газартаа ажлаад яг 6 сар болж байна. Надад урьдчилгаа мөнгө байдгүй. 15 сая төгрөгийн машин сонирхож байгаа юмаа. Лизинг авч болох уу? Хэрхэн яаж лизингдэх вэ? Баярлалаа.

Хариулт: Дор хаяж 15 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн байх ёстой. Таны орлого дээр үндэслэн бодоход та ойролцоогоор 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Машины лизингийг хэрхэн авах, хэдий хэмжээний зээл авах боломжтой зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: Сайн байна уу. Манай нөхөр Хаан банкны 8%-н зээлтэй, цалингийн зээл нь нэг удаагийн төлөлт үлдсэн байгаа. Одоо голомт руу шилжиж цалингийн зээл авах гэсэн юм. Голомт нэг удаагийн цалингаа заавал голомтын харилцах дансаар авах ёстой гэсэн. Гэтэл нягтлан бодогч бодогч нь заавал Хаан банкнаас зээлгүй гэсэн бичиг авчирч өгж байж цалингийн дансыг нь солино гээд байх юм. Заавал тэгэх ёстой байдаг юм уу?

Хариулт: Тухайн ажилтны хувьд нэг дор хоёр банкнаас цалингийн зээл авах боломжгүй. Иймд өмнөх зээлээ хааж байж өөр банкнаас цалингийн зээл авах боломжтой (гэхдээ нөгөө банктайгаа бас байгууллага нь цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой). Эсвэл одоогийн банкнаасаа нэмж авах боломжтой.

Асуулт: Сайн байна уу би 2019 оны 4 сард хаан банкнаас 15 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан юм. Сар бүр төлөлтөө хийгээд явж байгаа 5 сая орчим төгрөг зээлрүүгээ хийх гэсэн юм би үндсэн зээлрүүгээ хийвэл миний сар бүр төлөх төлөлт багасах уу? Үндсэн зээлрүүгээ хийж болдын болуу баярлалаа

Хариулт: Өнөөдөр та 3 сая төгрөг төлбөл өнөөдрийг хүртэл хүүг эхэлж суутгаад үлдсэн төлбөрийг нь таны үндсэн зээлээс хасах болно. Маргаашнаас эхлэн бага дүнгээс таны зээлийн хүү тооцогдож эхэлнэ. Шууд бүгдийг нь үндсэн зээл рүүгээ хийх боломжгүй. Эхлээд өнөөдрийг хүртэл бодогдсон хүүгээ төлнө.

Асуулт: Sain baina uu 800k tsalin avdag sard 450 banknii lizing tuldug nohor tetgever avdag huuhed ajil hiideg niileed toloh bolomjtoi urdchilgaa 30% bga deeres n hotiin A zergeleld gazartai mashin lizinger avj bolhuu bayrlalaa

Хариулт: 30 хувийн урьдчилгаатай бол та нэмж газраа барьцаалах шаардлагагүй. Зээлэнд төлж байгаа мөнгө танай өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байвал танд дараагийн зээлийг нэмж олгох боломжтой.

Lizing.mn - Лизингээр зарагдаж буй байрууд

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
сайн байн уу би торийн албан ажилдаг юмаа би сард 1сая 34000мянган тогрогний цалинтай цалингийн зээлтэй сард 560000 толдог хасбанкад нэмж авах гэсэн болохгуй байна надад зээл гарах боловуу
Sain bain uu bi huviaraa uschin hiideg hun toriin bankand mashinii zeeltei sard 500000 g toldog minii sariin orlog dundjaar 2500000 orchim baidag nadad bbsb herglrenii zeel garah bolmjtoi boluu
Сайн байна уу. Манай нөхөр Хаан банкны 8%-н зээлтэй, цалингийн зээл нь нэг удаагийн төлөлт үлдсэн байгаа. Одоо голомт руу шилжиж цалингийн зээл авах гэсэн юм. Голомт нэг удаагийн цалингаа заавал голомтын харилцах дансаар авах ёстой гэсэн. Гэтэл нягтлан бодогч бодогч нь заавал Хаан банкнаас зээлгүй гэсэн бичиг авчирч өгж байж цалингийн дансыг нь солино гээд байх юм. Заавал тэгэх ёстой байдаг юм уу?

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл