Шүүх:
Engiin hugatsaatai hadgalamj neelgeed sar bur uur uur orlogo hiij boloh uu?

Болно. Гэхдээ орлого авдаг хадгаламжийг нь нээлгээрэй.

Хадгаламжтай байх нь хэрэгтэй ч Монголын өнөөгийн нөхцөлд инфляциас болоод ашигтай байхгүй гэж санагдаж байна. Энэ талаар ?

Хадгаламжийн бодит хүү гэдэг ойлголт байдаг. Энэ нь банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү нь жилийн инфляцийн түвшингээс хэр давж байна вэ гэдгийг харуулдаг үзүүлдэг. Өнөөгийн (2019 оны 8 сарын) байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 13 хувь байгаа бол жилийн инфляцийн түвшин улсын хэмжээгээр 7.7 хувь, УБ хотын хувьд 9 хувь байна. Ингэхээр бодит хүү нь жилийн 4-5.3 хувийн хооронд байна гэсэн үг. Таны хадгалуулсан мөнгөний худалдан авах чадвар жилдээ ийм хэмжээгээр өсч байна гэсэн үг. 

хадгаламжийн даатгал 20 сая гэдэг нь банк болгонд 20 сая байвал даатгагдах юм уу. аль эсвэл бүх банкны системд юмуу. үүнээс дээш нь яаж даатгагдах вэ

Хариулт: Банк болгонд байгаа хүүтэйгээ нийлээд 20 сая хүртэл дүнтэй хадгаламжууд тус тусдаа даатгагдана.

2006 оны 8 сарын 1 нд хийсэн ₮59000 жилийн 20 %ийн хүүтэй хийсэн 2019 оны 8 сарын 1 гэхэд нийт хэдэн төгрөг болсон байх вэ?

Хариулт: Та банкуудын хадгаламжийн хүүг http://mongo.mn/z/1240 энэ хаягнаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. Жилийн 20 хувь гэдэг одоогоор аль ч банкинд мөрдөгдөхгүй байгаа хүү байна. Таны хүссэн жишээгээр тооцоход эхний жилийн хадгаламжийн хүү нь 11800 төгрөг болно. Дараагийн жилийнх нь энэ хүүгээ оруулж тооцвол 14160 гэх мэт өсөөд явна. Гэхдээ 2006 оноос хойш хадгаламжийн хүү ихээр буурсан байгаа. Та шууд банк дээрээ очиж тооцооллыг хийлгэж авна уу.

Сайн байна уу? 1 жилийн хугацаатай хадгаламжид мөнгө хадгалуулахад хүүг нь өдөр өдөртөө тооцдог уу? Эсвэл жилийн эцэст нийт хуримтлагдсан мөнгөнөөс хүүг нь боддог уу?

Хүүгээс хүү боддог хадгаламжууд сар бүрийн эцэст хүүгээ бодож, бодогдсон хүүгээс татвар суутгаад үлдсэн хүүг таны дансанд нэмдэг. Бусад хадгаламжууд ихэвчлэн гэрээний эцэст хүүгээ бодож байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх хоёр нийтлэлийг уншиж танилцана уу.

http://mongo.mn/c/221

http://mongo.mn/c/128

Mongolian banknuudaas Ali bankand mongoose hadgaluulwal eresdel baga we. Bi hudaldaa hogjiliin bankand danstai tegsen chin hudaldaa hogjiliin bankni zahiral shalgagdaj bga danpuurj magd gj humuus yriad bn

Сайн байна уу?

Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг тогтоож, олон нийтэд зарлаж байхын тулд Монгол банк "зохистой харьцааны шалгуур үзүүлэлт" хэмээх 5 үзүүлэлтээр хянаж байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс гадна тухайн банкны зээлийн чанар болон мөн нийт хөрөнгийн хэмжээгээр нь банкууд хэр тогтвортой байгааг дүгнэж болно. 2019 оны I улирлын байдлаар энэ 7 үзүүлэлтээр тус тусад байр эзлүүлээд дунджаар нь дүгнэхэд үйл ажиллагаа нь хамгийн тогтвортой банк нь Хаан банк байна. ХХБ-ны хувьд Монгол банкнаас тогтоосон шалгуур 5 үзүүлэлтээ бүгдийг нь биелүүлж байна. Нийт хөрөнгийн хэмжээгээрээ 2-д, зээлийн багцийн чанар нь 91,3% байна.

аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ. хүүгээр арвижих нь ямар вэ

Та банкуудын хадгаламжийн хүүг харьцуулахыг хүсвэл http://www.mongo.mn/z/1240 хаягаар орж үзээрэй.

Гэхдээ таны хийх мөнгөн дүн, давтамж зэргээс хамаараад банкны бодогдох хүү өөрчлөгддөг. Хэрэв та бүх банкны хадгаламжийн хүүг бодуулахыг хүсвэл http://saving.mongo.mn/ хаягаар орж бодуулна уу.

Хадгаламжнаас юун татвар аваад байгааг хэлээд өгөөч

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН дагуу бүтэн жилийн хугацаанд хадгаламжийн хүүнээс олсон орлогын 10 хувийг татварт суутгах бөгөөд банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу татвар тооцон суутгагдаж байгаа.

Tanai sanal bolgoj bui 65 hurtelee hadgalamj uusgeh zuvlumj deer asuuhad urt hugatsaanii hadgalamj uusgeh ni her naidvartai ve? Yamar yamar ersdel baij boloh ve?

Бид энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх болно.

Аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ?

Та доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

http://mongo.mn/z/1240

Хэрвээ сар бүр мөнгө нэмэгдэж ордог бол жилийн эцсээр нийт дүнгээс нь хүү бодогдохуу эсвэл сар бүрийн дансны үлдэгдэлээс нь бодогдоод жилийн эцэст ниитдээ нэмэгдээд ордог уу

Та ямар төрлийн хадгаламж сонгосоноос хамаарна. Хэрэв та сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламж сонгосон бол хүү нь сар бүрдээ бодогдож орно. Гэрээний эцэст хүүгээ боддог хадгаламж сонгосон бол гэрээний эцэст бодогдож орно. Та http://saving.mongo.mn/ энэ тооцоолуурыг ашиглан бодож үзнэ үү. Бүх банкны хадгаламжийн хүүгээр тооцож өгөх болно

Хүүхдийн ирээдүйн саятан хадгаламжийн хүү нь хэд вэ?

Та mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж болон бусад бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүг харах боломжтой.

Сайн байна уу? Ямар банкны хvvхдийн хадгаламж хамгийн ендер хvvтэй бгаа вэ? Жилийн хэдэн хувь байгаа бол?

Та http://www.mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүний мэдээллийг нэг дороос авна уу.

Сайн байна уу? Ямар банкны хадгалажмийн хүү хамгийн өндөр байна вэ? бодит хүү болон зарласан хүүгийн ялгаа юу вэ? хадгаламжийг бодит хүүгээр тооцдог уу зарласан хүүгээр тооцдог уу?

Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfiSxwEo6C7oAzFy7iZ9-_nxsK1DG87_8eEzsTAXDiUIfH_Dw/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөвөл бид аль банк танд хэдэн төгрөгийн хүү бодож өгөхийг нарийвчлан тооцож өгөх болно. Гэхдээ бид 2 хүртэл жилийн хугацаагаар тооцож байгаа болно. Банк хүүгээ нэрлэсэн хүүгээрээ боддог бөгөөд хүү бодох арга зэргээсээ хамаараад бодит хүү нь өөр байх тохиолдол бий. Та шаардлагатай гэж үзвэл энд өгөгдсөн хаягаар орж мэдээллээ бөглөн биднээр тооцооллоо хийлгэнэ үү.

sn bnu 1 jiliin hugatsaatai hadgalamj neelgeed 1 hugatsaa ni bolvol dhd sunguulj boldiin bolov uu

Болно. Хадгаламжийн гэрээндээ үүнийг тусгаад, автоматаар сунгасан ч болно.

Таньд асуулт байна уу?