Хамтран ажиллах санал

Mongo.mn сайт нь "Хүмүүсийг хөрөнгөтэй болоход нь туслах" эрхэм зорилготойгоор 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхэм зорилгынхоо хүрээнд санхүүгийн зөвлөгөө, тооцоолол, банкуудын хүү харьцуулалт, өрхийн санхүүгийн зөвлөгөө, бизнесийн зөвлөгөө, хувьцаа бондын мэдээллийг түгээн ажиллаж байна.
Манай вэб сайтаар үйлчлүүлэгчдийн тоо тогтворжсон бөгөөд бид Банк санхүүгийн байгууллага, Иргэд аж ахуйн нэгж, Бизнес эрхлэгчдэд зориулсан доорх төрлийн үйлчилгээ, хамтын ажиллагааг санал болгож байна. Үүнд:
НЭГ. БАНК, ББСБ
1. Зээлийн зуучлал
Танай зээлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, сонирхсон хүмүүст бүрдүүлэх материал, тавигдах шаардлага, онлайнаар хүсэлт илгээх линк зэргийг өгөх, тухайн хүнийг танай байгууллагатай тэргүүн ээлжинд холбох, мөн дээр нь Mongo.mn сайтаар зуучлуулах хүсэлтэй бусад хүмүүсийн хамт зуучлан холбох үйлчилгээ.
Төлбөр: ҮНЭГҮЙ
Шинэ харилцагч татах зардлыг бууруулах, салбаргүй банкны үйлчилгээг (Branchless banking) шууд хэрэгжүүлэх энэ боломжийг та бүү алдаарай. Энэ үйлчилгээнд түрүүлж нэгдсэн банк, ббсб-уудтай урт хугацаанд үнэ төлбөргүй хамтрах түншлэлийн гэрээ байгуулах боломжтой.
Лавлах утас: 8586-0555
2. Хадгаламж, хөрөнгө оруулалтын зуучлал
Mongo.mn сайтад сар бүр хадгаламж, хуримтлал сонирхож зочилдог 7,500 орчим идэвхтэй хэрэглэгчдэд танай хадгаламж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, урамшуулалт аяныг танилцуулж, сонирхсон хүмүүсийг шууд холбон зуучлах үйлчилгээ. Энэ бол шийдвэр гаргахад бэлэн байгаа бодит хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт суваг бөгөөд эх үүсвэр татах ажлын үр ашгийг бодитоор нэмэгдүүлнэ. Мөн түүнчлэн танай байгууллагад чанартай харилцагчдын тогтмол урсгалыг бий болгоно.
Төлбөр: 1.7 сая ₮ / сар
Лавлах утас: 8586-0555
3. "Монголчуудын санхүүгийн хэрэгцээ ба чадамж 2020-2025" судалгаа
Монголчуудын санхүүгийн хэрэгцээ, чадамжийг 6 жилийн динамикаар тодорхойлсон 70 гол үзүүлэлт бүхий 55 хуудас цогц тайлан. Иргэдийн орлого, орон сууц, хашаа байшингийн зээлийн хэрэгцээ, хадгаламж, хуримтлал үүсгэх зан төлөвийг илтгэсэн эдгээр бодит өгөгдөл нь санхүүгийн байгууллагуудад стратегиа боловсруулах, AI болон скоринг системээ сургах, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд гол суурь болно. Салбарын онцлогт тохирсон хэсэгчилсэн багцуудыг санал болгож байна.
Төлбөр: 2.8 сая ₮ (Бүрэн тайлан) Дэлгэрэнгүйг [энд дарж] үзнэ үү.
4. "Харилцагч төвтэй борлуулалт" сургалт
Банкны ажилтнуудыг "Санхүүгийн зөвлөх" түвшинд бэлтгэж, Cross-selling болон урт хугацааны үнэнч харилцагчийн бааз суурийг өсгөхөд чиглэсэн 4 цагийн цогц хөтөлбөр. Бид 12 жилийн туршлага дээрээ үндэслэн харилцагчийн сэтгэл зүй, харилцагчийн хэв шинж, тэдний санхүүгийн хэрэгцээг, өрхийн санхүүгийн төлөвлөлт хийх аргачлалын хамт заана. Сургалт авсан байгууллагад 2025 он хүртэлх зах зээлийн судалгааны тайланг ҮНЭГҮЙ дагалдуулна.
Төлбөр: 4.5 сая төгрөг (Нэг удаад 50-100 ажилтан хамрагдах боломжтой)
Дэлгэрэнгүйг [энд дарж] үзнэ үү.
5. Санхүүгийн боловсролын контент маркетинг
Mongo.mn сайтын зүгээс хадгаламж, орон сууцны зээл, хашаа байшингийн зээл, өрхийн санхүүтэй холбоотой зөвлөгөө, пост бэлтгэн хамтран ажиллагч байгууллагын зар сурталчилгааны хамт фэйсбүүкээр түгээн сурталчлах үйлчилгээ. Нэг пост дунджаар 150'000 - 300'000 хүрнэ. Танай Банк, ББСБ эдгээр постуудаар дамжуулан өөрийн хадгаламж, зээлийн үйлчилгээ, түүний шууд борлуулалтын линк болон брэнд сурталчилгааг хийх боломжтой. Төлбөр 450'000 төгрөг. Нэг хүнд хүрэх зардал 1.5 - 3 төгрөгийн (Facebook reach) хооронд хэлбэлзэнэ.
Лавлах утас: 8586-0555
ХОЁР. ИРГЭД, БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОНД
1. Өрхийн санхүүгийн сургалт
Ажилтнуудын санхүүгийн амар амгалан нь ажлын өндөр бүтээмжийн суурь болдог. Бид 12 жилийн туршлагадаа үндэслэн танай хамт олонд ипотекийн зээл, хашаа байшингийн зээл, машины лизинг болон хүүхдийн хадгаламж, хуримтлал үүсгэх, өрхийн санхүүгийн талаар 2 цаг 30 минутын цогц сургалт орж байна. Оффис дээрээ зохион байгуулах боломжтой энэхүү сургалт нь ажилтнууддаа өгөх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт, ирээдүйн баталгаа байх болно.
Төлбөр: 550'000 төгрөг (нэг удаагийн сургалтанд 30 хүртэл тооны ажилтан хамрагдах боломжтой)
Дэлгэрэнгүйг [энд дарж] үзнэ үү.
2. "Өрхийн санхүү" фэйсбүүк групп
Mongo.mn-ийн албан ёсны хаалттай групп нь иргэдэд ипотек, хашаа байшингийн зээл, машины лизинг, хадгаламж хуримтлал, өрхийн санхүүгийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх суваг юм. Группт нэгдсэнээр бидний бэлдсэн зөвлөгөө, тооцооллыг тогтмол хүлээн авах, асуултдаа хариулт авч, өөрт ашигтай санхүүгийн шийдлүүдийг олж мэдэх болно.
Төлбөр: Та ердөө нэг удаа 5,000 төгрөгийн хураамж төлөөд байнгын гишүүнээр элсэж, санхүүгийн мэдлэгээ хамтдаа өсгөөрэй.
Гишүүнээр элсэх бол: [энд дарна уу]
ГУРАВ. БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД
1. SMART BUSINESS - сургалт, удирдлага хяналтын систем
Бизнесээ 1 минутад хянах, борлуулалтын шинжилгээг тогтмол хийж, хүссэн үедээ гар утаснаасаа харах, аль ажилтан өндөр бүтээмжтэй ажиллаж байна, ямар бараа борлуулалтын орлогын дийлэнхийг бүрдүүлж байна, аль бараа мөнгө түгжээд байна, борлуулалтын аль цэгүүд идэвхижиж байна, өдрийн аль үед борлуулалт идэвхитэй явагдаж байна гэх мэт датад суурилсан иж бүрэн шинжилгээг хийж бизнесээ ашиг орлогоо нэмэгдүүлэн, борлуулалтаа эрчимжүүлэхийг хүсвэл манай SMART SALES, SMART BUSINESS системүүдийг сонирхоно уу. Мөн менежерүүддээ энэ чиглэлийн ур чадвар олгох сургалт хийлгэхийг хүсвэл бидэнд хандана уу. Бид танай датаг шийдвэр гаргахад туслах "амьд" хэрэгсэл болгон хувиргана. Хэрэв та хүсвэл туршлагатай дата шинжээчдийн баг таны борлуулалтын өгөгдөлд 48 цагийн дотор ҮНЭГҮЙ ОНОШИЛГОО хийж, бизнесийн бодит нөхцөл байдлыг танилцуулна.
Дэлгэрэнгүйг [энд дарж] үзнэ үү.
2. Лизингийн борлуулалт
Та өөрийн үйлдвэрлэсэн тавилга, эд хогшил, үйлдвэрийн тоног төхөөрөмж, гандаас оруулж ирсэн цахилгаан бараа, тоног төхөөрөмж, машин, мөн өөрсдийн барьдаг амины орон сууц, орон сууц зэргийг зээлээр зарж борлуулахыг хүсч байна уу. Тэгвэл бид танд зар сурталчилгаа, лизингийн хосолсон үйлчилгээ санал болгож байна.
Таны зарыг чанартай бэлтгэж, зээлээр авах боломж, зээлийн тооцоолол, лизингийн үйлчилгээний хамт олон нийтэд түгээн борлуулах болно.
Lizing.mn – үйлдвэрлэгч, дистрибьюторын нэгдсэн сүлжээ
Бидний санал болгож буй эдгээр үйлчилгээг сонирхсон байгууллагууд 8586-0555 утсаар холбогдох эсвэл damdinjav@mongo.mn мэйл хаягаар захидал бичнэ үү. Бид танд зуучлалын үйлчилгээний ажиллах зарчим, боломж, үүсэх давуу тал, үр шимийг тайлбарлаж өгөхөд бэлэн байна.
Mongo.mn - БАЯЖИХТУН
