Шуурхай зээл



БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ






Асуулт хариулт

яаж зээл авах вэ?

Поссын машинтай бол банкнууд апп-аар шуурхай шийддэг зээл өгнө. Посс машингүй бол банкин дээр очиж зээлээ судлуулна

Сайн байна уу Надад тулгараад байгаа 2 асуудал байна 1. Skymedia дээр өөрөө ч мэдээгүй байж байтал ЗМС муу гэсэн ангилалтай болсон байна энэ тэгээд тэр нь 36к энийг төлвөл ангилал засагдар болвуу 2. АПП-н зээл дээр хугацаа хэтэрчихсэн ЗМС-д Хугацаа хэтэрсэг ангилалд орчихсон энэ зээлийг бүгдийн хаавал ангилал засагдах уу энэ чигээрээ үлдэх болвуу

Скаймедиа төлчихвөл засагдана, хэвийн болно. Апп-ын зээлийг апп гаргасан компаниас нь асууна

сайн байна уу.би нэг аpplication-д хэвийн бус ангилалд орсон зээлтэй юмаа.тэрийг яаж хурдан хугацаанд хэвийн болгох арга байна уу?нөгөө аpplication 3-н сар төлсөн байх хэрэгтэй гээд байна?

Тухайн апп нь засаж өгөхгүй бол өөр аргагүй, 3 сар хэвийх төлөх хэрэгтэй

2021оны 9сард хар дансанд орсон түрээс гэсэн байсан тэрийгээ яаж хаах вээ хар дансаа хааж болдог болвуу

Монгол банкны мэдээллийн санд муу ангилалтай гэж ойлголоо. Зээл хаанаас авсан тэр банк банк бус байгууллага дээрээ очиж асуудлаа шийдүүлнэ.

Би банк бусаас зээл аваад хугацаа хэтэрсэн найдваргүй зээлдэгч гэсэн хар данстай болсон байна 2018 онд авсан зээл одоо ямарч зээлын өр төлбөргүй банкнаас зээл авах гэхээр банк зээл олгохгүй байна энэ хар дансыг яаж арилгах вн

Таны зээл төлөгдөж дууссан тул Зээлийн мэдээллийн санд өөрчлөх боломжгүй. Иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорилгоор хамгийн сүүлд 2018 оны 8 сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "зээлийн төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй" 14170 иргэний муу зээлийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлж байсан байна. Үүнээс өмнө 2017, 2018 онд мөн тус тус 1 удаа "төлбөрөө заасан хугацаанд төлж барагдуулсан, бага дүнтэй зээл авсан, нэг удаа хугацаа хэтэрсэн, эсвэл үүрэн телефоны операторын лизингээ 90 хоногоос доош хугацаагаар хэтрүүлсэн" хүмүүсийн мэдээллийг мөн хэвийн ангилалд оруулж байсан байна. 

sain bn u urd omno ni zeel awj baigaagui ND 6sar tolj bn zeel awj boloh boluu

НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа

Хаан банканд цалингийн зээлтэй юм аа үл хөдлөхийг зээлд хамрагдах боломжтой юу

Таны асуултанд тодорхой хариулахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл үү эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл үү гэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй байна.

Хэрэв урт хугацааны ипотекийн зээл сонирхож байгаа бол таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас илүүгүй байх ёстой. Хэрэв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж хэрэглээний зээл авах гэж байгаа бол 60 хувиас илүүгүй байх ёстой. Энэ шаардлагын хүрээнд нэмэлт зээл авах боломжтой. Хэрэв Хаан банкны цалингийн зээлийн дийлэнхийг төлсөн бол нэмж цалингийн зээл авах боломжтой.

Газар барьцаалж ажилтай хүн зээл авч болохуу

Газар барьцаалж зээл олгож буй банк байхгүй. Харин та орлогоо нотолж чадах бөгөөд байгууллага тань цалингийн зээлийн гэрээ байгуулсан бол тухайн банкнаас цалингийн зээл авч болно.

би зээл авах боломжтой юу

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" үйлчилгээг ашиглан асуултандаа хариулт авна уу.

http://www.mongo.mn/zeel/zovlogoo

Сайн байна уу. Хас банктай гэрээгүй байгууллагад ажилладаг хүн Хас банкнаас цалингийн зээл авах боломжтой юу. Ямар материал бүрдүүлэх вэ.

ХасБанктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч "Өрхийн зээл" авах боломжтой. 

Энэ нь танай гэр бүлийн гишүүдийн орлого болон барьцаа хөрөнгө дээр тулгуурлан олгодог зээл юм. Зээлийн хүү нь сарын 2%.

Та энэ зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/product/2130 энэ хаягаас үзнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримтууд нь:

  • Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.



Сурталчилгаа