Асуулт, хариулт

ББСБ-р автомашины лизинг хийхэд монгол банкны зээлийн мэдээлийн санд орохуу

Орно

орон сууцны зээлийн өргөдөл анкет бөглөхөд заавал байраа сонгосон байх шаардлагатай юу

Ипотекийн зээл судлуулахаар орон сууцаа сонгосон байх шаардлагатай. Банкны өөрийн орон сууцны зээл бол урьдчилж хэдэн төгрөгийн зээл авахаа судлуулаад тэр хэмжээндээ тааруулаад орон сууцаа сонгож болно

500turgug zeel awch blohuu

500.000 төгрөгийн зээл авч болно. Орлогыг чинь судлаад олгоно

яаж зээл авах вэ?

Поссын машинтай бол банкнууд апп-аар шуурхай шийддэг зээл өгнө. Посс машингүй бол банкин дээр очиж зээлээ судлуулна

Сайн байна уу Надад тулгараад байгаа 2 асуудал байна 1. Skymedia дээр өөрөө ч мэдээгүй байж байтал ЗМС муу гэсэн ангилалтай болсон байна энэ тэгээд тэр нь 36к энийг төлвөл ангилал засагдар болвуу 2. АПП-н зээл дээр хугацаа хэтэрчихсэн ЗМС-д Хугацаа хэтэрсэг ангилалд орчихсон энэ зээлийг бүгдийн хаавал ангилал засагдах уу энэ чигээрээ үлдэх болвуу

Скаймедиа төлчихвөл засагдана, хэвийн болно. Апп-ын зээлийг апп гаргасан компаниас нь асууна

Eejiinhee bairiig baritsaalad 6 hubid hamragdj blh uu

6 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаанд ээжийнхээ байрыг барьцаалж болох уу гэж байх шиг байна. Зээл авах гэж байгаа хүн, хамтран зээлдэгчийн нэр дээрхи орон сууцыг барьцаална

Урьдчилгаа 3 сая төгрөг байгаа. Цалингийн орлоготой. Нийгмийн даатгал удаан төлөөгүй. нэмж 12сая төгрөгийн зээл авах боломжтой юу?

Урьдчилгаа болж байна. Ндш 6 сараас төлсөн бол болно

сайн байна уу.би нэг аpplication-д хэвийн бус ангилалд орсон зээлтэй юмаа.тэрийг яаж хурдан хугацаанд хэвийн болгох арга байна уу?нөгөө аpplication 3-н сар төлсөн байх хэрэгтэй гээд байна?

Тухайн апп нь засаж өгөхгүй бол өөр аргагүй, 3 сар хэвийх төлөх хэрэгтэй

Хугацаа хэтэрсэн зээлтэй шүүхийн нэхэмжлэлтэй байгаад зээлээ төлж барагдуулаад нэг жил болж бна. Ахиад зээл авах гэсэн мрнгол банкинд бүртгэлтэй бна гээд зээл олгохгүй гэнэ яах вэ

Төлж дууссаны дараа 6 жил болж байж арилна. Тэр болтол зээл авах боломжгүй. Муу зээлийн түүхтэй ч зээл олгодог ББСБ-ууд байвал болох байх.

Би ипотекийн зээлтэй. Маш их илүү төлөлттэй. Сарын төлөх хэмжээгээ бууруулж болохуу? 855500 - 250000 төгрөг рүү

Илүү төлөлттэй бол болно. Гэхдээ банкны ажилтантайгаа уулзаарай

ХАМТРАГЧ БАНК, ББСБ