​Зээлийн карт /кредит карт/ гэж юу вэ?

  • 2014 / 05 / 13

Хүнд гэнэт яаралтай мөнгөний хэрэгцээ гарах үед хэнээс хаанаас мөнгө олох вэ гээд асуудал гарч ирдэг. Тэгвэл та кредит карт буюу зээлийн карттай байхад шууд л картнаасаа мөнгө зээлнэ гэсэн үг. Нэг талаар мөнгө хайж санаа зовох зүйлгүй амар мэт боловч нөгөө талаар зардлаа хянахгүйгээр замбараагүй үрж дараа нь төлөх гэж өөртөө дарамт үүсгэх сул тал бий.

Кредит карт гэж яг ямар картыг хэлээд байна вэ?
Энгийнээр бол та хүссэн үедээ картнаасаа мөнгө зээлж, худалдан авч буй бараа, үйлчилгээний үнийг төлчихөөд дараад нь тодорхой хугацааны дотор картандаа буцаан хийх буюу банкинд эргүүлж төлөх нөхцөлтэйгээр банкнаас авсан зээлийн эрхтэй карт юм.
Банкуудад кредит картыг ингэж тодорхойлно.
Кредит карт нь банкнаас батлагдсан зээлийн эрхийн хэмжээнд төлбөр тооцоогоо гүйцэтгэж, зарцуулалтаа тодорхой заасан хугацаанд эргэн төлөх хэлбэр бүхий карт юм. Кредит картын зориулалт нь богино хугацааны, бага хэмжээний санхүүгийн зээлжих хэрэгцээг санхүүжүүлэхэд оршино. Эргэн төлөлт хийсэн дүнгээр харилцагчийн зээлжих эрх дахин үүсч байдаг болно.
Кредит карт нь хувь хүн болон байгууллагын гэсэн төрөлтэй байна. Хүвь хүний хэрэгцээнд ашиглагдах карт нь энгийн, алтан, платинум…гэх мэт харин байгууллагын хэрэгцээнд ашиглагдах карт нь бизнес болон корпорэйт... зэрэг ангилалтай байдаг. Ангилал бүрийн зээлийн эрхийн хэмжээ болон бүтээгдэхүүний нөхцөл өөр өөр байна. Хувь хүн нь тогтмол орлоготой эсхүл зээлийн барьцаа хөрөнгөтэй байх /хугацаатай хадгаламж эсхүл үл хөдлөх/, Байгууллага нь бизнесийн тогтмол ашигт үйл ажиллагаатай, хүсч буй зээлийн эрхийн эргэн төлөлтийг төлөх санхүүгийн чадамжтай тохиолдолд кредит карт эзэмших боломжтой.

Кредит карт ашиглахын гол давуу тал нь бэлэн бусаар хийсэн төлбөрөө тогтоосон хугацаанд 100% буцаан төлсөн тохиолдолд ямар нэгэн хүү тооцогдогүйд оршино.
Харин тогтоосон хугацаанд нь төлөхгүй бол бусад төрлийн зээлийг бодвол илүү өндөр хүү тооцдог. 

Кредит картын зарцуулалт, гүйлгээний хуулгыг онлайнаар хүссэн үедээ шалгаж хянах боломжтой. Мөн мобайл банк, SMS банк, гэсэн бусад үйлчилгээнүүдийг ашиглан гүйлгээгээ хянах боломжтой юм.

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

Сайн байна уу Миний цалин 750.000 төгрөг төрийн албан хаагч 8дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа зээлийн үлдэгдэлгүй тохиолдолд 15сая төгрөг гарах болов уу?

Цалингийн зээл бол хүрэхгүй юм байна. 7-8 сая, түүнээс бага байх магадлалтай

Сайн байна уу Хасбанкнаас цалингийн зээл авсан юмаа 10 сард 1удаа зээлээ 7хоног хэтрүүлсэн юмаа ингэхээр дахиад зээл авч болох болов уу?

Болно

Сайн бн уу би цалингийн 9 сая гаран төгрөгний зээлтэй юм л даа 3 өрөө байраа барьцаанд тавьад зээл нэмж авч болох болов уу 20 сая төгрөгний зээл авч болох болов уу төрийн албан хаагч юм л даа

Барьцаанаас биш орлогын хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээ тогтох тул нэмж авах зээл тийм их нэмэгдэхгүй болуу. Цалингийн хэмжээг мэдэхгүй тул яг тодорхой тоо хэлэх боломжгүй байна

Хэрэглээний зээл