Шүүх:
bi tseregt 12sar niigmiin daatgal tolsn mashin lizendex gsima urdchilgaagv awch bolx u baingiin togtmol orlgtoi

Машин лизингээр авах бол доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлнө. Урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалж болох ч энэ нь таны хувьд илүү зардалтай, хүндрэлтэй алхам болно. Та машины лизингийн талаар өөрт зориулсан цогц зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Mongo.mn

sn bn uu udriin 10000 tuluud mashin lizingeer awah gsiin medeelel awi

Та сард ойроцоогоор 250000 төгрөг төлөх юм байна. 30 сараар тооцвол ойролцоогоор 6 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа 20 хувиар тооцоход та 1.5 саяын урьдчилгаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд нийтдээ 7.5 саяын машин авах боломжтой юм байна. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Сайн байна уу? Би сарын 500,000₮-н цалинтай, нийгмийн даатгалд 57,500-г төлөөд бэлнээр 442,500-г авдаг. Одоо ажиллаж байгаа газартаа ажлаад яг 6 сар болж байна. Надад урьдчилгаа мөнгө байдгүй. 15 сая төгрөгийн машин сонирхож байгаа юмаа. Лизинг авч болох уу? Хэрхэн яаж лизингдэх вэ? Баярлалаа.

Дор хаяж 15 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн байх ёстой. Таны орлого дээр үндэслэн бодоход та ойролцоогоор 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Машины лизингийг хэрхэн авах, хэдий хэмжээний зээл авах боломжтой зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo энэ хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sain baina uu 800k tsalin avdag sard 450 banknii lizing tuldug nohor tetgever avdag huuhed ajil hiideg niileed toloh bolomjtoi urdchilgaa 30% bga deeres n hotiin A zergeleld gazartai mashin lizinger avj bolhuu bayrlalaa

30 хувийн урьдчилгаатай бол та нэмж газраа барьцаалах шаардлагагүй. Зээлэнд төлж байгаа мөнгө танай өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байвал танд дараагийн зээлийг нэмж олгох боломжтой.

uridchilgaa 5 sayiig tolood mashin lizingdej bolhuu

Хариулт: 15-20 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн нөхцөлд банкны лизингээр машин авах боломжтой. Машины лизингтэй холбоотой иж бүрэн мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл та http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Sain bna uu bi tsalingiin zeeltee bas bbc zeeltee 10%tolood mashin awaj boloh bolwuu orlogoo notolj bolnoo sariin 250000 tsalintai

Хариулт: Хэрэглээний зээл дээр банкууд өрхийн орлогын 60 хүртэл хувиар зээл төлж болно гэж үздэг. ББСБ-ууд үүнээс өндөр хувиар зээл төлөх боломж олгодог. Энэ жишгээр та өөрөө тооцоод үзээрэй.

Сайн байна уу? Урьдчилгаа бэлэн 3сая төгрөг төлөөд приусс-30лизингд хамрагдаж болохуу?

Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

bi uridchilgaa 3sayiig ogood prius 20 lizing hiij bolohuu

Та 3 сая төгрөгийн урьдчилгаатай бол ойролцоогоор 20 сая төгрөгний үнэтэй машин лизигдэх боломжтой. Машины лизингийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Сайн байна уу? Оюутан хосууд байгаа юм. Урьдчилгаа 10% төлөөд машин лизингдэж болох уу? Орлогоо нотлох боломжгүй байнга цалингаа гар дээр бэлэн авдаг.

Орлого нотлох боломжгүй бол дор хаяж 40 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн үед зарим ББСБ-уудаас машины лизинг авах боломжтой.

Цаашид гар дээр авдаг цалингаа банкны дансаараа дамжуулж авч байхыг зөвлөе. Ингэсэн тохиолдолд банкууд таны орлогыг нотлогдох боломжтой гэж үзнэ. 

Талх Чихэр ХК нд 1сая төгрөгний цалинтай ажилд ороод сар ч болоогүй байгаа юмаа.18 сая төгрөгний үнэтэй машинийг урьдчилгаа 20% төлөөд сардаа хамгийн дээд тал нь 500н мянган төгрөг төлөөд авах боломжтой юу

Дор хаяж 6 сар ажилласан байхыг шаардана.

sn bnu xodoo oron nutagt vl xodloxtoi bol mashin zeeldej bolhuu

Хэрэв таны урьдчилгаа төлбөр хүрч байгаа бол үлдсэн зээлийнхээ барьцаанд авч буй машинаа тавиад машины лизинг авах боломжтой.

3n sar niigmiin daatgal tulsun urdchilgaagvi lizingeer mashin awah bolomj bgaa yu

Дор хаяж 6 сар ажилласан, урьдчилгаа 15 хувь бүрдүүлсэн тохиолдолд та зээл авах боломжтой.

Эзэмших гэрчилгээтэй хашаа байшин урьдчилгаанд гаргаж болдог уе

Заавал өмчлөх гэрчилгээтэй байх ёстой.

Sn bnu uridchalgagvi sers ni baritsand tawih vl hodloh horongo bhgvi tohiolsold yaj yaj mashini lizingd hamargdah we tsalinga has bankaar togtmol awdag

Машины лизингд хамрагдахыг хүсвэл та доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлбөртэй байх шаардлагатай. Эсвэл та цалингийн зээл аваад түүгээрээ машин худалдан авч болно.

Nohor maani govid tom masin bariad 1sar bolj bna manai nohor uridchilgaa 20% tolood horguurtei mashin avch bolohuu

Бизнес эрхлэгчдэд банк доод тал нь тухайн бизнесээ 6 сараас 1 жилийн хугацаанд хийсэн байх шаардлага тавьдаг. Иймээс боломжгүй.

Мөн орлогоо нотлохын тулд татварын цэнхэр дэвтэр, дансны хуулга хэрэг болно гэдгийг анхаараарай.

Sain bnuu niigmiin daatgal tulduggui huviaarai ajildag ul hudluhgui hun yaj mashin avah vee orlogo zarlagiin huulga notolgoo bolhuu

Сайн байна уу?

Таны орлого зарлагын хуулга буюу хар дэвтэр нь орлогын нотолгоо болно. Гэхдээ сүүлийн үед банкууд таны хар дэвтэр дээр нэмээд бараа татан авсан баримтууд, зарим орлогоо дансаар авсан бол тухайн дансны хуулга, зарим тохиолдолд түрээсийн гэрээ, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой баримтууд зэргийг нэмж шаардан, таны хар дэвтэртэй тулган үзэх байдлаар таны орлогыг баталгаажуулдаг болсон. Тэгэхээр та нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн эдгээр баримтуудыг цуглуулан, хар дэвтрээ тогтмол хөтөлж байгаа тохиолдолд банк таны сарын ашгийг тооцож үзээд зээл олгох боломжтой. Машин лизингээр авахад та 15-20 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн бол нэмэлтээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө танаас шаардахгүй. Хар дэвтрийн талаар та http://www.mongo.mn/c/165 эндээс дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.

Урьдчилгаа 0%-н хүү багатай авах боломжтой юу төрийн байгууллагад ажилладаг

Хэрэв та машины лизингийг бага хүүтэй авах бол доод тал нь 15-20 хувийн урьдчилгаа төлөх ёстой. Урьдчилгааны оронд ҮХХ барьцаалбал зарим банкууд урьдчилгаагүй зээл гаргах боломжтой байдаг. Гэхдээ бага хэмжээний урьдчилгааны төлөө өөрийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалах нь зохимжгүй юм. Танд зөвлөхөд та 1-2 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд лизингээр машинаа аваарай. Бүх банкны машины лизингийн талаарх мэдээллийг http://mongo.mn/z/1236 эндээс үзнэ үү.

Манайх өрхийн хэрэгцээндээ Монголд явж байсан автомашин худалдаж авах гэж байгаа юм л даа ямар нөхцөлөөр яаж лизингийн зээлд хамрагдах боломжтой бэ

Монголд явж байсан автомашинуудыг лизингээр авахыг хүсч байгаа бол банкуудын мэдээллийг та http://www.mongo.mn/z/1312 хуудсаар орж үзнэ үү.

сайн байна уу иөхөр бид хоёр шинэ ажилд ороод удаагүй байгаа ийм тохиолдолд зээл авах боломжтой юу

Ихэнх банкууд ажилд ороод 6 сар болсон байх шаардлага тавьдаг.

urchilga baixku tsalingiin zeelte baritsa xorong baixku mashiin lizingeer awch bolxuu

Машины лизинг авахад угаасаа барьцаа хөрөнгө шаарддаггүй. Лизингээр авч байгаа машин нь барьцаа болдог. Харин та урьдчилгаа төлбөр бэлнээр төлөх шаардлагатай болно.

Хэрэв таны хоёр зээлийн төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага бол банкууд танд давхардуулан зээл олгоно. Хэрэв та урьдчилгаа 30 хувьтай бол ББСБ-ууд ч танд зээл олгоно.

Bi bagshar ajilaad 5sar bolj baigaamaa taniahaas mashin lizingeer awah gesii boloh bolvu tanaid prius 11 markin mashin bgaa yu mongold yvaaguin ymar untei baidag yum boloo

Бид зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та манай энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ" гэсэн товчийг дарж, мэдээллээ бөглөнө үү. Бид аль болох бага хүүгээр богино хугацаанд зуучлах болно. http://www.mongo.mn сайтын нүүрэн дээр энэ товч байгаа болно

Tsalingin zeeltei yaj mashin lizing avah ve

Хэрэв таны орлого хүрч байвал цалингийн зээлтэй ч гэсэн давхар машины лизинг авч болно. Таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал давхар зээл авч болно. Та машины лизингийн талаар дэлгэрэнгүй мэдээлийг http://mongo.mn/z/1236 энэ линкээр орж үзнэ үү.

tsalin bolon orhiin zeeltei mashin lizengdej avmaar bna. iim zeeltei tohioldold lizeng garah bolomj bdg bolovuu

Таны сар бүр зээлэнд төлөх нийт мөнгө танай өрхийн орлогын 45-50 хувиас хэтрэхгүй байгаа тохиолдолд банкууд нэмж зээл гаргадаг.

sain bnuuu bi awto mashin lizengeer awah gesen ymaa bi huwiin baiguulagt ajilaad 7 sar bolj baigan maaa zeeld hamardah geher baritsaaa horngo baihgu ymaa

Машин лизингээр барьцаа хөрөнгө шаарддаггүй. Та авах гэж буй машины үнийн дүнгийн 10-20 хувийг урдчилгаа хэлбэрээр төлөхөд болно.

Хэрэв та ажилласан хугацааны орлогоо нотолж чадах, орлого нь зээлээ төлж хүрэлцэх бол энэ зээлд хамрагдах боломжтой

сайн байна уу? Би хувийн компанид ажиллаад 4сар болж байна. Хувиараа давхар бизнес эрхэлдэг. Машин лизингээр авж болох болуу

Банкнаас машины лизинг авах бол доод тал нь тухайн ажил бизнесээ эрхлээд 6 сараас 1 жил болсон байх ёстой.

Хэрэв та бизнесээ эрхлээд ийм хугацаа болсон бол түүнийгээ үндсэн орлого байдлаар нотлоод, нэмэлтээр цалингийн орлоготой гэдгээ батлах замаар зээлэнд хамрагдах боломжтой.

sain bnu bi mongol bankind zeelin har tuuhtee odoo 1.7 sayin tsalintai ajil hij bga mashin lizengeer awah gesin boloh bolwu

Та Mongo.mn вэбийн "Машинтай болох" гэсэн цэсээр ороод "Машины лизингийн хөтөлбөр" гэсэн хэсгээр орж мэдээллээ бөглөнө үү. Танд ямар боломж байгааг бид тодорхойлж, боломжтой бол зуучилж өгнө

sain baina uu noxor bid2 bankind zeeltei noxor maani тэц-4 ajilladag mashin lizingdej bolox bolwuu uridchilgaa bgaa

Машины лизингийг өөр зээлтэй давхардуулан авах боломжтой байдаг. Гэхдээ банкууд танай өрхийн орлого хүрэх эсэхийг тооцож үзэж байж шийддэг.

Нэмж зээл авсан тохиолдолд сард төлөх зээлийн төлбөрүүд нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байгаа тохиолдолд банкууд нэмж зээл өгдөг.

sain bnu bi huwiaraa togtwortoi yum ajiluuldag kompanitai.niigmiin daatgal tulduggui. mashin lizingeer awah bolomjtoi yu

Хариулт:

Сайн байна уу.

Та өөрийн орлогоо баталгаажуулж чадах бол өөрийн бизнесийн орлогоор машины лизиннгд хамрагдах боломжтой.

Банкнаас зээл авахад хар дэвтэр чин туслана. нийтлэл таньд тус болж магад.

bi mashin abah gesn yum aa.ehner maani bagshildg yum aa tuunii ner deer mashin abch boloh uu.hariu

Хариулт:

Сайн байна уу.

Таны эхнэр цалингийн болон ямар нэг зээлийн үлдэгдэлгүй, мөн та 2 урьдчилгаа төлбөртэй бол өөрийн орлогод тохирсон машины лизинг авах боломжтой.

Урьдчилгаа төлбөр бэлдээгүй тохиолдолд цалингийн зээл аван машинаа  бэлнээр  худалдан авах бас нэг боломж байна.

Ихэнхи Банк таны сүүлийн 6 сард гар дээр авсан цалингийн дунджаас тооцож цалингийн цалингийн зээл олгодог. Гар дээр авдаг цалингаа хэрхэн тооцохыг эндээс, таны цалинд хэдэн төгрөгийн зээл оногдохын эндээс үзнэ үү?

sain bna uu? gar deere uridchilgaa tulbur beldsen yum baihgvi.niigmiin daatgal heden jil tulsun.tuswiin baiguulagt ajild orod hed honoj bna.lizingeer mashin awah bolomj bga bolow u?

Хариулт:

Сайн байна уу?

Та одоо ажиллаж байгууллагадаа сүүлийн 6 сарын хугацаанд ажилласны дараагаар машины лизингийн зээлэнд хамрагдах боломжтой.

Энэ хугацаанд доодд тал нь авах машинахаа 15%-иас багагүй хэмжээний урьдчилгаа бэлдэж байхад гэмгүй шүү.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Таньд асуулт байна уу?