​Цалингийн зээл гэж юу вэ? Цалинтай хүн бүр энэ зээлийг авч чаддаг уу?

  • 2014 / 05 / 15

Интернет ухаж, банкны веб үзэж байхдаа цалингийн зээл олгоно гэсэн зарууд олныг харсан байх. Ойр дотны хүмүүсээсээ ч цалингийн зээл авсан, цалингийн зээл авна гэсэн яриаг олныг сонссон буй заа. 

Магадгүй зарим нь цалингийн зээл авах гээд чадаагүй гэж ярьж байхыг сонссон байх.

  • Яагаад цалинтай хүн бүр энэ зээлийг авч чаддаггүй вэ?
  • Яагаад нэг банкнаас авч болоод байхад, нөгөө банкнаас авч болдоггүй вэ?
  • Яагаад нэг байгууллагын ажилтнууд зээл аваад, нөгөө нь чаддаггүй вэ?

Цалингийн зээл авахын тулд Та өөрөө ч мэдэлгүй гурван шалгуураар шалгуулдаг.
Нэн тэргүүнд Банк танай компанийг хэр зэрэг том компани вэ, ажилтнуудынхаа цалинг хугацаандаа тавьж чадаж байна уу гэдгийг судлаад, болно гэж үзвэл “цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ” байгуулдаг байна. Төрийн байгууллага ажилтныхаа цалинг тогтомол авьж чаддаг тул бол судална гэхгүй шууд гэрээ байгуулахыг эрмэлздэг.
1-р шалгуур. Банктай“цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ” байгуулсан байгууллагад ажилладаг байх
Удаах шатанд банк таныг компанидаа ажилладаг, цаашид ч тогтвортой ажиллана гэдгийг мэдэхийг хүснэ. Далдыг харж, ирээдүйг тааж чадахгүй тул өмнө ажилласан хугацаагаар дүгнэнэ. 1 жил ажилласан хүнээс 5 жил ажилласан хүнийг илүү тогтвортой ажиллах найдвартай хүн гэж ойлгодог. Дунд нь 1 сар ч болтугай завсарласан бол хойшдоо 2, 3 сараар цалингүй болох магадлалтай гэж боддог. Ихэвчлэн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хардаг. Энэ шаардлага нь улирлын чанартай ажилладаг газар тариалан, зам, барилга, уул уурхайн компанийн ажиллагсдад их хүндээр тусдаг. Хавар ажил эхлээд зээл авах гэхээр өмнө ажилласан хугацаа тасарсан байдаг, өвөл амрах үедээ зээл авах гэхээр цаашид тогтвортой ажиллана гэсэн шалгуурт нийцдэггүй.
2-р шалгуур. Байгууллагын үндсэн ажилтан бөгөөд сүүлийн 6-12 сар орчим тасралтгүй ажилласан байх.
Дараагийн ээлжинд ажиллаж байх хугацаандаа хэдэн төгрөгний цалин авч байсныг тогтоохыг оролдоно. Цалингийн хэмжээнээс авах зээлийн хэмжээ хамаарна. Өндөр цалинтай бол их зээл олдоно. Ямар цалинтайг шалгахдаа таны дансанд орсон мөнгө, нийгмийн даатгалын дэвтрийг үздэг. Цалингийн хагасыг картаар, хагасыг бэлнээр авдаг эсвэл нийгмийн даатгалаа бага цалингаас боддог бол ихэвчлэн нийгмийн даатгал төлсөн хэмжээний цалинтай гэж үздэг.
3-р шалгуур. Банкны дансанд орж байгаа дүнгээр эсвэл нийгмийн даатгал төлсөн дүнгээс бодож таны цалинг тогтооно. Тогтоосон цалинг 12-оор үржүүлж танд өгөх зээлийн хэмжээгээ тогтооно.
Та болон танай компани дээрхи 3 шалгуурыг хангаж байвал цалингийн зээл илбийн юм шиг хурдан бүтнэ. Байгууллагаас тодорхойлолт, нягтлангаасаа нийгмийн даатгалын дэвтрээ аваад, очиход ихэнхи банкууд цалингийн зээлийг өдөрт өгдөг.
Хэрвээ танай компани:
- Банктай “цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ” байгуулаагүй бол
Та цалингийн зээл авч чадахгүй. Харин бусад компанийн ажилтан зээл авч чадна.
Хэрвээ та:

  • Байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй
  • Гэрээ байгуулсан боловч түр ажилтнаар ажиллаж байгаа
  • Компанидаа ороод удаагүй бол

Та цалингийн зээл авч чадахгүй нь байна. Харин хамт ажилладаг хүмүүс зээл авч чадна.
Хэрвээ та:

  • Цалингаа бүгдийг бэлнээр авдаг бол Та цалингийн зээл авч чадахгүй
  • Цалингаа бүгдийг нь банкаар авдаг бол Та өндөр хэмжээний цалингийн зээл авна.
  • Цалингийн хагасыг картаар, хагасыг бэлнээр авдаг бол Та бага хэмжээний цалингийн зээл авна.

Банктай гэрээ байгуулаагүй компанийн ажилтан хэрхэн зээл авах талаар дараагийн нийтлэлээс уншаарай.

Цалингийн зээлийн тавигдах шаардлага

Цалингаа амархан бодох арга

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

tsalingiin zeel awhad ymarch bnkan deer ochhod garhuu esweel zaawal gereete bank bhu

Хэрэглээний зээлийн хоёр төрөл байгаа. Нэг нь цалингийн зээл, нөгөө нь өрхийн хэрэглээний зээл. Цалингийн зээл нь таны цалингийн орлогыг барьцаалаад зөвхөн цалингийн зээлийн гэрээтэй байгууллагын ажилтнуудад өгдөг, арай хүү багатай зээл. Хэрэв цалингийн зээлийн гэрээгүй бол өрхийн хэрэглээний зээлийг авах боломжтой. Гэхдээ ямар нэгэн хөрөнгөө давхар барьцаалах шаардлагатай. Та банкуудын цалингийн зээлийн талаар мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 энэ хаягаас. Өрхийн хэрэглээний зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 хаягаар орж тус тус үзээрэй.

Sn bnuu tsalingiin zeel awah gsn ymaa has banknaas tegsen hotiin hariytai ah dvvs ni zaawal owog neg bh ym gn bi uuruu hotod amidardag hayg tur orshin suug

Та орлого болон барьцаа хөрөнгөө өөрийн гэдгийг баталгаажуулж чадаж байвал банк зээл олгоно

sn bnu bi niigemiin daatgal tolood 6 sar blj bga yma zeel garah uu tsalin 750000 awdag niigemiin daatgald 57500 toldog her zeel garah boloo

НД төлөөд 6 сар болсон хүмүүст банкууд хэрэглээний зээл судалж байгаа. Гэхдээ сарын дундаж цалингийн 60 хувиас хэтрүүлэхгүй зээл олгох болно. Дундаж цалингийн хэмжээг тооцохдоо сүүлийн 12 сард авсан нийт цалинг 12-т хувааж олдог. Тань шиг 6 сар ажилласан хүмүүсийн хувьд мөн адил 6 сард авсан нийт цалинг тань 12-д хувааж бодох тул нэг сарын цалингийн дундаж бага гарч, дагаад зээлийн хэмжээ нь бага гарах болно. Та 12 сараа гүйцээж байгаад зээл авбал ийм асуудал үүсэхгүй. Хэрэв та 6 сарын цалингаараа тооцуулбал танд ойролцоогоор 2.5 жилийн хугацаатай 5 сая төгрөгийн зээл гарах болно

Хэрэглээний зээл