​Захаас хүнсээ цуглуулахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

  • 2014 / 06 / 03

2 жил гарангийн өмнө “хөх тарианы зүссэн хар талх” 550 төгрөг, “зууван чех” 850 төгрөгний үнэтэй байсан бол одоо тус тус 850 төг, 1300 төг болжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна гэж яриад л байдаг. Сүүлийн үед юмны үнэ ер нь нэлээд өссөөр, хүмүүсийн худалдан авах чадвар бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Саяхан ойр зуур хүнсний зүйл цуглуулахаар Амгалан зах орлоо. Тэнд эгчтэйгээ таараад хамт элдвийг ярилцан түүний нэг найзтай гурвуулаа шинэ ногоо, жимс шилж сонгон захаар нэлээд явлаа. Тэр хоёр хүнсний юм авах болгондоо дандаа энэ зах руу ирдэг гэнэ. Харин би тэр өдөр ажлаасаа эрт тарсан болохоор л харих замдаа гээд жаахан хүнсний ногоо авахаар орж ирсэн юм. Бусад үед бол гэрийнхээ ойролцоо байдаг супермаркетаас гэртээ орохдоо л хэрэгтэй байгаа, дуусч байсан юмнуудаа авчихдаг. Үнийн хувьд тийм ч их зөрөө байхгүй юм шиг санагддаг байсан. Гэтэл миний бодож байсан үгүй юмаа.
Зарим эзэгтэй нар гурил, будаа, элсэн чихэр зэрэг зүйлээ сард нэг удаа, хүнсний ногоогоо 1-2 долоо хоногт нэг удаа зах орж авдаг юм байна. Үүнийхээ хэрээр ч багагүй мөнгө хэмнэдэг нь харагдаж байна. Бүр айхтар нэг нь захаас худалдан авах зүйлийнхээ жагсаалтыг үнэтэй нь хамт бичээд хүүхдэдээ эсвэл нөхөртөө өгөөд явуулчихдаг юм байна. Юутай ч сарын хэрэгцээт зүйлээ бөөнд нь захаас худалдаж авах хамгийн зөв арга юм байна лээ.
Эгчийн найз бид гурвын сонголт мэдээж өөр байсан гэхдээ нэг захаас адилхан үнэтэй зүйлүүд авсан болохоор Амгалан захын зарим нэг барааны үнийг сонирхуулах үүднээс энд бичлээ. Та ч гэсэн өөрийн худалдан авсан зүйлийнхээ үнэтэй харьцуулаад үзэхэд гэмгүй шүү. (2014 оны 5 сарын 29-ны байдлаар)

Юутай ч 10-20 мянган төгрөгтэй байхад зах ороод хүнсний ногоо, ойр зуурын зүйлээ цуглуулж болж байна. Гэхдээ айл болгоны худалдан авах зүйлийн хэмжээ харилцан адилгүй. Тиймдээ ч бид харьцуулах үүднээс гурван айлын худалдан авсан зүйлийг нэг дор бичлээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа би дахин захаар орж худалдан авсан зүйлийнхээ үнийг та бүхэнтэй хуваалцах болно.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Бизнесийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа