​Зээлийн төрлүүд

  • 2014 / 04 / 01

Зээл авах хэрэгтэй байна, зээл яаж авах вэ гэж яриад байдаг. Зээлийн талаар та хэр сайн мэдэх вэ? Зээлийн төрлүүдийн талаар багахан хэмжээний мэдээлэл хүргэж байна. Дараагийн удаад зээл тус бүрийг тайлбарлах болно.
Арилжааны банкнуудын зээлийг хэрэглээний мөн бизнесийн гэж ангилж болох юм. 

Хэрэглээний зээлд:

  • • Орон сууц худалдан авах зээл
  • • Хашаа байшин, амины сууц худалдаж авах зээл
  • • Хашаа байшин, амины сууц барих зээл
  • • Орон сууцны засварын зээл
  • • Цалингийн зээл
  • • Өрхийн хэрэглээний зээл
  • • Тэтгэврийн зээл
  • • Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл
  • • Малчны зээл
  • • Хадгаламж барьцаалсан зээл
  • • Автомашины зээл
  • • Цахилгаан барааны зээл
  • • Сургалтын зээл гэх мэт бий.

Бизнесийн зээлд:

  • • Эргэлтийн хөрөнгийн зээл
  • • Хөрөнгө оруулалтын зээл
  • • Зээлийн шугам
  • • Бичил бизнесийн зээл ордог.

Зээл болгон зориулалт, эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хэмжээ зэргээсээ хамаарч өөр өөрийн гэсэн онцлогтой.
Зээлийг хэмжээгээр нь жижиг, жижиг дунд бизнесийн зээл, том зээл гэж ангилж болдог. Жижиг зээл гэдэг нь 10 сая хүртэлх хэмжээтэй, жижиг дунд бизнесийн зээл 10 саяас 100 саяын хооронд байх бол том зээл нь үүнээс дээш дүнтэй байдаг.
Хугацаагаараа мэдээж урт болон богино хугацааны зээлүүд гэж байна. Зээлүүд дотроос орон сууцны зээл хамгийн урт хугацаатай зээл юм. Бусад зээлүүд дээд тал нь 5 жилээс хэтрэхгүй хугацаатай байна.

Lizing.mn - Лизингээр зарагдаж буй байрууд

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
Орлого нотлохдоо хар дэвтрээс өөрөөр яаж нотлох вэ
Sain baina uu manaih huwiaraa biznes erheldel sardaa 20-30 say togrogniie orlogtoi tsewer ashig maani 6-7 say baidag 50-100 say togrognii zeeel awah hvseltei bgaa yum bolomjtoi yu Heden togrognii zeeliig hedii hugatsaatai sard heden togrognii tololt hiiheer awch boloh we.... hariu ogno vv bayrlalaa
Сайн байна уу? Нөхөр бид 2 хавраас хашаа байшин худалдаж авах гэсэн юм. Урьдчилгаа 15 сая төгрөгтэй 30 сая төгрөгийн хашаа байшин барих төлөвлөгөөтэй байгаа. Бид 2 2уулаа хувиараа ажилладаг. Орлого нотлох боломжтой. Би банканд 2сая төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэлтэй. Хавар дуусах байх. Энэ тохиолдолд 15 сая төгрөг зээлэх боломж байгаа болов уу? Бид 2 сарын 3 сая төгрөгний орлоготой.

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл