​Банкнаас зээл авахад “Хар дэвтэр” чинь тусална

  • 2014 / 05 / 16

Манай “ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” нь зээл авах үед гарах зардлууд, банкуудын санал болгодог хүү, шимтгэлийн хэмжээ, зээл авахын тулд бүрдүүлдэг материал зэргийг нэг дороос үзэх боломжийг хүмүүст олгоод зогсохгүй уншигчдын ирүүлсэн асуултанд нь хариулт өгч, өөрсдийн бэлтгэсэн зөвлөмжөө мөн түгээдэг билээ.
Өчигдөрхөн нэгэн уншигч бидэнд доорх асуултыг ирүүлсэн тул бид бизнес эрхэлж буй хүмүүстэй уулзаж тэдний “хар дэвтэр”-ийн талаар ярилцсанаа танд хүргэж байна.
Уншигчаас ирсэн асуулт: Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Би нэг зүйл асуух гэсэн юмаа. Хувиараа дэлгүүр ажиллуулдаг хүн орлого зарлагынхаа хар дэвтэрийг хэрхэн хөтлөх вэ энэ талаар нэг заавар зөвөлгөө өгч туслаач. Эсвэл загвар байвал харуулаач, Баярлалаа
Хар дэвтрийг ямар зорилгоор хөтөлдөг вэ?
Хүмүүс ер нь хар дэвтэрийг ямар зорилгоор хөтөлдөгийг сайн ойлгодоггүй. Ихэнх хүмүүс нэг бол хүмүүст өгсөн зээлээ бичдэг, эсвэл банкинд үзүүлдэг дэвтэр л гэхээс цааш сайн ойлголт байдаггүй.
Тэгвэл хар дэвтэр гэдэг нь эрхэлж буй бизнесээсээ хэдий хэмжээний ашиг олж байгааг харуулдаг дэвтэр юм. Ашиг гэхээр бас арай хол сонсогдож байж болно. Ер нь барааны эргэлтээ хэр нэмэгдэж байгааг хянадаг дэвтэр ч гэж болно. Учир нь барааны эргэлтээ мэдэж байхад олж буй ашгаа тооцох боломж гардаг.
Ихэнх хүмүүс татан авсан бараа, зарсан бараагаа хар дэвтэр дээрээ хөтөлдөг. Харин зээлээр зарсан бол түүнийгээ давхар тэмдэглээд явдаг. Ердөө л энэ. Танд нэг зузаахан шиг дэвтэр байхад л болоо. Та хар дэвтэртэй боллоо гэсэн үг. Харин энэ нь их гоё өнгөлөг хавтастай байж болно шүү.
Жишээлбэл хүмүүс яаж хөтөлсөн байгааг харуулъя.
Энэ бол лангуу түрээслэн бэлэн хувцас зардаг хүний хөтөлдөг хар дэвтэр байна.


Өдрөө бичээд тухайн өдөр зарсан хувцсаа, үнийн дүнгийн хамт бичсэн байна. Өдрийн эцэст олсон орлогоо нийтэд нь тооцсон байна. Тэгэхээр хувиараа бизнес эрхэлж байгаа хүний хөтөлдөг хар дэвтэр буюу бүртгэлийн бичиг баримт нь ердөө л энэ.
Харахад зүгээр л энгийн жагсаалт мэт боловч маш чухал мэдээллийг тухайн хүндээ төдийгүй, банкны ажилтанд ч өгч байдаг. Жишээлбэл:

  1. Тухайн хүн хэдий хэмжээний бараа үлдээд байгааг энэ л дэвтрийг ашиглан тулгаж шалгана. Сүүлийн хоёр долоо хоногийн нийт орлогоо тооцох гэвэл энэ л дэвтрээс түүж үзнэ. Бэлнээр хэдэн төгрөг байна, хэдэн төгрөгийн авлагатай байгаагаа мөн л эндээс үзнэ.
  2. Харин банкны ажилтны тухайд энэ л дэвтрийг харж байгаад таныг үнэхээр бизнесээ эрхэлж байгаа эсэхийг тогтоодог. Энэ л дэврийг харж байгаад та сард хэдэн төгрөгийн ашиг олж байгааг амархан тогтоочихдог, улмаар хэдэн төгрөгийн зээл өгөхөө энэ л дэвтрийг ашиглан тооцож гаргадаг.

Тэгэхээр харахад маш энгийн жагсаалт мэт боловч таны бизнес амжилттай байх, зээл авах үндэс нь энэ л дэвтэр болдог байна.
Нэмж хэлэхэд энэ хүн сард нэг удаа Эрээн явдаг бөгөөд тэр үедээ худалдан авсан бэлэн хувцсаа мөн адил ийм байдлаар биччихдэг юм байна. Харин банкны ажилтан болохоор нийт авсан барааны үнэ, бараагаа зараад олсон мөнгө зэргийг хараад сард олсон ашгийг тань төвөггүй тооцчихдог юм.
Гэхдээ мэдээж бизнес болгон харилцан адилгүй. Хар дэвтэр дээрээ хөтөлдөг зүйлийн жагсаалт ч өөр өөр болж ирнэ.
Тухайлбал хүнсний найман нэрийн барааны дэлгүүрт хөтөлж буй хар дэвтэр, бөөний худалдаа эрхлэгчийн хөтөлдөг хар дэвтэр, бэлэн хувцас зардаг хүнийх, ченжийх гээд бүгд өөр өөр.
Тиймээс бид бизнес эрхлэгчид маань орлого, зарлагаа хэрхэн хөтөлдөг талаар цаашид ч сурвалжлан хүргэх болно.
Товчхон дүгнэхэд хар дэвтэр гэдэг нь:

  1. Барааны үлдэгдэл, барааны борлуулалтаа тооцох
  2. Бэлэн мөнгө, авлага зэрэгтээ хяналт тавих
  3. Банктнаас зээл авах үед орлогоо нотлон харуулах үед зайлшгүй хэрэг болдог байна.

Таны бизнест мөн адил амжилт хүсье!

Жич: Та манай зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл энд дарна уу. Бид танд хамгийн ашигтай нөхцөлөөр зуучлах болно. Mongo.mn

Lizing.mn - Лизингээр зарагдаж буй байрууд

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
Орлого нотлохдоо хар дэвтрээс өөрөөр яаж нотлох вэ
Sain baina uu manaih huwiaraa biznes erheldel sardaa 20-30 say togrogniie orlogtoi tsewer ashig maani 6-7 say baidag 50-100 say togrognii zeeel awah hvseltei bgaa yum bolomjtoi yu Heden togrognii zeeliig hedii hugatsaatai sard heden togrognii tololt hiiheer awch boloh we.... hariu ogno vv bayrlalaa
Сайн байна уу? Нөхөр бид 2 хавраас хашаа байшин худалдаж авах гэсэн юм. Урьдчилгаа 15 сая төгрөгтэй 30 сая төгрөгийн хашаа байшин барих төлөвлөгөөтэй байгаа. Бид 2 2уулаа хувиараа ажилладаг. Орлого нотлох боломжтой. Би банканд 2сая төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэлтэй. Хавар дуусах байх. Энэ тохиолдолд 15 сая төгрөг зээлэх боломж байгаа болов уу? Бид 2 сарын 3 сая төгрөгний орлоготой.

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл