​Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна: 9-р хэсэг

  • 2020 / 08 / 12

Гудамжны сонин худалдагчаас дэлхийн нэрт бизнесмен болсон Ким Ү Жүн/Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч/-ий туулсан амьдралдаа тулгуурлан энэ номыг бичжээ. Энэ ном 43 сая хүн амтай БНСУ-д нэг сая хувь хэвлэгдэн тус орны хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоосон төдийгүй англи, япон, орос, хятад, испани, мажаар зэрэг олон хэлээр арваад оронд орчуулагджээ.


Олох зарах авьяас

Би мөнгө олохдоо чадамгай хүн. Бусад талаар бүү мэд. Манайд мөнгө сайн олдог хүмүүсийн жагсаалтанд миний нэрийг оруулсаныг бодоход би үнэхээр мөнгө олох авьяастай бололтой.

Ер нь хаа ч явж байсан миний нүдэнд мөнгө олох арга зам дурайж харагддаг. Тэгээд би наргиан болгож “гудамжинд мөнгө хөглөрч байдаг болохоор зүгээр түүнийг хамаад ирвэл л бол оо” гэж хэлж байсан удаа бий. Мэдээж энэ бол наргиан, нэг л зүйрлэл. Мөнгө хөглөрөөд байдаг газар гэж байхгүй шүү дээ.

Мөнгө олох хэцүү бөгөөд бусдаас илүү зовж зүдэрч байж олно.

Зураач хүн хаа ч явсан зурчихмаар сайхан үзэсгэлэнтэй газар харж явна. Загасчин хүн загас барьчихмаар аятайхан газрыг л хайна. Үүний нэгэн адил бизнесменүүд хаа ч явсан мөнгө олох арга сүвэгчилж явдаг. Эднийд юу худалдвал зүгээр бол? Ямар наймаа хийвэл мөнгө жаахан олчих бол? гэх зэргээр энд тэнд явж байхад санаандгүй сонин сайхан санаа гэнэт орж ирдэг юм.

Надад мөнгө олох авьяас байгаа ч харин олсоноо зарах тал дээр дутагдалтай хүн. Аливаа ажлыг тэр чиглэлийн авьяастай хүнээр хийлгэвэл хэрэгтэй гэж би боддог. Мөнгө олох увьдастайнхаа адилаар мөнгийг сайн зарцуулдаг хүн ч байдаг. Тийм хүнээр мөнгө бариулах хэрэгтэй. Тэгвэл зөв юманд зарцуулна. Мөнгө зарах чадваргүй хүн мөнгийг хэрэггүй зүйлд үрэх юм уу буруу зарах явдал ч их гарах болно.

Би “ДЭҮ”-г өмчлөгч нь биш, мэргэжлийн удирдагч нь. Тиймээс “ДЭҮ”-ээс олсон мөнгө минийх биш. Тэр мөнгийг нийгмийн тусын тулд зөв чиглэлээр нь сайн зарцуулчих чадвартай хүн барьж зарцуулаасай гэж би боддог. Залуучуудыг зөвхөн мөнгө их олдог ажилтай зууралдаж болохгүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Мөнгийг их олохоос зөв зарцуулах нь илүү чухал гэж би хувьдаа үздэг.

Бизнесмен зүгээр мөнгө олдог хүн байж таарахгүй. Юуны төлөө яах гэж олох вэ гэхээр зөв зарахын тулд олдог юм. Мөнгө олоод хэрэггүй юманд үрчихдэг бол ёстой хэрэггүй. Ямар ч аргаар хамаагүй “өөрийнхийгөө” л арвижуулах юмсан гэсэн шунаг сэтгэлээр ажиллах гэвэл томоохон эндүүрэл болно.

Мөнгийг зөв зарцуулах нь олохоосоо илүү чухал.

Мөнгийг зөв зарах авьяасгүй хүн түүнийг сайн зарцуулдаг хүнд бариулчихвал болно. Хэцүү юм байхгүй. Хэцүү юм шиг санагддаг нь өөрөө олсон мөнгө, хөл дээр нь босгосон ажлаа “миний юм” гэж бодоод байгаад л байгаа юм. Мөнгийг олдог нь ч сайн олж, зардаг нь ч сайн зарахдаа “миний юм” гэж өмчирхөх ойлголтоос ангижирч чадах юм бол асуудал тийм ярвигтай хэцүү биш ээ. Мөнгө сайн олдог нь уйгагүй олж, сайн зардаг нь ч нийгмийн төлөө ухаалаг зарцуулбал болно. Тэгэх юм бол бидний амьдарч байгаа хорвоо дэлхий улам сайхан, улам амгалан тайван болно.

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

Сайн байна уу. 10-15 тн даацтай ачааны машины лизинг байдаг болов уу. Хаана ямар санхүүгийн байгууллага хэдэн хувийн хүүтэй гаргадаг вэ?

Санхүүгийн түрээс гэдэг зээлийн үйлчилгээ байгаа. Машины лизингтэй төстэй зээл гэсэн үг. Банкинд очиж хүсэлтээ гаргах хэрэгтэй

Орлого нотлохдоо хар дэвтрээс өөрөөр яаж нотлох вэ

Хариулт: Бизнесийн орлоготой хүмүүсийн хувьд татвар төлсөн баримт, татварын цэнхэр дэвтрээр орлогоо нотлохыг сүүлийн үед банкууд шаарддаг болсон. Үүнээс гадна доорх баримтуудыг нэмж үзүүлэх боломжтой. Үүнд:

1.Банкны дансны хуулга

2.Кассын баримтууд

3.Бараа татан авсан баримтууд

4.Бизнес эрхлэхтэй холбоотой бусад бичиг баримтууд

5.Эсвэл хар дэвтэр

Sain baina uu manaih huwiaraa biznes erheldel sardaa 20-30 say togrogniie orlogtoi tsewer ashig maani 6-7 say baidag 50-100 say togrognii zeeel awah hvseltei bgaa yum bolomjtoi yu Heden togrognii zeeliig hedii hugatsaatai sard heden togrognii tololt hiiheer awch boloh we.... hariu ogno vv bayrlalaa

Бизнесийн зээлийг банкуу харьцангуй урт хугацаагаар олгож байгаа. Банкуудын бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та http://www.mongo.mn/z/1225 хаягнаас үзэх боломжтой.

Хэрэв та 3 жилийн хугацаагаар сарын 2 хувийн хүүтэй 50 сая төгрөг зээлбэл сард 1,9 сая, 75 сая төгрөг зээлбэл сард 2,9 сая, 100 сая төгрөг зээлбэл сард 3,9 сая төгрөг төлөх болно. Аль аль нь таны сарын цэвэр ашгийн 60 хувиас бага байгаа тул банк танд зээл өгөх боломжтой.

Гэхдээ та орлогоо нотлох, мөн барьцаа хөрөнгөтэй байх шаардлага тавигдана.

Бизнесийн зээл