Шүүж үзэх:
Урьдчилгаа 0%-н хүү багатай авах боломжтой юу төрийн байгууллагад ажилладаг

Хэрэв та машины лизингийг бага хүүтэй авах бол доод тал нь 15-20 хувийн урьдчилгаа төлөх ёстой. Урьдчилгааны оронд ҮХХ барьцаалбал зарим банкууд урьдчилгаагүй зээл гаргах боломжтой байдаг. Гэхдээ бага хэмжээний урьдчилгааны төлөө өөрийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалах нь зохимжгүй юм. Танд зөвлөхөд та 1-2 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд лизингээр машинаа аваарай. Бүх банкны машины лизингийн талаарх мэдээллийг http://mongo.mn/z/1236 эндээс үзнэ үү.

Манайх өрхийн хэрэгцээндээ Монголд явж байсан автомашин худалдаж авах гэж байгаа юм л даа ямар нөхцөлөөр яаж лизингийн зээлд хамрагдах боломжтой бэ

Монголд явж байсан автомашинуудыг лизингээр авахыг хүсч байгаа бол банкуудын мэдээллийг та http://www.mongo.mn/z/1312 хуудсаар орж үзнэ үү.

сайн байна уу иөхөр бид хоёр шинэ ажилд ороод удаагүй байгаа ийм тохиолдолд зээл авах боломжтой юу

Ихэнх банкууд ажилд ороод 6 сар болсон байх шаардлага тавьдаг.

urchilga baixku tsalingiin zeelte baritsa xorong baixku mashiin lizingeer awch bolxuu

Машины лизинг авахад угаасаа барьцаа хөрөнгө шаарддаггүй. Лизингээр авч байгаа машин нь барьцаа болдог. Харин та урьдчилгаа төлбөр бэлнээр төлөх шаардлагатай болно.

Хэрэв таны хоёр зээлийн төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага бол банкууд танд давхардуулан зээл олгоно. Хэрэв та урьдчилгаа 30 хувьтай бол ББСБ-ууд ч танд зээл олгоно.

Bi bagshar ajilaad 5sar bolj baigaamaa taniahaas mashin lizingeer awah gesii boloh bolvu tanaid prius 11 markin mashin bgaa yu mongold yvaaguin ymar untei baidag yum boloo

Бид зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та манай энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ" гэсэн товчийг дарж, мэдээллээ бөглөнө үү. Бид аль болох бага хүүгээр богино хугацаанд зуучлах болно. http://www.mongo.mn сайтын нүүрэн дээр энэ товч байгаа болно

Tsalingin zeeltei yaj mashin lizing avah ve

Хэрэв таны орлого хүрч байвал цалингийн зээлтэй ч гэсэн давхар машины лизинг авч болно. Таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал давхар зээл авч болно. Та машины лизингийн талаар дэлгэрэнгүй мэдээлийг http://mongo.mn/z/1236 энэ линкээр орж үзнэ үү.

tsalin bolon orhiin zeeltei mashin lizengdej avmaar bna. iim zeeltei tohioldold lizeng garah bolomj bdg bolovuu

Таны сар бүр зээлэнд төлөх нийт мөнгө танай өрхийн орлогын 45-50 хувиас хэтрэхгүй байгаа тохиолдолд банкууд нэмж зээл гаргадаг.

sain bnuuu bi awto mashin lizengeer awah gesen ymaa bi huwiin baiguulagt ajilaad 7 sar bolj baigan maaa zeeld hamardah geher baritsaaa horngo baihgu ymaa

Машин лизингээр барьцаа хөрөнгө шаарддаггүй. Та авах гэж буй машины үнийн дүнгийн 10-20 хувийг урдчилгаа хэлбэрээр төлөхөд болно.

Хэрэв та ажилласан хугацааны орлогоо нотолж чадах, орлого нь зээлээ төлж хүрэлцэх бол энэ зээлд хамрагдах боломжтой

сайн байна уу? Би хувийн компанид ажиллаад 4сар болж байна. Хувиараа давхар бизнес эрхэлдэг. Машин лизингээр авж болох болуу

Банкнаас машины лизинг авах бол доод тал нь тухайн ажил бизнесээ эрхлээд 6 сараас 1 жил болсон байх ёстой.

Хэрэв та бизнесээ эрхлээд ийм хугацаа болсон бол түүнийгээ үндсэн орлого байдлаар нотлоод, нэмэлтээр цалингийн орлоготой гэдгээ батлах замаар зээлэнд хамрагдах боломжтой.

sain bnu bi mongol bankind zeelin har tuuhtee odoo 1.7 sayin tsalintai ajil hij bga mashin lizengeer awah gesin boloh bolwu

Та Mongo.mn вэбийн "Машинтай болох" гэсэн цэсээр ороод "Машины лизингийн хөтөлбөр" гэсэн хэсгээр орж мэдээллээ бөглөнө үү. Танд ямар боломж байгааг бид тодорхойлж, боломжтой бол зуучилж өгнө

sain baina uu noxor bid2 bankind zeeltei noxor maani тэц-4 ajilladag mashin lizingdej bolox bolwuu uridchilgaa bgaa

Машины лизингийг өөр зээлтэй давхардуулан авах боломжтой байдаг. Гэхдээ банкууд танай өрхийн орлого хүрэх эсэхийг тооцож үзэж байж шийддэг.

Нэмж зээл авсан тохиолдолд сард төлөх зээлийн төлбөрүүд нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байгаа тохиолдолд банкууд нэмж зээл өгдөг.

sain bnu bi huwiaraa togtwortoi yum ajiluuldag kompanitai.niigmiin daatgal tulduggui. mashin lizingeer awah bolomjtoi yu

Хариулт:

Сайн байна уу.

Та өөрийн орлогоо баталгаажуулж чадах бол өөрийн бизнесийн орлогоор машины лизиннгд хамрагдах боломжтой.

Банкнаас зээл авахад хар дэвтэр чин туслана. нийтлэл таньд тус болж магад.

bi mashin abah gesn yum aa.ehner maani bagshildg yum aa tuunii ner deer mashin abch boloh uu.hariu

Хариулт:

Сайн байна уу.

Таны эхнэр цалингийн болон ямар нэг зээлийн үлдэгдэлгүй, мөн та 2 урьдчилгаа төлбөртэй бол өөрийн орлогод тохирсон машины лизинг авах боломжтой.

Урьдчилгаа төлбөр бэлдээгүй тохиолдолд цалингийн зээл аван машинаа  бэлнээр  худалдан авах бас нэг боломж байна.

Ихэнхи Банк таны сүүлийн 6 сард гар дээр авсан цалингийн дунджаас тооцож цалингийн цалингийн зээл олгодог. Гар дээр авдаг цалингаа хэрхэн тооцохыг эндээс, таны цалинд хэдэн төгрөгийн зээл оногдохын эндээс үзнэ үү?

sain bna uu? gar deere uridchilgaa tulbur beldsen yum baihgvi.niigmiin daatgal heden jil tulsun.tuswiin baiguulagt ajild orod hed honoj bna.lizingeer mashin awah bolomj bga bolow u?

Хариулт:

Сайн байна уу?

Та одоо ажиллаж байгууллагадаа сүүлийн 6 сарын хугацаанд ажилласны дараагаар машины лизингийн зээлэнд хамрагдах боломжтой.

Энэ хугацаанд доодд тал нь авах машинахаа 15%-иас багагүй хэмжээний урьдчилгаа бэлдэж байхад гэмгүй шүү.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Nz zaluu maani prius 20 lizingdeh gesen yum l daa.Tegsen niigmiin daatgal 3 sar tolson.Ug n 6sar ajilsan odoo ajilj bga gazraa.Ehnii 3sar toloogui yum.Tegheer mashinii lizing zaawal 6sar tolj bj awhuu? Belen 6say togrog bgalda ug n.3sar huleene gesen ug uu zaawal?

Хариулт: Сайн байна уу?

Энэ асуултыг өмнө манай олон уншигч асууж байсан. Банкуудтай уулзахад, эхний шаардлага 6 сар заавал ажилласан байх ёстой гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд үнэхээр 6 сар ажилласан гэдгээ нотолж чадвал, цөөн сар ажилласан ч лизинг авах боломж байдаг. Холбоотой зөвлөгөөг эндээс уншина уу?

Дээрх зөвлөгөө танд тус болохооргүй бол та заавал банк гэлгүй ББСБ-уудтай уулзаж болох юм. ББСБ-ийн шаардлага нь банкуудаас арай хөнгөн, гэхдээ хүү жаахан илүү байдаг. Ямар ямар ББСБ-аас зээл авч болохыг мэдэхийг хүсвэл энд дарна уу?

сайн байна уу? нөхөр бид 2 хүнд даацын машин ( howo, nord, shankhai, 60хөлт) лизингээр худалдан авахаар шийдээд байгаа билээ. дээрх машин дунджаар 80-100 сая гэдэг юм байна лээ. одоогоор нөхөр маань сард гар дээр 1сая авдаг. бидэнд урдчилгаа төлбөр бэлдсэн мөнгө байхгүй ч хашаа байшин бий. ийм тохиолдолд бид хашаа байшингаа барьцаалж урдчилгаа 15-20% хийгээд дахин банкнаас лизингээр машин авах боломжтой болов уу? жич: нөхөр маань элс хайрганы компанид 5 жил ажиллаж 4 жил НД төлсөн.

Хариулт: Сайн байна уу?

Асуултаас тодруулах зүйл олон байна. Одоо таны асуултанд аль болох дэлгэрэнгүй хариулахыг хичээе.

Танд урьдчилгаа төлбөр байхгүй бол 100%-ийн лизингээр том машин өгч байгаа байгууллага хайх эсвэл таны асууснаар хашаа байшингаа барьцаалж зээл аваад, том тэрэг авах гэсэн 2 сонголт байна.

Лизингээр машин авахын давуу тал авсан машиныг тань зээлийн барьцаанд тооцдог. Дутагдалтай тал нь ихэнхи тохиолдолд урьдчилгаа шаарддаг. Зарим урамшуулалтай саруудад 100%-ийн лизинг өгдөг.

Хашаа байшингаа барьцаалаад, зээл авахын давуу тал нь урьдчилгаа шаардахгүй тул та 2-ийн одоогийн нөхцөлд илүү тохирохоор харагдаж байна. Дутагдалтай тал нь барьцаа шаарддаг. Нэгэнт та 2-т худалдаад авсан хашаа байшин байгаа бол түүнийгээ барьцаанд тавьж болно. Хашаа байшингийн үнэлгээг мөн банк тогтооно.

Лизинг болон зээлийн алийг авсан гэсэн банк таны орлогыг судлаад, төлж чадна гэж үзвэл мөнгө өгдөг гэдгийг анхаарна уу?

Ачааны автомашин авах зээлийг харахад 4-5 жилийн хугацаатай сард ойролцоогоор 2% орчим хүүтэй өгнө гэсэн байна. 80,0 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр аваад, машин авна гэвэл та сард 2,3 сая орчим төгрөг төлөхөөр тооцоологдож байна. Энэ тооцоололыг өөрөө хийхийг хүсвэл энд дарна уу?

Сард төлөх дүн цалингаас тань өндөр гарч байгаа тул цалин дээрээ нэмээд, одоо байгаа машин болон шинээр авах машиныхаа орлогоор сард 2,3 сая төгрөг төлж чадна гэдгээ банкинд итгүүлэх асуудал үлдэж байна.

Нөхөр тань энэ чиглэлээр ажилладаг туршлагатайг банк үнэлэх байх. Энэ туршлагаа ашиглан, зээлээ төлж чадна гэдгээ үнэмшүүлэхэд хэрэг болох нийтлэлийг эндээс уншина уу?

Hi oyutan hvn liizenger mashin awch blhu

Хариулт:  Сайн байна уу?

Та өөрийн бизнесийн ч юм уу цалингийн орлоготой бол машины лизинг авах боломжтой. 

Орлогоо баталгаажуулах боломжгүй бол машины лизинг авах боломжгүй.

zaawal niigmiin daatgal toldog bh estoi yu mon tsalingiin zeeltei hvn mashinii zeeld hamragdaj bolohuu

Цалингийн зээлтэй хүн давхар машин лизингээр авч болдог. Гол нь таны сард төлөх нийт зээлийн төлбөр нь таны сарын орлогын 40-50%-с хэтрэхгүй байх ёстой.

Харин заавал нийгмийн даатгал төлдөггүй хүмүүсийн хувьд сард олж буй орлогоо банкинд баталж харуулахын тулд нэлээд хүндрэлтэй байдаг. Иймээс банкинд сард олж буй орлогоо хэрхэн нотолж харуулах талаар зөвлөгөө бэлтгэн хүргүүллээ. Та энд дарж дэлгэрэнгүй зөвлөгөө уншина уу.

Амжилт хүсье!

сайн байна уу. банкинд зээлтэй хүн авто машины линзингд хамрагдах ямар боломж байгаа бол.

Банкинд зээлтэй хүн автомашин давхар лизингээр авч болдог. Гол нь таны сард олж буй орлого хангалттай хүрч байх ёстой.

Тодруулбал та зээлэнд сар бүр төлөх нийт төлбөр нь таны сард олж буй орлогын 40-50%-с хэтрэхгүй байх ёстой.

Харин сард олж буй орлогоо бодитоор нь банкинд нотолж харуулахад нэлээд хүндрэлтэй байдаг бөгөөд бид энэ талаар дэлгэрэнгүй зөвлөмж хүргүүлж байна. Та энд дарж уншина уу.

Амжилт хүсье!

Hodooni hariayltai bogod ulaanbaatar hotod ajil hiij bga languun der suudag odor burin orlogo zarlagin dewter, langu ner deeree bdag yma mashin lizendej awah gesen ym harialal ged bgui yma tur orshin suudag ch ymu ali neg todorhoilolt.r ogdog bank bnu orj ired ywagui mashin awah gesen yma

Сайн байна уу?

Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм. УБ-т орлого олдогоо нотлож чадсан, хөдөөний хаягтай хүн УБ-аас зээл авч болох эсэхийг судалж үзлээ. Ихэнхи банкууд орлого олдог газраасаа зээл авах ёстой гэсэн хариу өгч байна. Хэрвээ цалингаа тухайн банкаар авдаг бол таны орлого олдогийг банк мэдэж байгаа учир харьяалал харгалзахгүй зээл өгдөг юм байна. Тэгэхээр таны асуудал харьяалал гэхээсээ илүү орлогоо нотолж чадах эсэхэд байгаа бололтой.

mashin zeeleer awahad zaawal tor tosowiin ajiltan bh ystoi yu hodoonii hvmvvs awah bolomj bgaa yu ali esgvvl mal mahnii naimaa hiideg ch yumuu

Сайн байна уу?

Та сард олж буй орлогоо нотолж чадаж байвал заавал төр төсвийн байгууллагад ажилладаг эсвэл цалингийн орлоготой байх шаардлага байхгүй. Харин сар бүр олж буй орлогоо яаж нотлох вэ гэдэг талаар бид зөвлөгөө бэлдэн хүргүүлээ. Та энд дарж дэлгэрэнгүй зөвлөгөө уншина уу.

Амжилт хүсье!

sn baina uu ene od,riin mendiig hvrgey minii zahdaliin hariuyg ilgeene gedegt itgej bnaa bi tvrked ireed 4 n jil bolj bnaa bair awah sanaatai bgaa bairnii monongnii 30 hubi boloh bgaa harin bi eh orondoo ajildaggvi bolohoor bairnii lizend hamragdaj bolohgvi yu aaw eej maani malchin tiim bolohoor minii ene tolgoi owdogoj bgaa asuultand hariulat ogch tusalna uuu

Сайн байна у?

Та асуултынхаа хариултаа дараах  линкээр орж уншина уу. 

http://www.mongo.mn/c/190



MonGo.mn 

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

bairnii lizentei hun mashin lizendej boloh uu tsalingaa golomt bankaar avdag hun oor banknaas mashinii linzendej boloh uu

Байрны зээлтэй хүн машин лизингээр авч болно.

Хамгийн гол нь таны орлого хүрч байх ёстой. 

2 зээлтэй болсоноор сар бүр зээлд төлөх мөнгө таны эсвэл танай өрхийн САРЫН ОРЛОГЫН ТАЛААС БАГА байвал банкууд танд зээл олгоно.

Автомашины лизинг авснаар та сард хэдэн төгрөг төлөх ёстойгоо тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.

тэтгэвэрт гарсан хун авто машины лизинг-д хамаарагдах боломжтой юу?

2014/05/18

Юуны өмнө манай "ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ"-д хандсан танд баярлалаа.

Бид таны асуултын дагуу товчхон судалгаа хийж банкуудтай холбогдож тодрууллаа.

ХААН, Төрийн банкны хувьд тэтгэвэрт гарсан хүмүүст зөвхөн тэтгэврийн зээл олгодог юм байна.

Харин Худалдаа хөгжлийн банк болон Хас банкны хувьд та зээлийн ажилтантай нь уулзаад машин лизингээр авах боломжтой эсэхээ тодруулах хэрэгтэй юм байна. Эдгээр банкууд нь машины лизингийг тэтгэврийн орлоготой хүнд өгөхгүй гэсэн заалт байдаггүй бөгөөд харин зээлийн ажилтан нь таны орлого, зарлага гэх мэт мэдээллийг үзэж танилцсаны үндсэн дээр зээл олгох эсэхийг шийддэг юм байна.

Банкууд автомашины лизинг авах гэж буй хүмүүст ямар шаардлага тавьдаг болон ямар материал бүрдүүлэхийг шаарддаг болохыг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Өөр асуух зүйл байвал бидэнд дахин хандаарай. Амжилт хүсье!

Таньд асуулт байна уу?