​Худалдан авах гэж буй машиныхаа “Аукционы хуудас”-ыг хэрхэн унших вэ?

  • 2014 / 05 / 27

“Auction sheet” буюу Аукционы хуудас гэдэг нь явсан км, машины өнгө, шатахууны төрөл, үйлдвэрлэсэн он, үнэлгээ, хүрдний байрлал, хаалганы тоо болон хөтлөгч зэргийг зааж өгсөн маш олон мэдээллүүдийг багтаасан хүснэгт байдаг.
Эндээс та худалдаж авах гэж байгаа машиныхаа бүх мэдээллийг өөрөө хараад мэдэх боломжтой. Хамгийн гол нь эхлээд та энэхүү хуудсан дээр хаана нь юуны тайлбарыг бичсэнийг ойлгодог болох хэрэгтэй. 

Жишээ болгон нэгэн машины Аукционы хуудсыг тайлбарын хамт дор үзүүлэв.

Аукционы хуудсан дээр тухайн машины гадна тал болон салоныг хэр их эдлэгдсэн гэдгээс нь хамааран тус тусад нь үнэлдэг байна.
Гадна талыг 5-1-ийн хооронд үнэлдэг бол салоныг A, B, C, D гэж ангилдаг юм байна. Дээрх зурагны баруун дээд буланд байгаа 

  C бол тухайн машины салоны үнэлгээ юм.
- A бол тухайн машин шинэ, эвдрэл гэмтэл байхгүй
- B гэсэн байвал маш цэвэрхэн, магадгүй бага зэрэг хиртэй
- C бол цэвэрхэн боловч тамхины галд түлэгдсэн
- D үсгээр тэмдэглэсэн байвал бохир буюу үнэртэй, эсвэл суудал нь нилээд элэгдсэн, урагдсан

энэхүү 3,5 гэсэн тоо нь машины гадна тал ямар байгааг үнэлжээ.
Машины гадна талын үнэлгээний ангилал:

  • S- 5000 км-с доош гүйлттэй шинэ
  •  5- Тээврийн хэрэгсэл бараг шинэ. Их биеийн бүх эд ангиуд үйлдвэрээс гарснаараа. Тээврийн хэрэгсэлд засвар хийх шаардлагагүй. Ихэвчлэн зөвхөн 3-с доош жилийн настай тээврийн хэрэгсэлд өгдөг.
  •  4.5- Шинэвтэр, өчүүхэн зураас, хонхорхой байхгүй.
  •  4- Тээврийн хэрэгсэл сайн байдалтай, хэвийн ашиглагдсан ямар ч тээврийн хэрэгсэлд гарч болох ердийн элэгдлийн улмаас гарсан бага зэрэг зураас, хонхорхойтой.
  • 3.5- Тээврийн хэрэгсэл бага зэргийн харагдахуйц зураас, хонхорхойтой. Ихэвчлэн дунд зэргийн байдалтай машин энэ ангилалд хамаарна.
  •  3- Янз бүрийн зураас, хонхорхойтой, зарим нэг будагны сэвтэй.
  •  2- Бүхэлдээ маш их зэвэрсэн, стандарт бус машин эсвэл өөрчилсөн машин.
  •  1- Үндсэндээ илэрхий муу машин. Эсвэл маш ихээр өөрчилсөн машин.
  •  RA буюу A- Тээврийн хэрэгсэл бага зэргийн осолд орж байсан. Боломжийн стандартын болгож завсарласан.
  •  R буюу A- Тээврийн хэрэгсэл осолд орж зарим эд ангийг нь засах буюу сольсон.

1500 нь хөдөлгүүрийн багтаамж.    199,144 км явсан миллийг зааж байгаа юм. 

Одоо та худалдан авах гэж буй машинуудынхаа талаарх мэдээллийг өөрөө уншиж мэдэх чадвартай боллоо.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

сард 300000 төгрөг төлвөл машин авч хүрэх үү? Та тооцоолохыг хүсвэл энд дар.

Жич: Та манай зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл энд дарна уу. Бид танд хамгийн ашигтай нөхцөлөөр зуучлах болно. Mongo.mn

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
bi tseregt 12sar niigmiin daatgal tolsn mashin lizendex gsima urdchilgaagv awch bolx u baingiin togtmol orlgtoi
sn bn uu udriin 10000 tuluud mashin lizingeer awah gsiin medeelel awi
Сайн байна уу? Би сарын 500,000₮-н цалинтай, нийгмийн даатгалд 57,500-г төлөөд бэлнээр 442,500-г авдаг. Одоо ажиллаж байгаа газартаа ажлаад яг 6 сар болж байна. Надад урьдчилгаа мөнгө байдгүй. 15 сая төгрөгийн машин сонирхож байгаа юмаа. Лизинг авч болох уу? Хэрхэн яаж лизингдэх вэ? Баярлалаа.

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл