​Машин лизингээр авахад дараах материалууд хэрэгтэй

  • 2014 / 05 / 07

Машины зээлийн талаар уншигчдаас асуултууд ирсээр байна. Энэ удаа “Урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр машин авч болох уу” гэсэн өмнөх мэдээлэлтэй холбоотой, ...үл хөдлөх хөрөнгө барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр ХААН банкны машины лизингээр машин авахад ямар бичиг баримтууд шаардах вэ?... гэсэн асуулт уншигчаас ирсэн байна. Үүний дагуу дараах мэдээллийг нийтэллээ. 

Танд зөвлөхөд банкны зээлийн мэргэжилтэнтэй уулзахаасаа өмнө зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, бүрдүүлэх материал, зээлдэгчид тавьдаг шалгуур зэргийг нь урьдчилаад мэдчихэд гэмгүй. Жишээлбэл та манай сайтын “Машины лизинг” цэсээр ороодЛизингийн хүү, урьдчилгаа гэсэн сонголтоор орж үзнэ үү.
ХААН банкны машины лизингийн хүү нь сарын 1,7% бөгөөд машины үнийн 15,0 хувийг урьдчилж төлөхийг шаарддаг юм байна. Харин өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгааг 0% хүртэл бууруулах боломжтой гэсэн байгаа.
Хэрэв та 15 сая төгрөгний үнэтэй машин зээлээр авахаар шийдсэн бол банкинд сар бүр хэдэн төгрөг төлөхийг энд тооцоолж үзүүлье.
Зээлийн сарын хүү 1,7% бөгөөд жилийн хүү нь үүнийг 12-оор үржүүлээд 20,4% болж байна. Та энэ нөхцөлөөр тухайн зээлийг 3 жилийн хугацаатай, урьдчилгаагүйгээр авъя гэж бодвол, сард зээлийн төлбөртөө 560,516₮ төлөх юм байна.
Үүнийг тооцохын тулд “Машины лизинг” цэсэнд байгаа “Машины лизингийн тооцоологч” сонголтоор ороорой.
Ямар материалууд бүрдүүлэх вэ?

ХААН банкны машины зээлийн тавигдах шаардлага:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн байх
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх
  • Банкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх чадвартай байх
  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах тээврийн хэрэгслээ сонгож, үнийн нэхэмжлэлийг авсан байх
  • Тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах

Бүрдүүлэх материал:

  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/
  • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт
  • Бусад орлогыг тодорхойлох баримт
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт
  • Худалдан авах тээврийн хэрэгслийн їнийн нэхэмжлэл
  • Тээврийн хэрэгсэл нь бэлтгэн нийлүүлэгчийн нэр дээрх гаалийн мэдүүлгийн хуулбар
  • Бусад,

Голомт банкны тавигдах шаардлага:

  • Байнгын оршин сууххаягтай байх
  • Сар бүр тогтмол орлоготой байх /Бизнесийн болон цалингийн/
  • Эрх зvйн хувьд хариуцлага хvлээх чадамжтай байх
  • Голомт банкны гэрээт байгууллагаас худалдан авах автомашинаа сонгосон байх

Бүрдүүлэх материал:

  • Зээл хvссэн өргөдөл /Банкнаас өгөх маягтыг бөглөх
  • 1 хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэх
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Цалин болон түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт /гэр бүлийн гишүүний хамт/
  • Худалдан авах автомашины сонголт буюу нэхэмжлэх

Зээлийн бүрдүүлэх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлсэнээр зээлээ хурдан авах боломжтой юм.
Танд амжилт хүсье!

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
bi tseregt 12sar niigmiin daatgal tolsn mashin lizendex gsima urdchilgaagv awch bolx u baingiin togtmol orlgtoi
sn bn uu udriin 10000 tuluud mashin lizingeer awah gsiin medeelel awi
Сайн байна уу? Би сарын 500,000₮-н цалинтай, нийгмийн даатгалд 57,500-г төлөөд бэлнээр 442,500-г авдаг. Одоо ажиллаж байгаа газартаа ажлаад яг 6 сар болж байна. Надад урьдчилгаа мөнгө байдгүй. 15 сая төгрөгийн машин сонирхож байгаа юмаа. Лизинг авч болох уу? Хэрхэн яаж лизингдэх вэ? Баярлалаа.

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл