​ӨМНӨГОВЬ БОНД жилийн 16%

  • 2026 / 05 / 20

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот тушаалаар “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн.

Өмнөговь аймгийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийт 500,000,000 тэрбум төгрөгийн бондыг дараах хуваарийн дагуу хэсэгчлэн гаргах зөвшөөрөл авсан.

Үүнд:

2026 онд: 150,000,000,000 төгрөг,

2027 онд: 300,000,000,0000 төгрөг,

2028 онд: 50,000,000,000 төгрөгийг тус тус олон нийтээс татан төвлөрүүлнэ.

Энэ хүрээнд Өмнөговь бондын 1 дүгээр транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.

Бондын нэр: Өмнөговь бонд

Хугацаа: 24 сар

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16%

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын тоо ширхэг: 1,500,000 ширхэг

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа /давтамж/: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2026.05.13 - 2026.05.19 /Ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд/

Үнэт цаасны талаарх албан мэдэгдлийг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: МХБ

Mongo.mn - Хамгийн ашигтай

ХАМГИЙН АШИГТАЙ НЬ ...

ХАДГАЛАМЖИЙН ТООЦООЛУУР

Сурталчилгаа