​​“ХААН Банк” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 409.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

  • 2026 / 02 / 16

“ХААН Банк” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 409.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Монголын хөрөнгийн биржийн “Топ-20” индекст бүртгэлтэй, хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаат компани “ХААН Банк” ХК (MSE: KHAN)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 2-р сарын 16-ны өдөр хуралдаж, 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 214 (хоёр зуун арван дөрөв) төгрөг буюу нийт 409,210,372,000 (дөрвөн зуун есөн тэрбум хоёр зуун арван сая гурван зуун далан хоёр мянга) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэр гаргалаа.

ХААН Банк 2025 онд тогтвортой өсөлтөө хадгалж, үр ашигтай ажилласны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 8.8 хувиар өсөж 694.8 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай байв. 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн хувьцааны хаалтын ханш болох 1,380 төгрөгөөр тооцвол нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж 15.5 хувь байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр бөгөөд хурлын тов гармагц бид хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэх болно.

Ногдол ашгийг холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд олгоно.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

БҮХ БАНКНЫ ЗЭЭЛ

ХАМГИЙН АШИГТАЙ НЬ ...

ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУР

ОНЛАЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Сурталчилгаа