ЗЭЭЛЭЭР ХАШАА БАЙШИНТАЙ БОЛОХ АШИГТАЙ ЮУ?

ЗЭЭЛЭЭР ХАШАА БАЙШИНТАЙ БОЛОХ АШИГТАЙ ЮУ?
Энэ асуултанд хариулахын тулд хашаа байшинтай болохын өмнөх болон дараах амьдралын орчин нөхцөл, давуу сул талыг харьцуулж үзэх хэрэгтэй.
Юуны өмнө хашаа байшинтай болох хүсэлтэй хүмүүс ямар нөхцөлд амьдарч байгааг эхэлж харъя.
Гэрт - 44%
Түрээсийн байранд - 31%
Хашаа байшинд - 17%
Орон сууцанд - 8%
тус тус байна.
Нийт хүмүүсийн 75% буюу дөрвөн хүн тутмын гурав нь монгол гэрт, эсвэл түрээсийн байранд амьдарч байна. Дөрвөн хүн тутмын нэг нь л хашаа байшинтай эсвэл орон сууцтай хүмүүс байна.
Тэгвэл зээлээр хашаа байшинтай болохыг монгол гэрт амьдрах, түрээсийн байранд амьдрахтай харьцуулж үзье.
Тухайлбал зээлээр хашаа байшинтай болох нь монгол гэрт амьдарснаас ямар давуу талтай вэ?
- Амьдрах орчин, амьдралын нөхцөл сайжирна.
- Үл хөдлөх хөрөнгөтэй болно
- Тэгвэл түрээсийн байранд амьдарснаас юугаараа давуутай вэ?
- Түрээсийн зардлаараа зээлээ төлнө
- Үр дүнд нь үл хөдлөх хөрөнгөтэй болно
- Байрны үнэ өсвөл бүр ашигтай
- Хашаа байшин нь дахин төлөвлөлтөд орвол бүр ч ашигтай.
Гэхдээ зөвхөн ийм ерөнхий байдлаар авч үзэх нь хангалтгүй.
Зээлээр хашаа байшин авах нөхцөлд зээлээ ямар хугацаагаар авбал хүү бага төлөх, аль банкнаас зээлээ авбал илүү ашигтай байх зэргийг давхар тооцох хэрэгтэй. Ингэж чадвал зээлээр хашаа байшинтай болох нь ашигтай эсэхэд бүрэн дүүрэн хариулт өгөх болно.
Ер нь бол хашаа байшингийн зээлийг 8 буюу түүнээс дээш жилээр авбал хашаа байшингийнхаа үнэтэй дүйцэх хэмжээний хүүг энэ хугацаанд төлөх болдог. Иймээс хүмүүс ихэвчлэн зээлээ 5, 6 жилээр авч богино хугацаанд төлж дуусгах сонирхолтой байдаг. Мэдээж богино хугацаанд зээлээ төлөөд, өөрийн нэр дээр үл хөдлөхтэй болохыг хүн бүхэн л хүснэ.
Үүнийг бүр нарийвчлан зээлээ хэдэн жилээр авбал авсан байрныхаа үнийн хэдэн хувьтай тэнцэх мөнгийг хүүнд төлдгийг та доорх хүснэгтээс үзнэ үү.
- 1 жилээр авбал: 12%
- 2 жилээр авбал: 23%
- 3 жилээр авбал: 36%
- 4 жилээр авбал: 48%
- 5 жилээр авбал: 62%
- 6 жилээр авбал: 76%
- 7 жилээр авбал: 91%
Хувьтай дүйцэх мөнгийг хүүнд төлдөг байх нь.
Эндээс та зээлээ ямар хугацаагаар авбал ашигтай болохыг олж хараарай. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд 3 буюу түүнээс доош жилээр авахад сарын төлбөр нь өндөр гардаг тул төлөхөд бэрхшээлтэй байх болно. Иймд ихэвчлэн хүмүүс 5 эсвэл 6 жилээр аваад зээлээ төлдөг.
Бас нэг харгалзан үзэх хүчин зүйл бол үнийн өсөлт юм. Хэдийгээр хүү төлж байгаа ч, урт хугацаанд байшингийн үнэ өсвөл бүр л алдагдалгүй байх боломжтой.
Харин аль банк хамгийн бага хүүтэй вэ гэдгийг манай mongo.mn сайт руу орж үзнэ үү.
Өнөөдрийн буюу 2025 оны 9 сарын 29-ны байдлаар банкуудын хашаа байшин худалдан авах зээлийн хүү доорх байдалтай байна. Үүнд:
- Ариг банк 1.8 - 1.6%
- Төрийн банк 1.8 - 1.7%
- Хаан банк 1.8 - 1.8%
Дүгнэлт:
Хэрэв та гэр эсвэл түрээсийн байранд амьдарч байгаа бол зээлээр хашаа байшин авах нь амтдран суух нөхцөлөө сайжруулж, үл хөдлөх хөрөнгөтэй болох том алхам болно.
Зээлээ 5–6 жилийн хугацаатай авах нь хамгийн түгээмэл бөгөөд хүүгийн дарамтыг багасгана.
Байрны үнэ өсөх, дахин төлөвлөлтөд орох боломж зэрэг нь зээлээр авсан байшингаа ашигтай хөрөнгө болгох нөхцөл болж чадна.
ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё.
https://www.facebook.com/groups/mongovideo
Өрхийн санхүүг дэмжигч:
Ариг банк - https://www.arigbank.mn/mn
Агула даатгал - agula.mn