​Дутуу барьсан 7*7 хэмжээтэй мансардтай байшинд зээл олгох уу?

  • 2023 / 03 / 09

Асуулт:


Сайн байна уу. Манайх 7*7 хэмжээтэй мансардтай байшин барьсан. Санхүүгийн байдлаас болоод дутуу баригдсан. Тэгэхээр гүйцээж барихын тулд энэ зээлд хамрагдаж болох уу? Давхар цалингийн зээлтэй байгаа. Баярлалаа

Хариулт:

Сайн байна уу?

Танд банкуудын Хашаа байшин барих зээл, Амины орон сууц барих зээл, Хувийн сууц барих зээл гэж яриад байгаа зээлүүд яг тохирох юм байна. Энэ зээлүүд нь тань шиг байшин барихаар ямар нэг хэмжээгээр өөрөө мөнгө гаргаад байшингаа эхэлсэн, тэгээд мөнгө нь дутсан хүмүүст зориулсан зээл. Зээлийн ерөнхий шаардлага нь өөрийн өмчлөлийн газар дээр байшин барьж эхэлсэн. Байшин нь зураг төсөвтэй. Өөрөөр хэлбэл, жишээ нь 50,0 сая төгрөгөөр, 80мкв талбайтай байшин босно гэсэн тооцоотой, зурагтай байх ёстой. Үүний дараа банкуудад зураг, тооцоогоо үзүүлээд, зээлээ авах хүсэлтээ гаргана. Жишээлбэл 5*7 харьцаатай байшингийн төсөв иймэрхүү загвартай байна. Дэлгэрэнгүй үзэх. Банкуудын хашаа байшингийн зээлийн хүү, шимтгэл, тавьж байгаа шаардлага, бүрдүүлэх материалыг эндээс харна уу.

Зээл авахад сард хэдэн төгрөг төлөхийг тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу

Таныг авсан зээлээрээ байшингаа барина, мөн зээлээ төлж чадна гэж үзвэл банк зээл олгоно. Давхар цалингийн зээлтэй бол танд олдох хашаа байшингийн зээлийн хэмжээ л багасах байх.

Mongo.mn - Санхүүгийн ертөнц

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Хашаа байшингийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа