​​Хашаа байшингийн зээл: БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

  • 2025 / 10 / 03

Хашаа байшингийн зээл: БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Хашаа байшин барих эсвэл худалдан авах гэж байгаа хүмүүст банкны зээл хамгийн том боломж болдог. Энэ үед хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай зүйл бол “зээлийн нөхцөл" юм

Зээлийн нөхцөл гэж юу вэ?

  • Зээлийн хэмжээ
  • Зээлийн хугацаа
  • Зээлийн хүү
  • Сарын төлбөр
  • Урьдчилгаа төлбөр
  • Тавигдах шаардлага

зэргийг хэлнэ.

2025 оны 9 сарын 19-ны байдлаар хашаа байшингийн зээл олгож буй 5 банкны зээлийн нөхцөл нь ямар байгааг хүснэгтээр харуулав.

Эндээс та өөрт ашигтай банкны зээлийн нөхцөл, өөрт тохирсон банкны шалгуурыг харьцуулан сонгох боломжтой.

Тухайлбал өнөөдрийн байдлаар Ариг банк, Төрийн банк, ХААН банк хамгийн бага хүү санал болгож байна. Ариг банкны сарын хүү 1.8 - 1.6 хувь буюу дунджаар 1.7 хувь байгаа нь бусад банкуудаас хамгийн бага байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд Ариг банк, ХААН банк 20 хувь буюу хамгийн бага байна. Бүх банкны зээлийн шимтгэл адил.

Зээлийн сарын төлбөрийг мөн та энэ хүснэгтээс харьцуулан үзэж болно. Жишээлбэл: та 30 сая төгрөгийг 6 жилээр авахад Ариг банкны дундаж хүүгээр тооцвол сарын төлбөр нь 725 мянган төгрөг, Төрийн банкны дундаж хүүгээр тооцвол сарын төлбөр нь 736 мянган төгрөг болно. 40 саяын зээл авбал Ариг банкны дундаж хүүгээр тооцоход 967 мянган төгрөг, Төрийн банкны дундаж хүүгээр тооцоход 981 мянган төгрөг тус тус байх нь. Бусад банкны сарын төлбөр хэд байхыг та хүснэгтээс дэлгэрүүлж үзнэ үү.

Мөн банк бүрийн зээлийн шалгуурыг дэлгэрүүлж харна уу.

Өрхийн санхүү дэмжигч:

Ариг банк - arigbank.mn, 70701001

Агула даатгал - agula.mn, 75751010

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа