Хашаа байшин барих зээлд тавигдах шалгуур.

Хашаа байшин барих зээлийн тавигдах шаардлага:
ГОЛОМТ БАНК
- Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;
 - Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
 - Хувийн сууц барьж дуусгах тохиолдолд барилгын гүйцэтгэл 60 хувьд хүрсэн байх;
 - Зээл хүсэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.
 
ХААН БАНК
- Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх,
 - Санхүүжилт авах амины сууц/хашаа байшингаа амьдран суух зориулалтаар ашиглах,
 - Өөрийн/хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээрх өмчлөх/эзэмших эрх бүхий газартай байх,
 - Барих ажлын төсөв, төлөвлөгөөтэй байх,
 - Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх,
 - Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх,
 - Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах,
 - Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх,
 
ТӨРИЙН БАНК
- Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл, хүүгийн аливаа өргүй,
 - Худалдан авах орон сууц, хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах
 - Тогтмол мөнгөн орлоготой /цалин, бизнесийн орлого г.м/
 - Худалдан авах орон сууц, хашаа байшингаа сонгосон байх
 
Сарын төлбөрөө тооцохыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - БАЯЖИХТУН
