​7 хоногийн мэдээ

  • 2023 / 02 / 13

1. Банкууд зээлийн хүүндээ өөрчлөлт оруулжээ. 

Ингэснээр банкууды зээлийн дундаж хүү:

  • Банкны эх үүсвэртэй ОСЗ - 1,6%
  • Цалингийн зээл - 1,65%
  • Хашаа байшин худалдан авах зээл - 1,68%
  • Бизнесийн зээл - 1,76%
  • Машины лизинг - 1,77%
  • Орон сууц барьцаалсан зээл - 1,89%
  • Хашаа байшин барьцаалсан зээл - 1,89%

тус тус болсон байна.

2. М банк хадгаламжийн бүтээгдэхүүнээ танилцуулав.

Тус банкны энгийн хугацаатай хадгаламжийн хүү:

  • 1 жил - 13,2%
  • 2 жил - 14% байхаар тогтоожээ.

Тус банкны хадгаламжийн мэдээлэлтэй http://mongo.mn/product/2573 хаягаа, бүх банкны хадгаламжийн мэдээлэлтэй http://mongo.mn/product/2573 хаягаар орж танилцана уу.

3. “Газар шим” IPO гаргахаар болжээ.

"Газар Шим Үйлдвэр" ХХК-д IPO хийх зөвшөөрөл СЗХ-оос олгохоор шийдвэрлэлээ

“Газар шим үйлдвэр” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр Санхүүгийн Зохицуулах Хороо шийдвэрлэлээ. Тус компани нь “Артишок” эрүүл мэндийн ундаа, “Өег”, “Алаг”, “Байцаа”-тай салат, “Лечо”, “Мөөгтэй лечо”, “Өргөст хэмх”, зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны танил болсон билээ. Монголд анхны даршилсан ногооны “Газар шим” үйлдвэрийг байгуулж эдүгээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компануудын нэг болж тус компанийн IPO-н мэдээлэл удахгүй та бүхэнд нээлттэй танилцуулагдах болно. Холбоотой мэдээлэл: http://www.frc.mn/a/4269

МӨНГӨ.МН - Санхүүгийн ертөнц

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа