​Анхны цалингаараа та юу авч байсан бэ?

  • 2022 / 11 / 14

"Анхны цалингаараа та юу авч байсан бэ" гэсэн асуултанд twitter хэрэглэгчид доорх байдлаар хариулсан байна.

Сонирхолтой санагдсан тул ямар нэгэн боловсруулалт хийлгүй шууд дараалуулан бичив.

АСУУЛТ: Анхны цалингаараа та юу авч байсан бэ?

ХАРИУЛТУУД:

- Радио авч билээ... одоо бодохоор инээд хүрээд байдгийн...яах гэжаагаан

- 2005 онд анхны цалингаасаа 1 мульт, 1 алпенголд 2 аваад гэрлүүгээ алхахдаа ганцаараа идэж байлаа. Үлдсэн мөнгөө ээждээ өгөөд. Ээж бөөн баяр надад буцаагаад 5к өгч байлаа. 18 настай байжээ.

- 2 сарын цалингаа хадгалж цуглуулж байгаад дэрэвгэр хормойтой дэгжин хар цув авч байсан. Оюутны байранд орж гардаг бүх охид өмсөж үзэж билээ. 20 гаруй жилийн өмнөх дурсамж. Цуваа одоо ч өмсдөг

- Даргадаа нэг шил архи. Багшдаа нэг шил, орлогч даргадаа нэг шил аавдаа нэг шил үлдсэнээр нь гэртээ хоолоо авч билээ. (1999)

- Тас атгасаар яваад ээждээ аваачиж тушаасан.

- Гэртээ аваад хурдхан харьж билээ . Бодвол хоол хүнс дэвтэр ном болсон байхаа

- Ном дэвтрээ нэг бөмбөгтэй авч байлаа…

- 97 ond Top shop geed barag anhnii shahuu neg goyo delguur bsan tendees oroolt beelii avch bsan daa.

- Двд тоглуулагч

- Дэлгэгддэг диван авч байв даа. 1996 он юм даг. Гар хийцийн, монгол мужаанууд хийдэг диван, сайхан ч чанартай эд байж.

- Ээждээ л өгчихсөн шт..

- Би ч бас ээждээ өгсөн.

- Авахаас өмнө үрэгдсэн байсан даа

- Арван ган халбага паалантай хэдэн төмпөн хэхэ

- 1983 онд ээждээ Быть Может үнэртэй ус аавдаа ВТ янжуур Арарат коньяк өөртөө срочкон цамц авч байж дээ.

- Би нэг ширээний цаг авч бсан. Одоо хүртэл бгаа. 35-н жил болж бна

- 1 бугуйн цаг авсан одоог хүртэл хүүхдүүдийн тоглоом болоод 10н хэдэн жил бжил бна

- Ахынхаа зээлийг төлж байлаа даа

- Саламандарын ботинк авч байлаа

- Дүүтэйгээ 6 төгрөгөөр 10 маруужин аваад дуусгаж амжаагүй хайлуулж явлаа 89 онд

- сейф авч байсандаа ягаад ч юм тэгээд таарсан байдгийн

- Аавдаа гутал авч өгч байсан. Гол усаар нэг магтуулж билээ

- 2 монгол мебель ор авч байлаа, их дэлгүүрт оочерлож байж

- ээждээ цалингаа өгч байсан даа

- эмээ өвөө 2т өгсөн дөө ккк

- шоудаж билээ

- тв авч билээ,дэлгэц нь жоохон асуудалтай бсон ч байлгасаар л бгаа

- Бугуйн цаг өөртөө авч байлаа

- Ээждээ монетон ээмэг авч байлаа

гэх мэтчилэн хүмүүс хариулсан байна.

Ихэвчлэн өөрийнхөө дуртай зүйлийг авах, эсвэл гэр бүлдээ бэлэг болгон аваачиж өгч байсан байна.

Эдгээр 30 хүн дотор хадгаламж, хуримтлал үүсгэсэн хүн харин үгүй байна.

Анхны цалингаараа та юу авч байсан бэ?

МӨНГӨ.МН - Хамгийн ашигтай хадгаламж, зээлүүд

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа