​ТОП-5 банкны үзүүлэлтүүд

  • 2021 / 04 / 27

Аль банк найдвартай вэ?

Хүмүүс бие биенээсээ энэ асуултыг асуух нь элбэг. Тэгвэл үүнийг яаж мэдэх вэ?

Банкуудын үйл ажиллагааны тогтвортой, найдвартай байдлыг Монголбанк хянадаг. Хянахдаа “зохист харьцааны шалгуур үзүүлэлт” гэдгийг банк бүрээр гаргуулан хянадаг. Банкууд ч үүнийгээ өөрийн вэб сайтандаа улирал бүр нийтэлдэг.

Өнгөрсөн оны эцсээр буюу 2020 оны 4-р улирлын байдлаар “банкны системд нөлөө бүхий” том 5 банкны үйл ажиллагааны тогтвортой байдлыг илтгэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн хүснэгтээр харуулав.

Өнгөрсөн оны эцсээр буюу 2020 оны 12 сарын 31-ны байдлаар банкны системд нөлөө бүхий гэгддэг 5 банк бүгд Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан байна.

Харин уншигч танд энэ олон тоо төдийлөн ойлгомжгүй байж магадгүй.

Хэрэв тийм бол та манай сайтын зүгээс цувралаар толилуулж буй өрхийн санхүүгийн видео хичээлүүдийг үзнэ үү. Энэхүү цуврал хичээлийн 3-дугаар хичээлээр "АЛЬ БАНК НАЙДВАРТАЙ ВЭ" сэдвийн хүрээнд энэ бүгдийг хэрхэн уншиж, ойлгох, банкны үйл ажиллагаа найдвартай эсэхийг хэрхэн мэдэх талаар энгийн хялбараар танилцуулсан байна.

Та манай цуврал хичээлүүдийг үзэхийг хүсвэл "МАНАЙ ГЭР БҮЛИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ" фэйсбүүк группт гишүүнээр элсэхэд хангалттай. Гишүүнчлэлийн хураамж 5000 төгрөг төлөөд та энэ хичээлээс гадна хүүхдийн хадгаламжтай холбоотой 8 цуврал хичээл, мөн ипотекийн зээл, хашаа байшингийн зээл, өрхийн санхүүгээ хэрхэн төлөвлөх талаар цуврал хичээлүүдийг үзэх боломжтой болно.

Та энэ хичээлүүдийг үзэхийг хүсвэл энд дарж манай группт элсэнэ үү.

Хичээлүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлал

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

Сайн байна уу! 1. Энэ сайт дээр байгаа хадгаламжийн хүүгийн мэдээлэл нь яг тухайн өдрийнхөө банкны шинэ мэдээллийг харуулж байгаа гэж ойлгох уу, эсвэл тухайн банкинд очиж бодит мэдээлэл авсан дээр үү? 2. Хадгаламжийг 6 эсвэл 12 сараар нээсэн тохиолдолд хадгаламжийн хугацааг дуусахаас нь өмнө мөнгөө авч чадаагүй байлаа гэхэд хэдэн удаа автоматаар өмнөх хугацаагаар сунгагдах вэ? 3. Онлайн банкаар өөрийн хадгаламжийн дансаа алсаас удирдах боломжтой байдаг уу?

1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой

Олон улсын картын захиалгыг яааж хийх вэ? Яамар орнуудад үйлчлэх вэ? танай банкны байршил? Банкны баталгаа,даатгалыг гаргаж өгөх үү?

Олон улсын картыг банкны салбарт болон интернет банкаар захиалж болно. Виза карт дэлхийн дийлэнх оронд үйлчлэх бол юнионпэй карт хятад орос болон азийн орнуудад үйлчлэнэ

Төриин банк хадгламжийн хүү хэд вэ

Төрийн банкны хадгаламжийг хүүг http://www.mongo.mn/product/2321 эндээс

Бүх банкны хадгаламжийн хүүг http://www.mongo.mn/z/1240 эндээс үзнэ үү

Хадгаламж