​​1 өдрийн цалингаа хураавал 100-200 сая төгрөг...

  • 2018 / 10 / 08

Та сар бүр нэг өдрийн цалингаа хураагаад байвал 100 – 200 сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болж чадна.

Монголчуудын дундаж цалин 1 сая төгрөг давсан болохыг Үндэсний статистикийн хороо саяхан зарласан. Ийм хэмжээний цалинтай хүн 1 өдрийн орлого болох 44,444 төгрөгийг өөрийнхөө ирээдүйд зориулан хураагаад байвал 20 жилийн хугацаанд 45 сая, 30 жилийн дараа гэхэд 160 сая төгрөгийн хуримтлалтай болох нь байна.

Толгой эргэм энэ тооцооллын үнэн бодит байдлыг харахын тулд хүү нь жилээс жилд хэрхэн өсдөгийг графикаар харуулъя.

Графикаас харахад эхний жилд 37 мянган төгрөгийн хүү таны дансанд нэмэгдэх бол сүүлийн 30 дахь жилд 18,2 сая төгрөгийн хүү бодогдон орох нь байна.

Сонирхолтой нь энэ хугацаанд та нийтдээ 16 сая төгрөг хадгаламжиндаа хийх бол хүн амын орлогын албан татварт 16 сая төгрөг төлсөн байх болно. Татвар төлөгдсөний дараа таны дансанд нэмж орох хүү нь нийтдээ 144 сая төгрөг болох бөгөөд таны өөрийн хийсэн 16 сая төгрөгтэй нийлээд 160 сая төгрөгийн хуримтлалтай болох нь байна.

Хүүг тооцохдоо банкуудын өнөөдрийн хадгаламжийн дундаж хүү 14,2 хувиар тооцов (2018/09/25-ны байдлаар). Банкуудын хадгаламжийн хүүний дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс үзнэ үү.

Нэг өдрийн цалин гэдэг нь таны сарын орлогын 5 хувь юм. Тэгвэл янз бүрийн цалинтай хүмүүс нэг өдрийн цалин буюу орлогынхоо 5 хувийг сар бүр хураагаад байвал 30 жилийн хугацаанд ямар хэмжээний хуримтлалтай болохыг доорх хүснэгтээс үзнэ үү. (Жилийн 14,2 хувийн хүүгээр тооцов)

Эндээс үзэхэд 300 мянган төгрөгийн цалинтай хүн 48 сая, 700 мянган төгрөгийн цалинтай хүн 112 сая, 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн 240 сая төгрөгийн хуримтлалтай болох боломжтой байна.

Гадаадын хүмүүс цалингийнхаа хэдэн хувийг өөрийнхөө ирээдүйд зориулан хадгалдаг болохыг нэгэн судалгаанаас харуулья.

Банкуудын хүүний мэдээллийг нэгтгэн харуулдаг Bankrate.com сайтын хийсэн судалгаагаар Америкчуудын 52 хувь нь орлогынхоо 5-аас илүү хувийг хадгалдаг бол 19 хувь нь огт хадгалдаггүй, 21 хувь нь 5 хүртэл хувийг нь хадгалж, хуримтлуулдаг ажээ. (дэлгэрэнгүйг доорх графикаас харна уу)

Хэдхэн жилийн өмнө Дэлхийн банкны хийсэн судалгаагаар энэ үзүүлэлтээр Хятадууд дэлхийд тэргүүлж байсан бөгөөд тэд орлогын 30 орчим хувийг ирээдүйдээ зориулан хадгалж, хуримтлуулдаг болох нь тогтоогджээ.

Тэгвэл та цалингийнхаа 5 хувийг өөрийн ирээдүйд зориулан хадгалж чадах уу? 95 хувиар нь өдөр тутмын амьдралаа залгуулаад явж болох уу? Энэ бол таны л шийдвэр.

Эцэст нь алдарт хөрөнгө оруулагч, дэлхийн тэргүүлэх баян хүн болох Warren Buffet-ын хэлсэн “Орлогынхоо дээжийг хадгалаад, үлдсэнг нь зарцуулж бай” гэдэг сургаалыг танд хүргэе.

Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав


ВИДЕО ХИЧЭЭЛҮҮД: Дэлгэрэнгүй

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

Сайн байна уу! 1. Энэ сайт дээр байгаа хадгаламжийн хүүгийн мэдээлэл нь яг тухайн өдрийнхөө банкны шинэ мэдээллийг харуулж байгаа гэж ойлгох уу, эсвэл тухайн банкинд очиж бодит мэдээлэл авсан дээр үү? 2. Хадгаламжийг 6 эсвэл 12 сараар нээсэн тохиолдолд хадгаламжийн хугацааг дуусахаас нь өмнө мөнгөө авч чадаагүй байлаа гэхэд хэдэн удаа автоматаар өмнөх хугацаагаар сунгагдах вэ? 3. Онлайн банкаар өөрийн хадгаламжийн дансаа алсаас удирдах боломжтой байдаг уу?

1.Банкинд очих шаардлагагүй мэдээллээ байнга шинэчлэдэг. 2. Анх гэрээ хийхдээ автоматаар сунгах уу гэдгээ тохирдог, хэдэн удаа ч сунгагдана. 3. Онлайнаар удирдаад явах боломжтой

Олон улсын картын захиалгыг яааж хийх вэ? Яамар орнуудад үйлчлэх вэ? танай банкны байршил? Банкны баталгаа,даатгалыг гаргаж өгөх үү?

Олон улсын картыг банкны салбарт болон интернет банкаар захиалж болно. Виза карт дэлхийн дийлэнх оронд үйлчлэх бол юнионпэй карт хятад орос болон азийн орнуудад үйлчлэнэ

Төриин банк хадгламжийн хүү хэд вэ

Төрийн банкны хадгаламжийг хүүг http://www.mongo.mn/product/2321 эндээс

Бүх банкны хадгаламжийн хүүг http://www.mongo.mn/z/1240 эндээс үзнэ үү

Хадгаламж