7 хоногийн мэдээ
Өнгөрсөн долоо хоногт (1/30 - 2/5) хоёр банк хадгаламжийн хүүгээ өсгөсөн байна. Үүнд:
- Богд банк төгрөгийн хадгаламжийн хүүгээ өсгөжээ. Тус банк 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүүгээ жилийн 13.7 хувь болгосон байна. Хүүхдийн хадгаламжийн хүү нь жилийн 14.2 хувь болсон байна. Өнөөдрийн байдлаар Богд банкны төгрөгийн хадгаламжийн хүү бусад банкнуудаас хамгийн өндөр байна.
- Худалдаа, хөгжлийн банк долларын хадгаламжийн хүүгээ өсгөжээ. Тус банкны долларын хадгаламжийн жилийн хүү 3% болж өссөн байна.
Та бүх банкны хадгаламжийн мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
МӨНГӨ.МН - санхүүгийн ертөнц