Уншигчийн ирүүлсэн асуултуудын хариултууд
АСУУЛТ 7:Сайн байна уу? Гар дээрээ урьдчилгаа төлбөр бэлдсэн юм байхгүй. Нийгмийн даатгал хэдэн жил төлсөн. Төсвийн байгууллагад ажилд ороод хэд хонож байна. Лизингээр машин авах боломж байгаа болов уу?
ХАРИУЛТ 7: Сайн байна уу? Уншигчаас ирсэн машины лизингтэй холбоотой асуултанд хариулж байна.
Та урьдчилгаа төлөх мөнгөгүй байгаа бол танд дуулгахад ХААН банкны шинэ автомашины лизинг урьдчилгаа төлбөр 0%, зээлийн хугацаа нь 5 жил болсон байсан. Үүнийг дэлгэрэнгүй харахыг хүсвэл энд дарж ХААН банкны тухайн мэдээлэлтэй сайтад холбогдон сонирхоод үзээрэй.
Нийгмийн даатгалаа өмнө ажиллаж байсан байгууллагаас төлсөн эсвэл та хувиараа төлж байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч хэдэн жил төлсөн гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ хувиараа төлсөн бол орлого нотлох боломжгүй байна гэж банкнаас хэлдэг. Тиймээс заавал орлого нотлох шаардлагатай болно. Мэдээж зээл авах үед зайлшгүй шаардлагатай болдог зүйл бол нийгмийн даатгал хэрхэн төлсөн байдал байдаг.
Одоо ажиллаж байгаа байгууллагадаа ажилд ороод удаагүй байгаа энэ нөхцөл нь таныг зээл авахад асуудалтай юм. Учир нь ихэнх банкнаас машины лизингийн тавих шаардлагад тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажилласан байх, хэрвээ хувиараа бизнес хийдэг бол нэг жил үйл ажиллагаагаа явуулсан байх гэж заасан байдаг.
АСУУЛТ 8: Сайн байна уу энэ өдрийн мэнд? би нэг хувийн компанид ажилладаг юм, сарын цалин нэг сая найман зуун мянга ганц бие, тэгтэл байрны зээл авах гэсэн хамтран зээлдэгчтэй/батлан даагч/ байх ёстой гэж ойрын найзууд минь хэлсэн юм, энэ талаар хариулж өгнө үү? баярлалаа
ХАРИУЛТ 8: Сайн байна уу? Уншигчаас ирсэн байрны зээлтэй холбоотой асуултанд хариулж байна.
Орон сууцны зээл авахад банкнаас заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаардана. Хамтран зээлдэгчээр таны аав ээж, ах эгч, дүү байж болно. Хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчтэй адил үүрэг хүлээнэ. Мөн бүрдүүлэх материал таньтай адилхан бүрдүүлнэ. Банкнаас тавьж байгаа шаардлагад нийцэж байгаа хүнийг таны хамтран зээлдэгчээр авдаг.
Та хамтран зээлдэгчтэй холбоотой дараах зөвлөгөөг энд дарж уншина уу.
АСУУЛТ 9: Сайн байна уу? 8% зээл авах гэсэн урьдчилгаа 30% гэсэн байр тавих гэсэн миний нэр байхгүй одоо нэр дээрээ шилжүүлэг хийгээд хамрагдаж болох уу?
ХАРИУЛТ 9: Сайн байна уу. Байрны зээлтэй холбоотой асуултанд хариулж байна.
Байрны гэрчилгээн дээр нэр солиулаад доод тал нь 6 сар болсон байхыг банкууд шаарддаг. Хэдхэн хоногийн өмнө юм уу өчигдөр солиулаад өөрийнхөө нэр дээр болгочихсон гэхэд банк танд итгэхгүй эргэлзэж эхэлнэ. Учир нь өөр хүний байрыг өөрийнхөө нэр лүү шилжүүлчихсэн байж болох гэх мэт эргэлзээтэй асуудлууд гардаг юм.