​8 хувийн байрны зээл авахад бүрдүүлэх материалууд

  • 2014 / 04 / 10

Та орон сууцны 8 хувийн зээл авахын тулд юуны өмнө бүрэн ашиглалтанд орсон, 80 м2-аас бага талбайтай шинэ, эсвэл одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас сонгон, хөтөлбөрт хамрагдсан аль нэг банкинд хандана уу.
Та байраа сонгочихоод дараах нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл нь банк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө. Үүнд

  1. Зээлийн өргөдөл,
  2. Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
  3. Оршин суугаа хорооны тодорхойлолт
  4. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  5. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ
  6. Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  7. Хөдөлмөрийн гэрээ
  8. Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
  9. Нийгмийн даатгалын дэвтэр
  10. Гэрлэлтийн гэрчилгээ
  11. Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг /Банкны дансны хуулгууд/
  12. Банкнаас шаардсан бусад баримт бичиг
  13. Урьдчилгаа бүрдүүлсэн баримт

Та материалаа хэр хурдан бүрдүүлэхээс шалтгаалаад зээл гарах хугацаа харьцангүй өөр байх бөгөөд банкнаас зээл олгох тухай шийдвэр гарсаны дараа та худалдагч талтай худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 30%-ийг худалдагч талын дансанд шилжүүлнэ. Ингээд банктай зээлийн барьцааны гурвалсан гэрээ хийнэ. Барьцааны гэрээ хийсний дараа харъяа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт гэрээг бүртгүүлнэ.  

Эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлж өгөх баримт бичгүүд:

  1. Зээлийн болон барьцааны гэрээ /гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
  2. Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  4. Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
  5. Үйлчилгээний хураамж: 0.05% , яаралтай бол 0.1%
  6. Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөг
  7. Барьцаалбар үйлдсэн бол хавсаргах /үйлчилгээний хураамж 3000 төгрөг/
  8. Мэдүүлэг бөглөнө. 

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ. Үүний дараа банкиндаа очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкинд барьцаалснаар банк худалдан авагч талд зээлийг бүрэн шилжүүлнэ. Ийнхүү та орон сууцандаа ороод, авсан зээлээ 20 жилийн турш, 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөх юм.  

Mongo.mn - Банкны үйлчилгээг нэг дороос

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа