​​Ипотек: БАНК ТАНД ЗЭЭЛ ОЛГОХ ЭСЭХЭЭ ЯАЖ ШИЙДДЭГ ВЭ?

  • 2025 / 06 / 14

Ипотек: БАНК ТАНД ЗЭЭЛ ОЛГОХ ЭСЭХЭЭ ЯАЖ ШИЙДДЭГ ВЭ?

Ипотекийн зээл нь урт хугацааны, их хэмжээний санхүүжилт шаарддаг тул банкууд эрсдлийг нарийн тооцоолдог. Эрсдлийг тооцоолохдоо таны орлого, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн түүх, барьцааны хөрөнгийн үнэлгээ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Энэ бүхнийг банк хэрхэн судалж, танд зээл олгох, эсэх шийдвэрээ хэрхэн гаргадгийг дэлгэрэнгүй авч үзье. Та ч гэсэн өөрийгөө банкны нүдээр харж үзвэл зээл авах боломжтой эсэхээ дүгнэхэд хэрэг болно.

1. ЗЭЭЛ ХҮСЭГЧИЙН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ

  • Зээл олгохын өмнө зээлдэгчийн орлого, зарлага, хадгаламж, бусад зээлийн мэдээллийг шинжилж, санхүүгийн чадамжийг тодорхойлдог.
  • Орлогын тогтвортой байдал: Сүүлийн 12 сарын цалин, бизнесийн орлого, нэмэлт орлогыг нягтална.
  • Зээл, барьцаа хөрөнгийн үнэлгээний харьцаа: Барьцаа хөрөнгийн үнэлгээнд тулгуурлан зээлийн дээд хязгаарыг тогтооно.
  • Өр орлогын харьцаа: Зээлийн төлбөр орлогын 45%-иас хэтрэхгүй байхыг шаардана.
  • Хадгаламж, нөөц: Урьдчилгаа төлбөр болон гэнэтийн нөхцөлд ашиглах санхүүгийн хуримтлалтай эсэхийг шалгана.

2. ЗЭЭЛИЙН ТҮҮХИЙН ШАЛГАЛТ

  • Зээл хүсэгч өмнөх зээлүүдээ хэрхэн төлж байсныг зээлийн түүхийн шалгалтаар үнэлнэ. Үүнд:
  • Зээлийн түүхийн ангилал: Монголбанкны Зээлийн мэдээллийн санд муу болон хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй эсэхийг шүүж эрсдлийн түвшинг тодорхойлно.
  • Төлбөрийн сахилга бат: Хугацаа хэтэрсэн өр төлбөр, шүүхийн маргаан байгаа эсэхийг шалгана.
  • Одоогийн өр төлбөр: Бусад зээлийн үлдэгдэл, төлөх хугацаа, сарын төлбөрийн дүнг тооцно.
  • Дампуурлын түүх: Эрхэлж байсан бизнес нь дампуурч байсан эсэхийг судална

...Үргэлжлэлийг та манай ӨРХИЙН САНХҮҮ ГРУППТ нэгдэн үзнэ үү.

Өрхий санхүү группын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё!

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа