​Онцлог асуулт, хариултууд: Урт хугацааны зээлд заавал хамтран зээлдэгч шаардах уу?

  • 2014 / 06 / 13

Асуулт 3:
bi xuwiin kompanid ajildag niigemiin daatgal toldog sariin 1.000.000iin tsalintai am bvl 2 bi bair awch bolox bolow uu?
Хариулт 3:
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь зээлийн хугацаанд тэтгэвэрт гарахааргүй байх. Хэрэв тэтгэвэрт гарах бол зээлийн хугацааг багасгах.

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч шаардана. Банк хамтран зээлдэгчид үндсэн зээлдэгчтэй адил шаардлагыг тавина. Хамтран зээлдэгч нь тогтсон мөнгөн орлоготой, зээлийг төлөх чадвартай байна. Хамтран зээлдэгчээр эхнэр эсвэл нөхөр байх бөгөөд байхгүй тохиолдолд таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн.
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Таны өрхийн цэвэр орлого 1,000,000 төгрөг гэвэл зээл төлөх чадвар 450,000 төгрөг. Энэ дүнд 20 жилээр тооцоход 53,900,000 төгрөгийн зээлийг авах боломжтой ба нийт байрны үнэлгээ 77,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 23,100,000 төгрөг болно. Сар бүрийн зээлийн эргэн төлбөрийн дүн болох 450,000 төгрөгт зөвхөн орон сууцны зээлийн төлбөрийг хийнэ гэж тооцсон болно. Хэрэв цалингийн зээл, лизингийн зээл гэх мэт зээлийг зэрэг төлнө гэвэл тооцсон зээлийн хэмжээ багасах болно гэдгийг анхаарна уу.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.


Mongo.mn - Бүх банкны мэдээллийг нэг дороос

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа