​Хашаа байшин, амины сууц худалдан авахад тавигдах шаардлага

  • 2014 / 06 / 02

 Хашаа байшин, амины сууц худалдан авах гэж байгаа хүмүүст дараах мэдээлэл хэрэг болно. Банкуудын хашаа байшингийн зээлийн тавигдах шаардлагуудыг нэгтгэсэн байдлаар нийтэлж байгаа нь хүмүүст амар байх болов уу.                                                   

  • Худалдан авах хашаа байшингаа зөвхөн өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зориулалтаар ашиглах
  • Худалдан авах хашаа байшингаа сонгосон байх
  • Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх; /цалин, бизнесийн орлого г.м/
  • Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Амины орон сууц нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх;
  • Зээлийн барьцаа нь тухайн худалдан авч буй амины орон сууц байна.
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх.
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцна.
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй байх.
  • Зээлдэгчийн өрхийн сарын орлого/татварын дараах/ 500,000 төгрөгөөс багагүй байх
  • Бусад Банкууд, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх,
  • Зээлдэгчийн татварын дараах орлогын 50 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх.

Эдгээр шаардлагуудыг та ерөнхийд нь хангаж чадаж байвал танд хашаа байшин, амины сууц зээлээр авах боломж байгаа. Энэ бол ихэнх банкнаас зээл хүсэгчид тавьдаг гол шаардлагууд юм. Та аль нэг шаардлагад арай нийцэхгүй гэж санагдвал тухайн банкны зээлийн эдийн засагчаас илүү лавлан асуу.                                                                                                                                               Хашаа байшингийн зээлийн бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг банк бүрээр харахыг хүсвэл энд дарна уу.

Хашаа байшин, амины сууцны зээлийн тооцоолуурыг ашиглахыг хүсвэл энд дарна уу.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Хашаа байшингийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа