​10 асуулт, 10 хариулт: 2019 оны 8 сарын 30-ны өдөр.

  • 2019 / 08 / 30

Асуулт: голомт банкнаас цалингаа авдаг тасралтгүй 6сар нийгмийн даатгал төлсөн анх удаа л зээл авах гэж байна аль банкнаас зээл авбал арай өндөр авч болох бол өмнө нь ямар нэг банк сан хүүгийн байгууллагаас зээл огт авч байгаагүй

Хариулт: Монголбанкнаас банкуудын хэрэглээний зээлд дээд хязгаар тогтоосон. Тэгэхээр дээд тал нь бүх банкных адил гэсэн үг. Та орлогынхоо 60 хувиар зээл төлж болохоор журамласан байгаа. Хүүгээсээ хамааран зээлийн дүн бага зэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ та яавал их зээл авах уу гэж бодохын сацуу, одоо авах гэж буй зүйлээ зээлээр санхүүжүүлэх нь зөв үү? Яавал бага хүүтэй зээл авах вэ гэдгээ давхар бодохыг зөвлөж байна. Банкуудын хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 эндээс үзээрэй.

Асуулт: Сайн байна уу. Би 123 орчим сая төгрөгийн байр сонирохсон юмаа. Урьдчилгаа нь бүрдчихсэн. Гэтэл яг таалагдсан байр маань 8 хувьд хамрагдахгүй гэх юм. Ийм тохиолдолд миний зүгээс тус байрыг 8 хувьд хамруулан авах ямар боломж байгаа вэ зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

Хариулт: Ашиглах боломжгүй, нураах шийдвэртэй, хэт хуучны байрууд биш бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авах боломжтой. Бүр тодруулбал доорх шаардлагыг хангасан байрыг ипотекийн зээлээр авах боломжтой.

2.1.1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;

2.1.2. аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан;

2.1.3. Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан;

2.1.4. нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй.

Гэж заасан байна.

Асуулт: sain baina uu manaih 6 am bvltei ger bvlvdin gishvdes 2 ni tsalintai....neg tsalingin zeeld sard 2ulaa niiled 550000 togrog zeelend toldog........20,000,000 hashaa baishingin zeel awah bolomj baiga yu

Хариулт: Та хашаа байшингийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү. Бид танд иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх болно

Асуулт: manai nohor sariin tsalin 1say orchim bga ymaa 177 sayiin bair avah huseltei bga ym uridchilgaa 70 say bn 8% zeeld hamragdaj boloh bolovuu

Хариулт: 80 м2-аас бага байр байх ёстой. Мөн та хоёр урд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч байгаагүй байх, орлого хүрэлцээтэй байх зэрэг шаардлагууд тавигдана. Байрны үнэлгээний хувьд банк өөрөө шийдвэрээ гаргана. Та орон сууны ипотекийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авч тооцоолол хийлгэхийг хүсч байвал http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: Сайн байна уу? Хүү маань Солонгос улсад гэрээгээр ажилладаг одоо гэрээгээ сунгаад 4 жил ажиллах хугацаа бгаа. Сард 4 сая орчим төгрөгийн цалинтай. Ямар нэг зээлгүй. Урьдчилгаа 5 саяыг төлөөд байрны лизингид орох боломж байх уу?

Хариулт: Урьдчилгаа төлбөрийн хувьд авах гэж буй байрны 30 хувийг төлж байж хамрагдана. Гадаадад ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс 8 хувийн зээлд хамрагдаж чадаж буй эсэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хамтран зээлдэгчээрээ дамжуулан 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж яригддаг боловч бид энэ талаар судалж байж дэлгэрэнгүй хариу өгье.

Асуулт: Сайн байна уу? 1 жилийн хугацаатай хадгаламжид мөнгө хадгалуулахад хүүг нь өдөр өдөртөө тооцдог уу? Эсвэл жилийн эцэст нийт хуримтлагдсан мөнгөнөөс хүүг нь боддог уу?

Хариулт: Хүүгээс хүү боддог хадгаламжууд сар бүрийн эцэст хүүгээ бодож, бодогдсон хүүгээс татвар суутгаад үлдсэн хүүг таны дансанд нэмдэг. Бусад хадгаламжууд ихэвчлэн гэрээний эцэст хүүгээ бодож байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх хоёр нийтлэлийг уншиж танилцана уу.

http://mongo.mn/c/221

http://mongo.mn/c/128

Асуулт: Сайн байна уу, Би саяхан бэлэн мөнгөөр анх удаа байр авсын. Тэгээд аав ээждээ өөрийнхөө нэр дээр ипотекийн зээлээр байр авч өгөх гэсэн юм. Банкуудын ипотекийн зээлийн бүрдүүлэх материал дээр анх удаа байр авч буй тохиолдолд зээл олгоно гэсэн байналээ. Ийм тохиолдолд ипотекийн зээл авч болох уу.

Хариулт: Саяхан шинээр батлагдсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-д

3.1.3. өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:

3.1.3.1. ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;

3.1.3.2. 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.

Ийм шалгуур орсон байгаа.

Асуулт: Сайн байна уу Хүү сард 800000, харин би 700000 төгрөгний цалинтай ажилладаг Ам бүл 2 Байшин барих зээл авч болох уу Ямар нэгэн өр, зээл байхгүй.

Хариулт: Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: Sn bna uu shineer hashaa avch baishin barih gesen yumaa mashinii lizengtei bgaa 9r sard duusna zeel avch boloh bolov uu

Хариулт: Таны орлого зээлээ төлж хүрэх эсэх, урьдчилгаа төлбөр хангалттай эсэх, мөн банкны тавьдаг бусад шалгууруудыг хангаж буй эсэхээс хамаарна. Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Асуулт: sn bn uu bi bankind 950000 togrogiin zeeltei har jagsaaltand orson tolood duusgaval arilah bolomj bga yu, hund zeel avch ogood hugatsaa n hetreed 2 jil bolson

Хариулт: Одоо байгаа зээлийнхээ ихэнхийг төлөөд, зээлээ бүрэн хаахаасаа өмнө банкиндаа учир байдлаа тайлбарлаж, хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй. Хэрэв харьцдаг банк тань хүсэлтийг тань хүлээн авч, зөвшөөрвөл Монголбанкинд хүсэлт явуулж, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжтой. Өөр боломж үгүй.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Хашаа байшингийн зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа