​Хэрхэн мөнгөн хуримтлалтай болох вэ?

  • 2014 / 05 / 06

Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил бол мөнгөн хуримтлалтай болох юм. Учир нь өдөр тутмын зардлаа багасгах зэрэг тун ярвигтай ажлаас эхлэн олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тухайлбал Хэр их хадгаламжтай болох вэ, Хаана хадгалах вэ, Найдвартай байгаа эсэхийг нь хэрхэн шалгах вэ гээд л олон олон асуулт хөврөн гарч ирдэг.
Биелэхүйц зорилт тавьж, мөнгөний зарцуулалтаа хянаж, хадгаламжтай болохыг хүсэж байвал дараах алхмуудыг мөрдөнө үү.
Алхамууд

1. ЭХЛЭЭД ЗЭЭЛҮҮДЭЭ ЦЭГЦЭЛ

Сар бүр зээлд хэдий хэмжээний мөнгө төлж байгаагаа тооцоод үзэхэд л зээлээ төлж дуусгах нь сул чөлөөтэй мөнгөтэй болох хамгийн эхний арга гэдэг нь тодорхой болно. Зээлэнд төлж байгаа мөнгөө хадгаламжиндаа хийх боломжтой болж эхэлнэ. Дээр нь зээлээ хэдий чинээ хурдан төлж дуусгана төдий чинээ бага хүү төлөх бөгөөд хүүнд төлөх байсан мөнгөө хадгаламжиндаа хийх боломж бүрдэнэ.

  • Гэхдээ та зээлүүдээ төлж дуусгахаас өмнө хадгаламжтай болохыг хүсэж байж болно. Үүний тулд ядаж л зээлийн хүүнд төлдөг мөнгөө багасгах хэрэгтэй бөгөөд зээлүүдээ цэгцэлж нэг бөөн зээл болгосон нь дээр.
  • Ялангуяа зээлтэй байсан ч танд заавал байх ёстой зүйл бол онцгой тохиолдолд хэрэглэх мөнгөн хуримтлал юм. Ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болсон үед 3-6 сар амьдрахад хүрэлцэхүйц мөнгөн хадгаламжтай болсон байх хэрэгтэй. Хэрэв танд ийм хадгаламж байхгүй бол яг одооноос дансаа нээж мөнгөө хуримтлуул гэж зөвлөх байна.

2. ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ХАДГАЛАМЖТАЙ БОЛОХОО ТОДОРХОЙЛ

Богино хугацааны зорилго тодорхойлоход амархан. Хэрэв та LED зурагт худалдаж авахыг хүсч байгаа бол ямар үнэтэй болохыг олж мэд. Хэрэв та байшин худалдаж авахыг хүсэж байгаа бол хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр шаардлагатайг олж мэд. Харин Тэтгэвэрийн нэрийн данс гэх мэт урт хугацаат хуримтлалын хувьд илүү нарийн төлөвлөх (ажил хөдөлмөр эрхлэхээ больсоноос хойш дор хаяж 20-30 жил хүрэлцэх хэмжээний тооцоо хийх хэрэгтэй болдог) хэрэгтэйгээс гадна өөр зүйлд хөрөнгө оруулалт хийж хүссэн хэмжээний мөнгөтэй болох боломж бий эсэхийг мөн судлах хэрэгтэй.
3. ХУГАЦААГАА ТОДОРХОЙ БОЛГО


Жишээ нь: "Би хоёр жилийн дотор байшингийн урьдчилгаа мөнгөтэй болно" гэх мэт. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад энэ нь боломжтой байх ёстой. Хэрэв боломжгүй, хэт давчуу зорилго тавьбал сэтгэлээр унахаас цааш хэтрэхгүй.

4. ОДОО ХАРИН ДЭЭРХ ХОЁР ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ДОЛОО ХОНОГ, САР БҮР ЭСВЭЛ ЦАЛИН БҮРЭЭС ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙГ ТООЦОЖ ОЛ

Жишээ нь богино болон урт хугацаат хоёр хадгаламжтай болох гэж байгаа бол тус бүрд нь одооноос л хийж эхлэх мөнгөө тооц. Гэхдээ сар бүр тэнцүү мөнгө хийх байдлаар төлөвлөх нь зөв байдаг. Жишээ нь гурван жилийн (36 сар) хугацаанд байрны урьдчилгаа 30 сая төгрөг цуглуулахыг хүсч байгаа бол сар бүр 830 мянган төгрөг цааш хийх хэрэгтэй болно. Гэхдээ танай сарын орлого сая хоёр зуун мянган төгрөг бол энэ нь тийм ч бодитой зорилт биш болох учраас сар бүр хадгалж чадах мөнгөө тооцоолоод хугацаагаа бага зэрэг уртасгаж болно.

5. ЗАРЦУУЛЖ БУЙ МӨНГӨӨ БҮРТГЭЖ СУР

Та сард олж буй мөнгө, зарж буй мөнгө хоёрын зөрүүг л хадгаламжиндаа хийж чадах юм. Тэгвэл орлогоо нэмэгдүүлэхээс илүүтэй зардлаа хянах нь боломжтой байдаг учраас өдөр тутмын зарцуулалтандаа хянамгай хандах нь зүйтэй. Дор хаяж нэг сарын хугацаанд үгүйдээ л хоёр долоо хоногийн турш юунд мөнгө зарцуулсанаа нэгбүрчлэн тэмдэглэ. Жижиг зардлуудаа ч үлдээхгүйгээр бүгдийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Худалдан авалт буюу зардал бүрийг Түрээс, Машины даатгал, Машины төлбөр, Утасны төлбөр, Кабелийн төлбөр, Хэрэглээний зардал, Бензин, Ресторан, Хүнс, Үзвэр үйлчилгээ гэх мэтээр ангил.

  • • Жижиг тэмдэглэлийн дэвтэр биедээ байнга авч яв. Бүх зардлаа бичиж худалдан авалтын баримтаа хадгалж занш.
  • • Долоо хоногт нэг удаа тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зардлуудаа баримтуудтай нь тулгаж том дэвтэрт бичих буюу эсвэл эксел програм дээр нэгтгэн оруул.
  • • Өдөр тутмын зарцуулалтаа хянах олон програмууд байдаг бөгөөд гар утсан дээрээ ч татаж ашиглах боломжтой.

6. ХЭРЭГГҮЙ ЗАРДЛУУДАА ТАНА

Нэг, хоёр сар бүртгэсний дараа зарцуулалтаа нарийвчлан харж судал. Жишээлбэл та зайрмаг худалдан авахад 40,000 төгрөг, машины зогсоолд л гэхэд 20,000 төгрөг төлсөнөө хараад гайхаж магадгүй. Зарим зардлуудыг хэмнэх боломжтой болох нь илэрхий харагдах болно. Хэдий хэмжээний мөнгө хураах хэрэгтэй байгаагаас шалтгаалж хэцүү ч гэсэн зарим шийдвэрүүдийг гаргах л хэрэгтэй болно. Зайлшгүй зардлуудаа үлдээгээд зарим хэмнэх боломжтой зардлуудаа хэмнэж эхэл. Эдгээр хэмнэлтүүд нь жилийн турш хэдий хэмжээний мөнгө болохыг тооцож үзэх хэрэгтэй бөгөөд ингэснээр та илүү урам зоригтойгоор зоос бүрийг хэмнэх болно. Амьдрал баян хойно зөндөө л боломж байдаг. Тухайлбал:

  • • Илүү хямд түрээсийн байр олох уу? Эсвэл орон сууцны зээлийн нөхцлөө өөрчлөх боломжтой юу?
  • • Бензиний мөнгөө хэмнэх боломжтой юу эсвэл бүр машинаасаа татгалзаж болох уу? Хэрэв танайх олон машинтай бол нэг хүртэл цөөлж чадах уу?
  • • Даатгалын хураамжаа бууруулах боломжтой юу? Ийш тийшээ утасдаж хамгийн боломжийн даатгалд даатгуулсан эсэхээ шалга. Мөн илүү их хямдрал авах талаар бодож үз.
  • • Хувцас авахдаа хямдралтай тасгаас худалдаж ав. Агуулах чөлөөлөх худалдааны үед бараануудаа нилээд хямдруулсан байдаг бөгөөд үнийн 50,0 хувийг ч хэмнэх боломжтой.
  • • Суурин утсаас татгалзаж чадах уу, зөвхөн гар утсаа хэрэглэх эсвэл Skype гэх мэт үйлчилгээг ашиглан интернэтээр үнэгүй ярьж мөнгө хэмнэж чадах уу?
  • • Кабель эсвэл сансрын телевизгүйгээр амьдарч чадах уу?
  • • Хэрэглээний зардлаа багасгаж чадах уу?
  • • Гадуур хоол идэхийг хориглож, хүнсээ бөөнөөр нь авч, хөнгөлөлтийн купон ашиглаж эхлэн, гэртээ илүү их хоол хийж чадах уу? Дэлгүүрээс хүнсээ худалдан авснаар их мөнгө хэмнэх боломжтой.

Хуримтлалтай болох дараагийн 7-12-р алхмууд-ыг уншаарай.

Жич: Нарийвчилсан мэдээлэл, тухайлсан зөвлөгөө авахыг хүсвэл доорх хүснэгтэнд жагсаасан банкуудаас сонгон “Дэлгэрэнгүй...” товчийг нь дарна уу. Ингэснээр тухайн банктай шууд холбогдон чатлах, асуултаа е-мэйлээр илгээж банкны ажилтнаас хариулт авах эсвэл хүмүүсийн асуулт, хариултыг үзэх, өөрөө асуултаа нээлттэй тавин бусад хүмүүс болон санхүүгийн зөвлөхүүдээс хариулт авах боломжтой.

Mongo.mn - санхүүгийн зөвлөгөө, зуучлал

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа