​АТМ-д 100 төгрөг л төлцгөөе!

  • 2014 / 05 / 02

Өмнөх нийтлэлд Гантулга АТМ-ээс мөнгө авсны төлөө 2 сарын хугацаанд 2200 төгрөг төлсөн талаар дурдсан бөгөөд залуучууд АТМ-ийн шимтгэл ямар байдаг талаар маш их асуултыг бидэнд ирүүлж байна. Иймд бид уншигдчиддаа зөв ойлголтыг, нэгдсэн байдлаар өгөх үүднээс доорх судалгааг хийж, зөвлөгөө өгч байна.
Харилцагчдад хямд, төсөр байдаг тул технологийн дэвшлийг ашиглан банкны үйлчилгээг иргэдэд хүргэх ажил нэгэнт дэлхий нийтийн хандлага болжээ. Жишээлбэл АТМ-с 100 төгрөг төлөөд мөнгөө авах банк руу яваад теллерээс мөнгөө авах хоёрын хооронд зардал болоод зарцуулж буй цагийн хооронд их ялгаа бий. ATM-с мөнгөө авах нь ямар ч байсан давуутай гэдэгтэй хүн бүхэн санал нэг байгаа. Харин ихэнх хүмүүс үнэгүй байж болдоггүй юм байхдаа гэсэн бодол тээж явдаг. Үүнийг тайлбарлахын тулд Картын төлбөр тооцоо хэрхэн хийгддэг талаар маш товч танилцуулъя.
Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй банкуудад MasterCard, VISA, China UnionPay зэрэг компаниуд картын төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг. Манай орны томоохон банкууд эдгээр компаниудаас картын үйлчилгээг иргэдэд үзүүлэх эрх авсан байдаг бөгөөд ядаж л зардлаа нөхөхийн тулд бусад банкуудтай энэхүү эрхээ хамтран ашиглаж иргэдэд карт олгох, картаар хийж буй төлбөр тооцоог нь саадгүй хийх зэргээр үйлчилдэг байна. Энэ үйлчилгээний нэгэнд нь АТМ-с мөнгө олгох ажил ордог бөгөөд банкууд хэрхэн хамтарч байна гэдгээсээ шалтгаалаад бэлэн мөнгө гаргаж өгөх үйлчилгээний шимтгэл харилцан адилгүй байдаг байна.
Тухайлбал аль нэг банкны карт эзэмшиж буй хүн тэр банкныхаа АТМ-с мөнгө авбал 100 төгрөг. Харин огт өөр банкны АТМ-с мөнгө авбал 500 төгрөг төлдөг юм байна. Гэхдээ бас 300 төгрөг төлөх тохиолдол ч байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан шиг нэг эрхээ дундаа хамтран ашиглаж буй банкууд бие биенийхээ харилцагчдад хямд нөхцлөөр үйлчилдэг байна. Жишээлбэл ХХБ, Улаанбаатар хотын банк, Капитал банк, ХасБанкны карт эзэмшигчид өөрийн банкны ATM-с мөнгө авахдаа 100 төгрөг төлдөг бол нөгөө гурван банкны АТМ-с мөнгө авахдаа 300 төгрөг төлдөг юм байна.
Мэдээж та 100 төгрөг төлөөд л мөнгөө авах хүсэлтэй байгаа. Тиймээс танд л гэж зөвлөхөд та сургууль, ажил эсвэл өөрийн гэрийн ойр байрладаг, карт авсан банкныхаа ATM-н байршлыг мэдэх хэрэгтэй.
Та өөрийн үйлчлүүлдэг банкны нэрэн дээр дарж өөрт ойр байрлах ATM-н байршлыг үзнэ үү.
Голомт банк,

Капитал банк

Төрийн банк

ХААН банк,

Хас банк,

Худалдаа Хөгжлийн Банк
Дуслыг хураавал далай, Дуулсаныг хураавал эрдэм
Өмнөх нийтлэлийг эндээс үзнэ үү.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа