​Хамтран зээлдэгчээр хэнийг сонговол зээл авахад дөхөмтэй вэ?

  • 2014 / 04 / 29

Асуулт:- Sn bn uu bairnii zeelend xamtran zeeldegch gej ymar xun bxaa be? medeelel ugj tuslaach.
Банкнаас зээл авахад заримдаа хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг. Хэрвээ та эцэг эхтэйгээ хамт амьдардаг эсвэл найзтайгаа хамт бизнес эрхэлдэг бол тэдэнтэйгээ зээл авах талаараа зөвлөдөг байх. Гэр бүлтэй бол эхнэр, нөхөртэйгээ ч зөвлөдөг байх.
Уулын мод урттай богинотой байдгийн адилаар зарим хүмүүс гэр бүл, эцэг эхээсээ нуугаад мөнгө зээлэх тохиолдол байдаг.Банк таныг хангалттай орлого олдог, барьцаа хүрэлцээтэй гэж үзвэл хамтран зээлдэгчтэй байхыгшаардахгүй.
Харин Таныг банк хангалттай орлого олдоггүй, барьцаа хүрэлцээгүйгэж үзвэл хамтран зээлдэгч шаарддаг. Мөн анх удаа зээл авах гэж байгаа, эсвэл урт хугацааны орон сууцны зээл авах гэж байгаа бол хамтран зээлдэгчшаарддаг. Энэ нь нэг талаасаа гэр бүл болон түнштэйгээ зөвлөлдсөн эсэхийг шалгах, нөгөө талаар таныг зээлээ төлж чадахгүй нөхцөлд хамтран зээлдэгчээр төлүүлнэ гэсэн утгатай. Энэ хэдийгээр банк надад итгэхгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг хэдий ч олон жилийн хугацаанд юу ч тохиолдож болох тул банкийг шууд буруутгах аргагүй юм. Аль тохиолдолд банк танаас хамтран зээлдэгч шаардаад байгаа, танд мөнгө хэрэгтэй байгаа нөхцөлд хамтран зээлдэгч олохоос өөр аргагүй. Харин хэнийг сонговол дөхөмтэй вэ?
Банкны нэн тэргүүнд шаардлага бол хамтан зээлдэгч нь тантай ургийн холбоотой хүн байх ёстой. Түүнээс бус гудманд таарсан хэн нэгнийг сонгож болохгүй гэсэн үг.
Хэрвээ Та зээлээ төлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй, зээл авсны дараа хугацаандаа төлж байвал хамтран зээлдэгчээр орсон хүнд ямар ч дарамт үүсэхгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурахад л хангалттай. Тиймээс чи хамтран зээлдэгчдээ үүнийгээ ойлгуулах нь чухал.
Хамгийн ойрын хамтран зээлдэгч болох хүн бол гэр бүл, хамаатан садангийн хүмүүс чинь юм. Эдгээр хүмүүсээс аль нэр хүндтэй, өндөр цалинтай эсвэл гайгүй бизнестэй нэгийг нь сонгоод, уулзаж учраа тайлбарлаад зөвшөөрүүлж чадвал асуудал шуударлаа гэсэн үг. Хамтран зээлдэгчээр орох хүнээ дагуулж банк руу очоод, гэрээнд гарын үсэг зуруулахад л хангалттай.
Харин хамтран зээлдэгчээр орох хүмүүс өөр орон нутагт амьдардаг бол та тэднийг банк руу дагуулж очиж чадахгүй шүү дээ. Энэ тохиолдолд Банкны ажилтантай үнэн учраа хэлээд, тулж уулзах нь дээр. Банкны ажилтан танд итгэсэн тохиолдолд та хамтран зээлдэгч, Банкны ажилтан 2-ыг утсаар яриулж, хамтран зээлдэгчээр орох зөвшөөрлийг орон нутгийн нотариатаар батлуулан банкинд өгч болох талтай. Утсаар яриулахын өмнө хамтран зээлдэгчээр орох хүн чинь таныг зээл авах гэж байгаа мэдсэн байх ёстой мартав аа.
Анхны зээлээ аваад, найдвартай төлсний дараа банк дахин танаас хамтран зээлдэгч шаардахгүй байх аа.

Бусад зөвлөгөө эндээс.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа