​Гадаадад суугаа Монголчууд зээлээр орон сууц авах боломжтой

  • 2014 / 04 / 16

Манай сайтад нэгэн уншигч доорх асуултыг ирүүллээ.
Уншигчийн ирүүлсэн асуулт: Sn bnuu. 1 zuil lawlax gsiin. Gadaadad orshin suugaa irgeded oron suutsnii zeel ogdog esex talaar medeelel niitelj ogno uu?
Асуултын дагуу манай сайтын зүгээс судлаж үзэхэд Гадаадад суугаа Монголчуудад орон сууцны зээлийн үйлчилгээг одоогоор Хасбанк үзүүлж байгаа юм байна.
Хасбанкнаас санал болгож буй тухайн зээлийг 15 хүртэл жилийн хугацаатай авах боломжтой бөгөөд доорх шалгуурыг хангаж буй хүмүүс авах боломжтой юм.

  • Монгол улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж буй улсад оршин суудаг.
  • Тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй.
  • Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн төлөх чадвартай.
  • Тус улсын аль нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх.
  • Өрхийн цалингаас зээл хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадвартай, орлогын хэмжээ нь баримтаар нотлогдох боломжтой байх.

Уг зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс үзнэ үү.
Мөн энэ зээлийн талаар ХасБанкны ажилтаны өгсөн ярилцлагыг эндээс үзнэ үү.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа