[ШИНЭ СУДАЛГАА] Монголчуудын санхүүгийн хэрэгцээ ба чадамж: 2020-2025 оны дүр зураг

Mongo.mn сайт 2020-2025 оны хооронд Монголчуудын цалин орлого, орон сууц, хашаа байшин, хадгаламж болон хуримтлалын зан төлөвийг тодорхойлсон 70 үзүүлэлт бүхий, 55 хуудас цогц судалгааны тайланг танилцуулж байна.
Санхүүгийн үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийн 6 жилийн динамик өөрчлөлтийг харуулсан энэхүү бүтээл нь Банк, санхүүгийн байгууллагуудад ирээдүйн стратегиа тодорхойлох, харилцагчаа таних, эрсдэлээ удирдахад нэн шаардлагатай DATA DRIVEN шийдэл буюу "Бодит Өгөгдөл" байх болно.
Судалгаагаар илэрсэн онцлох үр дүнгүүд
Бидний боловсруулсан 70 үзүүлэлтээс зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг илтгэх зарим сонирхолтой тоо баримтыг хуваалцъя.
1. Орон сууцны зээлийн хэрэгцээ
Сүүлийн 6 жилийн хугацаанд иргэдийн орон сууцны зээл хүсэх дүн тогтмол өссөөр ирлээ. Хүсч буй зээлийн сүүлийн 6 жилийн квартил өөрчлөлтийг доорх графикаас харна уу.

Графикаас дараах хоёр дүгнэлтийг хийж болно:
- Гол өсөлт: Хүсч буй зээлийн медиан дүн 6 жилийн дотор 57 саяас 116 сая төгрөг болж, 2 дахин (103%) өсжээ.
- Дээд сегмент: Зах зээлийн хамгийн өндөр дүнтэй зээл хүсэгч сегмент (Top 25% буюу Q3) одоо 151 сая төгрөгөөс дээш дүнтэй зээл сонирхож байна.
2. Хүүхдийн хадгаламж нээх мөчлөг
Хүүхдийн хадгаламж нээх шийдвэр гаргалтад эцэг эхчүүдийн зан төлөв маш тодорхой зүй тогтолтой байна.

Судалгаанаас харахад нийт эцэг эхчүүдийн 78 хувь нь дараах дөрвөн үе шатанд хүүхдэдээ хадгаламж нээж байна:
- Хүүхэд дөнгөж төрөх үед
- Үсний найр хийх үед
- Бага болон дунд ангид элсэх үед
- Гадаадад сургуульд явах үед
Энэхүү дата нь банкуудад маркетингийн идэвхжүүлэлтээ хэзээ, хэнд чиглүүлэх вэ гэдгийг тодорхой хэлж өгч байгаа юм.
3. Орон сууц, хашаа байшин хүсэгчдийн нас, хүйсний суварга
Танай ирээдүйн харилцагчид хэн бэ? Тэдний хүн ам зүйн бүтцийг доорх суваргаас тодорхой харах боломжтой.

4. Одоо байгаа зээлийн тоо
Орон сууцны зээл хүсч буй хүмүүс өөр хэдэн зээлтэй байдаг вэ? Энэ нь эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж буйг сүүлийн 6 жилийн өгөгдлөөс харна уу.

Судалгааны хамрах хүрээ ба Бүтэц
Энэхүү судалгаа нь дараах үндсэн 6 бүлэг сэдвийн хүрээнд хийгдсэн. Үүнд:
- Монголчуудын цалин орлого: Орлогын бүтэц, хүйсийн болон бүс нутгийн ялгаа.
- Орон сууцны зээлийн хэрэгцээ: Хүсч буй зээлийн хэмжээ, урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэлт.
- Хашаа байшингийн зээлийн хэрэгцээ: Гэр хорооллын иргэдийн санхүүгийн чадамж.
- Хадгаламж хийх хэв шинж: Хугацаа болон мөнгөн дүнгийн хамаарал.
- Богино хугацааны хуримтлал: Хуримтлал үүсгэх дадал.
- Хүүхдийн хадгаламж: Ирээдүйн харилцагчийн суурь дата.
Энэхүү судалгаа танай байгууллагад ямар үнэ цэн өгөх вэ?
Банк, ББСБ, Даатгалын компани болон Барилгын компаниуд энэхүү судалгааны үр дүнг дараах байдлаар ашиглах боломжтой:
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлт: Харилцагчийн бодит хэрэгцээнд нийцсэн зээл, хадгаламжийн бүтээгдэхүүн гаргах.
- Дата анализ: Өөрт байгаа тоон шинжилгээний үр дүнг зах зээлийн дундажтай харьцуулан баталгаажуулах.
- Маркетинг: Харилцагч төвтэй борлуулалт, контент маркетинг болон "Cross-selling" хийхэд ашиглах.
- AI & Machine Learning: Скоринг систем (Scoring system) болон таамаглал дэвшүүлэх системүүдээ (Prediction systems) бодит өгөгдлөөр сургах.
Дүгнээд хэлбэл, Data Driven Strategy-г оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү тайлан шууд хувь нэмэр оруулах болно.
Үнэ болон Худалдан авах нөхцөл
2020-2025 оны хооронд зургаан жилийн турш санхүүгийн хэрэглэгчийн хэв шинжийг тодорхойлсон, 55 нүүр бүхий энэхүү дэлгэрэнгүй судалгааг та өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохируулан багцлан авах боломжтой.
Судалгааны нийт 70 үр дүнгийн жагсаалтыг [ЭНД ДАРЖ] үзнэ үү.
Салбарын багцууд:
- Банк, Хөгжлийн байгууллага: 2.8 сая ₮ (Бүрэн тайлан - 6 бүлэг)
- Даатгалын компани: 1.4 сая ₮ (Холбогдох 3 бүлэг)
- ББСБ: 600,000 ₮ (Холбогдох 4 бүлэг)
- Барилгын компани: 560,000 ₮ (Холбогдох 2 бүлэг)
- АОС-ны компани: 450,000 ₮ (Холбогдох 2 бүлэг)
Холбогдох
Сонирхсон байгууллага доорх хаягаар холбогдоно уу. Бид судалгааны аргачлал, үр дүн болон түүнийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар биечлэн танилцуулга хийхэд бэлэн байна.
- Утас: 8586-0555
- И-мэйл: damdinjav@mongo.mn
- Вэб: Mongo.mn
