МӨНГӨ.МН-ий зөвлөхтэй холбогдох

Хүмүүсийн хувьд хамгийн том дүнтэй зээл нь:
- Орон сууц худалдан авах зээл
- Хашаа байшин худалдан авах зээл
- Орон сууц барьцаалсан зээл
- Хашаа байшин барьцаалсан зээлүүд ордог.
Эдгээр зээлийг авах гэж буй хүмүүс олон асуулттай тулгардаг. Тухайлбал:
- Та зээлийн шалгуур хангаж чадах уу?
- Хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ?
- Ямар нөхцөлөөр зээл авбал ашигтай вэ?
- Аль банкны хүү, сарын төлбөр бага вэ?
- Зээлээ хэрхэн хөөцөлдөх вэ?
- Ямар материал бүрдүүлэх вэ?
- Банк бүрийн шаардлага юу байдаг вэ?
- Хэрхэн энэ зээлд бэлдэх вэ?
Гэх мэт олон асуултуудтай тулгардаг. Энэ бүхэндээ ямар нэгэн байдлаар хариу авч чадахгүй бол хугацаа алдах, эсвэл буруу замаар явах бүр өөрт алдагдалтай шийдвэр хүртэл гаргах нь түгээмэл байдаг.
Тэгвэл энэ бүх асуултанд нэг дор хариу өгөх зээлийн зөвлөгөө, тооцооллын үйлчилгээг танд танилцуулъя.
МӨНГӨ.МН сайтын зөвлөхүүд танд иж бүрэн зээлийн зөвлөгөө, тооцооллын үйлчилгээг онлайнаар үзүүлж байна. Үүнд хамрагдахын тулд та хүсч буй зээл болон холбоо барих утсаа үлдээхэд хангалттай.
Бид тантай утсаар холбогдон шаардлагатай нэмэлт мэдээллийг аваад, дээрх асуултуудын дагуу зөвлөгөө, тооцоолол бэлдэж өгнө. Мөн тантай ярилцах үедээ зөвлөгөө, тооцооллыг тайлбарлаж өгөх, өгсөн зөвлөгөө, тооцооллоо нэгтгэн таны мэйл хаягаар илгээх зэргээр үйлчилж байна.
8’000 төгрөг төлөөд дээр дурдсан зөвлөгөө, тооцооллыг авснаар та элдэв төөрөгдлөөс гарч, өөрийн боломж, өөрт илүү ашигтай хувилбарыг таньж мэдэн, шууд зээлээ хөөцөлдөж эхлэх, эсвэл хүсч буй зээлдээ өнөөдрөөс эхлэн бэлдэж эхлэх зэргээр цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломж нээгдэнэ.
Бид танд мэргэжлийн, иж бүрэн зөвлөгөө, тооцоолол хийж өгөх болно.
Хэрэв та энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Mongo.mn - танд ашигтай