​Өнгөрсөн 7 хоногийн асуулт, хариулт: 2021/03/11

  • 2021 / 03 / 11

Асуулт 1: Сайн байна уу? Хуримтлал, энгийн хугацаатай хадгаламж, хугацаагүй хадгаламжийн давуу талыг хэлж өгөөч? Сар бүр орлого нэмдэг хадгаламжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөөч?

Хариулт 1: Хуримтлалын хадгаламж гэж дийлэнхдээ хугацаатай хадгаламжийг нэрлээд байгаа. Хугацаатай хадгаламж нээгээд тогтмол давтамжтай орлого хийнэ гэж ойлгож болно. Хугацаатай хадгаламж - 1 сараас 24 сар хүртэл хугацаатай, хугацаагүй хадгаламжаас өндөр хүүтэй, хугацаа дуусахад мөнгөө хүүтэй нь авах боломжтой хадгаламж. Хугацаагүй хадгаламж арай бага хүүтэй хэзээ ч мөнгөө авч болно, хүү нь жилийн эцэст буюу 12.31-нд бодогдож дансанд орно. Жич: 2021 оны 6 сарын 30-г хүртэл мөрдөгдөж байгаа "КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ" хуулийн дагуу хугацаагүй хадгаламжинд 6 сарын 30 хүртэл хүү тооцохгүй байгааг давхар мэдэгдье.

Асуулт 2: Сайн байна уу? Би банкны энгийн зээлээр орон сууц авах гэж байгаа юм. Тэгээд нөгөө байр нь ббсб-н барьцаанд байгаа юм байна. Миний урьдчилгаа болон банкнаас мөнгөө авахаараа ббсб-с чөлөөлж өгнө гэсэн энэ дээр ямар нэгэн асуудал гарах болов уу?

Хариулт 2: Банкинд зээл авах хүсэлтээ гарган хэдэн төгрөгний зээл авах боломжтойгоо тооцуулж болно. Банк таны авах боломжтой зээлийн хэмжээг тогтоон албан тоот бичиж өгнө. Уг албан тоотоо ББСБ-даа өгөөд орон сууцаа чөлөөлүүлж зээлээ авах боломжтой. ББСБ-аас чөлөөлөөгүй байхад банк зээл өгөхгүй, учир орон сууцыг чинь барьцаалж байж зээл өгнө. Нөгөө талаараа ББСБ-ын зээл таны мөнгөөр эхэлж хаах нь эрслэлтэй

Асуулт 3: Сайн байнуу би 35саяд хашаа байшин авах гээд сарын цалин 12000000 гар дээрээ 900000 бол авдаг надад зээл гархуу одоо ямарч зээл байхгүй НД төлдөг 2жилийн өмнө хаан банкнаас зээл аваад төлөөд дуусан муу зээлийн түүхтэй зээл гарах боломж байнуу

Хариулт 3: Шууд хэлэх боломжгүй. Банкны салбарт хандан судалгаа хийлгэх хэрэгтэй. Монгол банкны ангилал, орлого, хашаа байшингийн үнэ зэргийг судлаад хариу өгнө. Огт боломжгүй зүйл биш

Асуулт 4: ah maani zeel awsan yma bi batlan daagch ni bolson ym tegsen ah hugtsaga hetrvled nadad shvvhes bicheg irsen ym teged ah tolj baragdulsan harin bi naidwargvi zeeldegch bolson gesen vg v vgvi yu

Хариулт 4: Хамтран зээлдэгчээр орсон бол үндсэн зээлдэгчтэй яг адил үүрэг хүлээнэ. Тиймээс Монгол банкны лавлагаагаар өөрийн чинь зээлийн түүхийн үнэлгээ муу гэж харагдана. Зээл авах бол энэ сөрөг нөлөөтэй гэсэн үг

Асуулт 5: Сайн байна уу. 10-15 тн даацтай ачааны машины лизинг байдаг болов уу. Хаана ямар санхүүгийн байгууллага хэдэн хувийн хүүтэй гаргадаг вэ?

Хариулт 5: Санхүүгийн түрээс гэдэг зээлийн үйлчилгээ байгаа. Машины лизингтэй төстэй зээл гэсэн үг. Банкинд очиж хүсэлтээ гаргах хэрэгтэй

Асуулт 6: sain bn uu ontsgoi baidald ajildag tsalingin zeelgui oron suutsni zeeld hamragdval heden tugrugund zeel garah bol /gart avdag tsalin 1.400.000/

Хариулт 6: Энэ тооцоолол хүүний хэмжээ, таны орлогын түүх, урьдчилгааны хэмжээ зэрэг хэд хэдэн зүйлээс хамаардаг тул шууд хэлэхэд хүндрэлтэй. Цалин дамждаг банкны салбарт хандвал тооцож өгнө. Танд багцаа болгож 2 жишээ хэлж өгье. 100 сая төгрөгийг 20 жилийн хугацаагаар жилийн 6% хүүтэй зээлбэл сарын төлбөр 716 мянган төгрөг болох бөгөөд энэ нь таны сарын нийт орлогын 45 хувиас бага гарах тул боломжтой гэж үзнэ. Хэрэв та ипотекийн зээлд хамрагдаж чадахгүйн улмаас сарын 1,3 хувийн хүүтэй зээлд 10 жилийн хугацаагаар хамрагдвал таны орлогыг 60 саяын зээлэнд хүрэлцээтэй гэж үзнэ. (гэхдээ энэ тохиолдолд та ипотекийн зээл авсанаас хамаагүй их хэмжээний хүү төлнө гэдгийг анхаарах хэрэгтэй) Та мөн манай сайтын "ӨРХИЙН САНХҮҮ ВИДЕО ХИЧЭЭЛҮҮД" группт элсэн хуримтлал, ипотекийн зээл, ОС, ХБ-ын зээл, өрхийн санхүүгийн цуврал хичээлүүдийг үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://sites.google.com/mongo.mn/mongovideo/home... эндээс танилцана уу.

Асуулт 7: Sn bnuu bi hotiin irgen huduu uurhaid ajilaad 5sard 1 jil boloh yma. Minii tsalin ene hugatsaand sardaa 800 myngaas say700n tsalin awj bsn. Iim uchir mashinii zeelend hamragdaj bolhuu. Urdchilgaa zaawal ughvv

Хариулт 7: Хамрагдах боломжтой, орлогоос чинь хамаарч олгох боломжтой зээлийн хэмжээ тогтоно, урьдчилгаа 20 хувь, үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалбал урьдчилгаа төлөхгүй байж болно. гэхдээ таны авах боломжтой зээлийн хэмжээ болон худалдаж авах машины үнэ 2-оос хамаарч зөрүүг өөрөө гаргах шаардлагатай болно.

Mongo.mn

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа