​Хүмүүсийн асуулт, хариулт (2021 оны 2 сарын 15-21)

  • 2021 / 02 / 26

2021 оны 2 сарын 15-наас 21-ны хооронд Mongo.mn сайтад хандаж иргэдээс ирсэн асуултууд, түүний хариултууд.

Асуулт: Өдрийн мэнд. Би хувиараа бизнес эрхлэгч сарын орлого 5 сая. НД төлдөггүй, бас надад хар дэвтэр энэ тэр гэсэн юм байхгүй ээ. Дансны хуулгаараа орлого нотлож автомашины зээл авах боломтой юу? Ер нь автомашины зээл дээр аль банк хамгийн уян хатан байдаг вэ?

Хариулт: Дан ганц дансны хуулгаар орлого нотлох боломжгүй. Монгол банкны журмаар хувиараа бизнес эрхэлдэг бол татварт гаргаж өгч байгаа орлогоор тооцно. Татвар төлөгчийн дэвтэр гэж бий. Түүн дээр хэдэн төгрөгний орлого тайлагнаж татвар төлсөн байна гэдгээр тооцно

Асуулт: Сайн байна уу. Цалингийн зээл аваад тэр мөнгөөрөө ипотекийн зээлийн урьдчилгаа хийж болох уу? Болдог бол гарах боломжтой зээлнээс хасагдана гэсэн үг үү

Хариулт: Болно. Гол нь авах боломжтой ипотекийн зээлийн хэмжээ бага гарах магадлалтай. 2 зээлийн төлбөр төлөх тооцооллоор бодохоор ипотекийн зээлийн хэмжээ багасна

Асуулт: 6 хувийн орон сууцны зээлд урьдчилгааны доод хэмжээ хэд байх вэ Боловсролын байгууллагад 32 жил ажиллаж байгаа хүнд ямар шалгуур байх вэ?

Хариулт: Худалдан авах байрны 30 хувь. Шалгуур нь бүх хүнд ижил шалгууртай байгаа

Асуулт: 8% zeel avaad haasan bol 6% zeeld dahin hamragdaj boloh uu

Хариулт: Боломжгүй

Асуулт: Сайн байна уу. 2015 онд 8 хувь зээлд хамрагдсан. Одоо 6 хувьд шилжиж болох билүү.

Хариулт: Одоогоор ийм зохицуулалт байхгүй тул шилжихгүй

Асуулт: Sn bnuu bi ooroo banknd ajildag ymaa ajilaad 2jil bolj bnaa.Ajillj bgaa banknaasaa tsalingiin zeel awah gheer manai bank todrhoogvi hugatsaagaar bvh torliin zeel garghg bolomjgvi bga ym.Tgheer tsalingiin zeeliig oor banknaas yj ymr nohtsoloor awah bolomjtoi baidag wee.Minii vndsen tsalin 600.000 endees tasraltgvi 2jil niigmiin daatgal tolsn tsalingiin zeel deed hemjee n hd garah bol

Хариулт: Бусад банкнаас цалингийн зээл авах боломж бага. Өөр төрлийн хэрэглээний зээл цалингийн зээлээс арай өндөр хүүтэйгээр, барьцаатай авах боломж байж магад. Банкууд ийм төрлийн зээлээ голдуу өрхийн зээл гэж нэрлэдэг бөгөөд банкуудын өрхийн зээлийн мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 энэ хаягаар орж авна уу

Mongo.mn - Иргэдэд санхүүгийн боловсрол олгож, Өрхийн санхүүгээ үр ашигтай удирдахад нь тусална

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа