​Уншигчдийн ирүүлсэн асуултуудын хариултууд

  • 2014 / 06 / 18

АСУУЛТ 10: sain bnuu manai nuhur dollariin tsalintai yumaa sard dundjaar 650g awdag bid 2 bair awh gsn chn uridchilgaa baihku tsaningiin zeel tultal n awaad uridchilgaa hiigeed vldseneer n bairnii 8 huwiin zeeld orj boloh boluu bid 2n sonirhoj bgaa bair 2 uruulduu 50 sayaas hetrehgui .hamtran ezemshigch gj zaawal bhuu te minii ajil bolhoor dotood jurmaaraa 3s deesh jil ajillasan hvnd tsalingiin todorhoilolt gargaj ugdgii ug n bi jil garan ajillaj bgaldaa ene tohioldold yah we nuhur dangaaraa bairnii lizind orj bolhuu

ХАРИУЛТ 10: Сайн байна уу?

Танай гэр бүлийн авч чадах зээлийн хэмжээ нь гэр бүлийн нийт орлого буюу та 2-ын цалингийн хийлбэрээс хамаарна. Банкууд хэдэн төгрөгийн зээл олгохоо тооцдог аргачлалыг эндээс харна уу? Хэрвээ танай ажил тодорхойлолт өгөхгүй бол нөхрийнхөө нэр дээр зээл аваад, та хамтран эзэмшигчээр орж болох юм. Амьдралаас үзвэл өндөр цалинтай хүнийхээ нэр дээр зээл хөөцөлдвөл амархан бүтдэг талтай. Урьдчилгаагаа цалингийн зээлээр төлнө гэвэл 8%-ийн зээлийн хэмжээ багасна. Учир нь банк 8%-ийн зээл олгох хэмжээг тооцохдоо та 2-ийн цалингийн нийлбэрээс цалингийн зээл төлөх дүнг хасаад, хассан дүнг танай гэр бүлийн сарын орлого гэж үзнэ. 

АСУУЛТ 11: хамтран зээлдэгчээ сольж болох уу? хугацааны явцад?

ХАРИУЛТ 11: Сайн байна уу?

Банк анх зээл олгохдоо таныг ямар нэгэн шалтгаанаар зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч төлнө гэж тооцож зээл олгосон байгаа. Амьдрал баян учраас зарчмын хувьд хугацааны дундуур хамтран зээлдэгчээ сольж болно. Гэхдээ ийм тохиолдол байнга гараад байдаггүй учраас яг ингэж солино гэж тогтсон зүйл одоогоор алга байна. Танд хамтран зээлдэгчээ солих зайлшгүй шаардлага гарсан бол одоогийн хамтран зээлдэгчтэй дүйцэхүйц орлоготой, найдвартай хүнээ олоод зээл авсан банктайгаа уулзаж хүсэлтээ гаргах нь зөв байх. 

АСУУЛТ 12: Sain bnuu. Manai nuhur huviaraa biznes erhleed 3dah jilee garj yavaa sarin orlogo 1sayaas buudaggui zarim sarda 2saych garah ue bii. Bi huuhde gargad ajilaas zavsardad 4 jiliin daraa ajild orood 3sar l bolj bnaa minii tsalin 600 myangan tugrug. manai nuhur bankind zeeltei 15 sayiin 2014 onii 12 sard duusah hugatsaatai 2014 onii 4sard avsiin taliig n tulchihsun bgamaa. Iim tohioldold manai ger bul bairnii zeelend hamragdaj bolohuu bi hamtran tulugchuur n orj bolohuu.

ХАРИУЛТ 12: Сайн байна уу? 

Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Хувиараа бизнес эрхэлдэг хүнд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм. Харин та нэгэнт банкнаас зээл авчихсан байгаа тул орлогоо нотлож чадсан гэсэн үг.
Хэрвээ банк танай нөхрийн бизнесийг цаашид тогтвортой, ашиг орлоготой байна гэж үзвэл байрны зээл олгоно. Олгох зээлийн хэмжээг хэрхэн тооцдогийг эндээс харж болно.
Танай гэр бүл байрны урьдчилгаа 30%-иа бэлдсэн бол хөөцөлдөөд үзэхэд гэмгүй. Амьдралаас үзвэл өндөр орлоготой хүнийхээ нэр дээр зээл хөөцөлдвөл амархан бүтдэг талтай. Харин таныг хамтран зээлдэгчээр оруулна гэх байх.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа