​Асуултын хариулт: Ам бүл дөрвүүлээ 750,000 төгрөгийн цалингийн орлоготой бол 8%-ийн зээлд хамрагдаж болох уу?

  • 2014 / 05 / 29

Асуулт:

Сайн байна уу? би төрийн албанд ажилладаг үндсэн цалин 750,000төг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 8 Хувийн зээл авч болдог юм болов уу? урьдчилгаагаа өгөөд зээл авбал хэдэн төгрөгийн үнэтэй байр авч болох вэ? 

Хариулт:
8%ийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсч байгаа бол та нэн түрүүнд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх;
  • Сүүлийн нэг жил байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан байх;
  • Зээлдэгчийн өрхийн татварын дараах орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх ёстой юм.

Сарын үндсэн цалин 750,000 төгрөг бол гар дээр ирэх цалин 614,500 төгрөг байна. Ийм орлоготой тохиолдолд сард та 276,000 төгрөгөөр зээл төлөх боломжтой. Зээл төлөх боломжиндоо тааруулаад 47,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг, урьдчилгаа төлбөр 30% буюу 14,100,000 төгрөгийг төлөөд, 32,900,000 төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авах боломжтой юм.
Хэрвээ эхнэр тань сар бүрийн идэвхитэй орлоготой бол дээрхи үнэлгээнээс өндөр үнэлгээтэй байр сонирхож болно.

Та орон сууц худалдан авах зээлийн талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл Зээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа