​Та машин авах гэж байна уу ?

  • 2014 / 04 / 03

Хүн бүр машинтай болоод, тэгээд ч ажилдаа явахаас эхлээд аар саар ажил амжуулахад машин тэрэг шиг хэрэгтэй зүйлгүй юм байна. Тэгээд л та машин авахаар шийдэв үү.
Энүүгээр тэрүүгээр яваад машин тэрэг борлуулдаг газруудыг судлаад байтал өөрийн чинь хурааж хуримтлуулсан хэдэн төгрөг хүрэхгүй байна уу.
Одоо яахав. Мэдээж зээл авах хэрэгтэй болно. Ямар зээл........?
Үүний дараа аль нэг банк руу очиж зээлийн ажилтантай уулзах юм уу, банкны веб сайтаар нь орж машины зээлээ судал.

http://mongo.mn/z/1236

Юуг илүү анхаарч судлах вэ гэхээр:

  • 1. Автомашины лизингийнх нь урьдчилгаа, хүү, хугацаа гэх мэт ерөнхий нөхцлүүд ямар байна. Урьдчилгааг заавал бэлэн мөнгөөр төлөлгүй 100% барьцаагаар шийдэх боломж юу байна гэдгийг лавла.
  • 2. Барьцаанд юу тавьж болох, аль банк барьцаа хөрөнгийг яаж үнэлэх
  • 3. Тэгээд банкны тавьж байгаа шаардлага, бүрдүүлэх материалын талаар мэдээлэл олж авах нь чухал юм.

Энэ бүх мэдээлэл танд таалагдаж, банкны шаардлагад та мөн нийцэж байвал бүх зүйл асуудалгүй бүтнэ гэсэн үг. Гэхдээ машин зарж байгаа компани зөвхөн хамтран ажилладаг банкны лизингээр л автомашинаа борлуулдаг гэдгийг санаарай.

https://docs.google.com/presentation/d/1h5CYFUb9Xq465F2wIqDa27vmtag6aDokBtU6-8tLjaI/edit?usp=sharing

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Машины лизингИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа