​Гар утсаараа хадгаламж нээх нь илүү амархан

  • 2022 / 09 / 12

Хадгаламж нээх нь зорилгодоо хүрэх, ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, аялах зугаалах, болзошгүй эрсдэлээс хамгаалах гэхчлэн олон талын ач тустай билээ. Хүний хэрэгцээ хязгааргүй тул зарцуулаад үлдсэн мөнгөө хадгалах биш, харин хадгаламждаа мөнгө хийгээд үлдсэн мөнгөндөө тааруулж хэвших нь урт хугацаандаа илүү өгөөжтэй төдийгүй үр дүнтэй сайн дадлуудыг дагуулна. Магад та энэ мэт давуу талуудыг тооцож үзээд хадгаламж нээхээр шийдсэн бол заавал банк орох шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа данс хэрхэн нээх зааварчилгааг танилцуулъя.

Хадгаламжийн данс хэрхэн нээх вэ?

Банкны үйлчилгээ танд улам ойртож буй өнөө үед буйдан дээрээ тухлангаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, хадгаламж нээж, хуримтлалаа арвижуулах боломжууд нээгджээ. Та дараах арга тус бүр дээр дарж, данс болон хадгаламж хэрхэн нээх дэлгэрэнгүй зааварчилгааг хараарай.

Ямар төрлийн данс нээх боломжтой вэ?

  • Энгийн харилцах данс
  • Энгийн хугацаагүй хадгаламж
  • Хүүнээс хүү бодох хугацаагүй хадгаламж
  • Энгийн хугацаатай хадгаламж
  • Онлайн хугацаатай хадгаламж
  • Хуримтлалын хадгаламж

Дансны дэлгэрэнгүй мэдээллээ хэрхэн харах вэ?

Khan Bank аппликэйшнээ нээгээд, баруунаас зүүн тийш гүйлгэхэд таны дансны жагсаалт харагдана. Дансны жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг нь харах дансаа сонгоод баруунаас зүүн тийш гүйлгэн ‘Дэлгэрэнгүй’ дээр дарж харах боломжтой. Энэ хэсэгт таны дансны хүү, дараагийн хүү олгох огноо, хугацаатай хадгаламж бол хугацаа дуусах огноо болон хугацаа сунгах захиалга өгөх зэрэг мэдээлэл харагдана. Интернэт банкаар дансаа удирдах, дансны дэлгэрэнгүй мэдээллийг харах зааварчилгааг ЭНД дарж харна уу.

Мэдэхэд илүүдэхгүй

Та тухайн хуанлийн жилдээ онлайнаар нийт гурван данс нээх боломжтой.

Онлайнаар нээсэн хугацаатай хадгаламжийн дансандаа хадгаламжийн дэвтэр авах боломжгүй.

Та гар утсаараа дансаа удирдах, шинээр хадгаламж нээхээс гадна хувийн мэдээллээ шинэчлэх боломжтой. Харилцдаг банкандаа хувийн мэдээллээ үнэн зөв өгч, өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухайд нь шинэчлүүлэх нь таныг санхүүгийн эрсдэлүүд, цахим залилангаас хамгаалах юм. Тиймээс утасны дугаар, эсвэл и-мэйл хаяг зэрэг тань өөрчлөгдсөн бол Khan Bank аппликэйшнээр шинэчлээрэй.

Эх сурвалж: khanbank.com

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

АнгилалИЙН ТӨРЛҮҮД

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа