​​Зээлээ хурдан дуусгаж, бага хүү төлөхийг хүсэж байна уу?

  • 2020 / 09 / 08

2014 оны 7 сарын 23-ны байдлаар нийтдээ 39,902 хүн 8 хувийн зээл аваад байна.

Хүү багатай, хугацаа урт тул хүмүүсийн сард төлж буй зээлийн дүн харьцангуй бага байдаг.
Гэвч 20 жилийн турш зээлтэй байгаад байхыг хүсдэг хүн төдийлэн их биш.
Харин ч эсрэгээрээ хүмүүс зээлээ урьдчилж төлбөл хэдий хэмжээний хүү хэмнэж, хэдэн жилийн дотор зээл нь төлөгдөж дуусахыг маш их асууж байна.
Иймд бид бас нэгэн хялбаршуулсан хүснэгт хийн та бүхэндээ танилцуулж байна.
Тухайлбал 50 сая төгрөгийн зээлийг жилийн 8% хүүтэй 20 жилийн хугацаатай авсан хүн сар бүр зээлэндээ 418 мянган төгрөг хийдэг бөгөөд хэрэв жаахан чармайлт гаргаад сар бүр нэмээд 40 мянган төгрөг хийгээд байхад зээл нь 16 жилийн дотор төлөгдөж дуусах бөгөөд нийтдээ 10,7 сая төгрөгийн хүү хэмнэхээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс үзнэ үү.

Та өрхийн орлогоороо ямар хэмжээний 8%-ийн орон сууцны зээл авахыг мэдэхийг хүсвэл энд дарна уу?

Та орон сууцны зээлийн хүүнд нь их мөнгө өгөөд байна уу? Үүний учрыг мэдэхийг хүсвэл энд дарна уу?

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа