​Банкуудын шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд

  • 2014 / 06 / 12

Банкуудын шинээр нэвтрүүлсэн мөн илүү сайжруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар болон харилцагчиддаа зориулан зарим төрлийн зээлүүддээ хөнгөлөлт, урамшуулал зарласан байгаа мэдээллийг та эндээс авна уу.                                                                                                                                  

ХААН банк шинэ машин, тавилга болон цахилгаан бараа лизингээр авахаар сонирхож байгаа хүн бүхэнд үнэхээр таатай боломжийг олгож байна. Та баяр наадмын хямдралтай худалдааны үеэр гэртээ зурагт, хөргөгч гээд хүссэн бараагаа авахыг хүсвэл урьдчилгаа ямар ч төлбөр төлөх шаардлагагүй болсон гэдгийг дуулгая. Шинэ машинаа урьдчилгаа төлөхгүйгээр 5 жилийн хугацаатай авах боломжтой болсон байна.                                                                                                                                                                                                                         

Харин Хас, Төр, Худалдаа Хөгжлийн банк та бүхний ажил амралтын цагтай уялдуулан банк хоорондын гүйлгээгээ цагийн хязгаарлалтгүйгээр дамжуулж өгөх болсон байна. Өмнө нь өөр банкууд хоорондын гүйлгээ 2 цагийн дараа шилждэг байсан бол одоо улам илүү хурдан, шуурхай болжээ. Жишээ нь: Та аль ч банкнаас Хас банк руу эсвэл Хасаас бусад банк руу мөнгө шилжүүлэхэд цаг, өдөр хамаарахгүйгээр шууд мөнгө тань шилжиж орно. Ажлын цаг дуусч, амралтын өдөр таарч байгаа болохоор маргааш л мөнгөө хүлээж авах нь гэдэг зүйл байхгүй боллоо. Та нэг сая төгрөг болон түүнтэй тэнцэх гадаад валютаас доош дүнтэй гүйлгээг хийх боломжтой юм байна.

                                                                                                                                                                                                                                

Хамгийн хурдан мөнгөн гуйвуулгын үйлчилгээ"Sigue". Капитал банкны энэхүү олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь дэлхийн 145 орноос ердөө гуравхан минутын дотор мөнгө хүлээн авах болон шилжүүлэх боломжтой. Та гадаадад сурч байгаа хүүхэддээ эсвэл гадаадаас эх орондоо амьдарч буй гэрийнхэндээ мөнгө шилжүүлэхэд бүр илүү хялбар болсон байна.                                                                                    

                     

Хаана өөртөө үйлчилдэг банк байна вэ? Голомт банкны өөртөө үйлчлэх банкуудын заримынх нь байршил: Чингисийн талбайн урд байрлах Монголын Урчуудын Эвлэлийн хорооны хойд жигүүрт өөртөө үйлчлэх банк мөн 3,4-р хорооллын Москва их дэлгүүрийн хажууд Голомт банкны Москва салбар дотор өөртөө үйлчлэх банк тус тус байдаг. Банкинд дугаарлаж зогсохгүйгээр өөрийн дансандаа мөнгө хийх, данснаасаа мөнгө авах, шилжүүлэг хийх үйлчилгээг өөртөө үйлчлэх банк танд олгож байна.                                                                            

          

Картаа мартсан үедээ АТМ-аас мөнгө авах гэнэтийн хэрэгцээ гарлаа. Картгүй, мөнгө байхгүй яаралтай мөнгө хэрэгтэй боллоо. Яах вэ? Төрийн банкны цахим төгрөг үйлчилгээ танд тусална. Картаа мартсан бол Төрийн Банкны Интернэт банк, Смарт банк, Мобайл банк, Мессеж банк болон АТМ-аас өөрийнхөө утасны дугаарт гуйвуулгын код илгээж танд ирсэн кодоороо Төрийн Банкны АТМ-аасбэлэн мөнгө авах боломжтой. Харин та Төрийн банкны дансны дугааргүй бол ойр дотны хүнээсээ мөнгө шилжүүлүүлэн авах боломж ч байгаа.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа