​8 хувийн зээлд хамрагдсан байраа зарчаад шинэ байр авахад дахиад 8 хувийн зээлд хамрагдах уу

  • 2014 / 06 / 10

Уншигчаас ирүүлсэн асуулт:

Сайн байна уу. 8 хувийн зээлд хамрагдсан байраа зарчаад шинэ байр авахад дахиад 8 хувийн зээлд хамрагдах уу

Хариулт: Сайн байна уу. 8%-ийн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа хугацаанд авсан байрны метр квадрат нийтдээ 80 м2 хүртэл 1-2 удаа байр худалдан авч жилийн 8%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэх боломжтой.

Ушигчаас ирүүлсэн асуулт:

Сайн байна уу. Би ганц бие 600 мянган төгрөгний цалинтай. Гар дээр 500 мянга дөнгөж гаргаад авдаг бол хэдэн төгрөгний байр тааруулж авах ёстой вэ? тодорхой хариулж өгнө үү.

Хариулт: Зээлдэгчид тавигдах шалгуур:

  • Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагатаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
  • Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
  • Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
  • Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.

Хэрэв та 500,000 төгрөгийн цэвэр цалинтай бол зээл төлөх чадвар 500,000*45%=225,000 төгрөг байна. Энэ дүнд 26,600,000 төгрөгийн зээл авах боломжтой ба урдчилгаагаа оруулаад нийт 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй байр худалдан авах боломжтой (урдчилгаа 30 хувиар тооцоход 11,400,000 төгрөг шаардлагатай болно).
Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч гэж заавал шаардах бөгөөд та ганц бие тул хамтран зээлдэгч нь таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой этгээд байна.

Уншигчаас ирүүлсэн асуулт:

Сайн байна уу Би хувийн байгууллагад ажилддаг юмаа 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бөгөөд хамтран зээлдэгчээр ээжтэйгээ зээлэх хүсэлтэй байгаа юм. Ээж нийгмийн даатгалаа хувиараа төлдөг. Энэ тохиолдолд ээж хамтран зээлдэгч болж болхуу
Хариулт: Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ. Хамтран зээлдэгч таны зээлийг төлөх чадвартай , тогтсон мөнгөн орлоготой байна.
Банкны үндсэн зээлдэгчид тавигдах шалгуурыг хамтран зээлдэгч мөн адил хангах шаардлагатай. Үүнд:
• Сүүлийн 1-2 жил тухайн байгууллагадаа хөдөлмөрийн гэрээгээр ажилласан үндсэн ажилтан байх.
• Нийгмийн даатгал тасралтгүй төлсөн.
• Зээлийн түүхтэй бол банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх.
• Зээл хүсэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй байж болох бөгөөд нэг сард төлөх нийт зээлийн төлбөр нь өрхийн сарын цэвэр орлогын 45%-иас илүүгүй байна.
• Бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол үүнийгээ баталгаажуулах баримттай.
• Бизнесийн орлогыг баталгаажуулах.
• Зээл хүсэгч болон хамтран зээлдэгч нь зээлийн хугацаанд тэтгэвэрт гарахааргүй байх. Хэрэв тэтгэвэрт гарах бол зээлийн хугацааг багасгах.
Өрхийн сарын цэвэр орлого гэдэг нь өрхийн гишүүдийн тэтгэвэр тэтгэмжийн орлогоос бусад бизнесийн сарын цэвэр ашиг, цалингийн орлоготой бол сарын цэвэр цалин, сар бүрийн мөнгөн гуйвуулгын дундаж орлогуудын нийлбэр юм.
Хэрэв та ээжтэйгээ нэгэн дээвэр дор хамт амьдардаг бөгөөд ээж тань хамтран зээлдэгчийн шаардлага хангаж байвал ээжийгээ хамтран зээлдэгчээр сонгох боломжтой.

8 хувийн зээл авахад сар бүр хэдэн төгрөг төлдгийг тооцоолж үзэхийг хүсвэл та энд дарна уу.

Санхүүгийн боловсролд

Асуулт, хариулт

Сайн байна уу. 5-н жилийн өмнө ипотекийн 8%-ийн зээлээр байр авсан.Одоо энэ байраа өөр байршилд сольж байрьцаагаа шилжүүлэн зээлээ төлж болох уу.

Болохгүй

sain bna uu bi tanidag huniihee 8huviin zeeliig urgeljluulj tolood avah gej baigaa ymaa ene tohioldold yah ystoi ve tsaashdaa urgeljluulj tolood ooriih bolgoj boloh bolvuu?

Та өөртөө болон нөгөө хүндээ маш эрсдэлтэй алхам хийх гэж байна. Банк энэ тохиолдолд огт оролцохгүй. Тэд байрыг барьцаалсан хэвээрээ, таныг төлбөрөө төлж дуусгах ёстой гэж шаардана. Хэрэв худалдан авах хүн нь банкны шалгуур хангаж байгаа бол банкнаас зээл хөөцөлдөөд тэр зээлээрээ таны байрыг худалдан аваад цаашид тухайн банктайгаа бие даан харилцаж явах нь зөв. Сүүлийн үед банкууд 8 хувийн зээл судалж эхэлсэн тул та ийм арга зам бодоорой. 

Сайн байна уу. Манай нөхөр 8%-ийн зээл авч 2 өрөө байр авсан. Одоо орон сууцны нөхцөлөө сайжруулах гээд ахиад би 8%-ийг зээл аваад 3 өрөө байр авч болох уу.

8 хувийн зээлийг нэг өрхөд нэг л олгож байгаа. Та одоо байгаа зээлийнхээ хамтран зээлдэгч нь бол дахин нэмж 8 хувийн зээл олгохгүй

Орон сууцны зээл