​Уншигчаас ирүүлсэн асуултын хариулт: Та одоо ямар нэг зээлтэй бол 8%-ийн орон сууцны зээл хэдийг авах боломжтой вэ?

  • 2014 / 06 / 05

Асуулт:

Сайн байна уу?
Би нөхөртэйгөө байрны лизингд хамрагдах гэсэн юмаа. Бид 2-т яг урьдчилгаа гэхээр мөнгө байхгүй. Машинаа зараад дээрээс нь нөхөр маань цалингийн зээл аваад байрны урьдчилгаа 18 сая төгрөгтэй болж байгаа. Тэгээд би дангаараа байрны лизингд ороод манай нөхөр хамтран зээлдэгчээр оръё гэсэн санаа байгаа. Ингэж зээлэнд орох боломжтой байдаг юм болов уу? Зөвлөгөө өгөөч.
Жич: Би 700,000 төгрөгийн цалинтай, нөхөр маань 1,500,000 төгрөгийн цалинтай.

Хариулт:
Та үндсэн зээлдэгчээр, нөхөр тань хамтран зээлдэгчээр орж 8 хувийн зээлд хамрагдах боломжтой. Гэхдээ нарийн тооцооллыг хийж үзье.
Хэрэв урьдчилгаанд 18 сая төгрөг өгөх боломжтой бол та хоёр 60 сая төгрөгийн байр худалдан авах боломжтой бөгөөд банкнаас 42 сая төгрөг зээлж авах болно.
Та 8 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж 42 сая төгрөг зээлээр авбал сар бүр төлөх төлбөрийн хувьд доорх боломжууд байгаа.
1. 10 жилээр авбал сар бүр 509,576 төгрөг
2. 15 жилээр авбал сар бүр 401,374 төгрөг
3. 20 жилээр авбал сар бүр 351,305 төгрөг тус тус төлөх болно.
Танай өрхийн орлого 2,200,000 төгрөг бөгөөд банкууд дээд тал нь үүний 45 хувиар нь зээл төлөх боломжтой гэж үздэг. Та хоёрын хувьд 990,000 төгрөг сар бүр төлөх боломжтой байх нь.
Банк та хоёроос цалингийн зээлэндээ сард хэдэн төгрөг төлж байгааг банк сонирхоно. Хэрэв цалнгийн зээлдээ сард 550,000 төгрөгөөс доош төлбөр хийж байгаа бол банк та хоёрт 8 хувийн орон сууцны зээлийг 15 жилээр олгох боломжтой гэдэг нь харагдаж байна. (990,000 – 550,000 = 440,000 төгрөг нэмж зээлэнд төлөх боломжтой гэж үзнэ)
Ийм байдлаар та нарийвчлан тооцоолж үзнэ үү.
Амжилт хүсье!

Таны санхүүгийн мэдлэгт

Асуулт, хариулт
орон сууцны 8 хувийн зээлд орж байр авсан.Би өөрөө үндсэн зээлдэгч дүү маань хамтран зээлдэгчээр байгаа.Эзэмшигч нь бид 2 нэр байгаа.Одоо уг байраа дүүгийн нэр дээр шилжүүлж зээлээ дүүгийн нэр дээр шилцүүлж болох уу.дүү эхнэр авч тусдаа гарсан юм.
60 саяын байрны 35 саяыг төлөөд үлдсэн 25 саяыг байрны зээлд орох болмжтой юу
сайн байна уу? миний асуултанд хариулт зөвлөгөө өгөхийг хичээнгүйлэн гуйж байна. 1. эхнэр бид хоёр хоёулаа хөдөө орон нутгийн харяалалтай юмаа. энэ жил хотод байр худалдан авах сонирхолтой байгаа. байрны зээлээ заавал харяа орон нутгийнхаа банkнаас хөөцөлдөх ёстой юу? улаанбаатар хотын банkны салбараас боломжтой юу? 2. би өмнө н цалингын зээл авч байсан. шинэ ажилд ороод цалин авдаг банk өөрчлөгдсөнөөс болоод нэг сарын төлбөрөө дутуу хийсэн ба дараа сарын төлбөртэй цуг шахуу хийгдсэн. банkны ажилтан та муу зээлдэгч боллоо гэж хэлж байсан. одоо би зээл авч болхуу? 3. эхнэр цалингын зээлтэй. миний орлого төлвөлсөн байраа авахад хүрэлцээтэй гэж боддог. иймд ямар нэгэн хүндрэл үүсэх үү? дахин нэг зээлгүй хамтран зээлдэгч хэрэгтэй юу?

Банкуудын дэлгэрэнгүй мэдээлэл