​Таны хүүхэд хадгаламжтай юу?

  • 2014 / 05 / 08

Таны хүүхэд хэдэн настай вэ? Та хүүхдийнхээ ирээдүйд хэр анхаарч байна вэ? Одоохондоо хүүхэд маань арай бага байгаа учраас хадгаламж энэ тэр гэсэн холын зүйлүүдийг дараа тэгж байгаад шийднээ гэж бодож байгаа юм биш биз?
Энэ бол тэртээ хол харагдах тэнгэрийн од шиг зүйл биш ээ. Яг одоо таны хүүхдийнхээ төлөө хийх ёстой зүйлийн нэг юм. Дэлхийн Банкнаас 2012 онд хийсэн судалгаанаас үзэхэд ихэнх Монголчууд үр хүүхэддээ хадгаламж нээх нь зүйтэй гэж үздэг ч тэр бүр идэвхийлэн хадгаламж нээгээд байдаггүй байна.
Шалтгаан нь маш энгийн. Тэд яаж хадгаламж нээхээ мэддэггүйгээс болоод л төвөгшөөгөөд энэ хойшлуулшгүй ажлыг сар, жилээр хойшлуулж байдаг юм байна.

Үр дүнд нь санхүүгийн асуудлаа шийдэж амжаагүй байхад хүүхдүүд нь юу юугүй оюутны ширээнд шилжих болчихсон байдаг. Тэгвэл хуримтлал бий болгож эхэлсэнээр таны хүүхэд өөрийн нэр дээр хадгаламжтай болсон байдаг бол, банкууд ч мөн их сургуульд орох үед нь зээл өгөх боломж илүүтэй байх юм. 

Тиймээс танд зөвлөхөд хүүхдээ оюутан болоход нь санаа зовох зүйлгүйгээр сургалтын төлбөрийг нь төлөх боломжийг эртнээс бүрдүүлэх хэрэгтэй юм. Бага байхад нь хадгалж эхлэх тусам илүү их хүү хуримтлагдаж, зээл авах гэх мэт бусад боломжууд үүсч байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.

За одоо гол яриандаа ороод хүүхдийн хадгаламж нээхэд банкууд чухам юу юу шаарддаг болохыг судалж үзлээ.

Ердөө маш энгийн! Та хүүхдийнхээ төрсний гэрчилгээг аваад л шууд банк руу яв. Таны хүүхдийн төрсний гэрчилгээ л заавал байх ёстой. Харин таны иргэний үнэмлэх болон мөнгө мэдээж түрийвчинд тань байгаа шүү дээ. Хадгаламжийн данс нээх мөнгөний хэмжээ 1000-20,000₮ байдаг.

Мэдээж хадгаламж нээлгэхийн тулд аль банкинд хандах вэ гээд өөр бусад асуудлууд ч тулгарч магадгүй. Хэрэв тийм бол та манай сайтын Хүүхдийн хадгаламж цэсээр орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Харин одоо хамгийн өндөр хүүтэй хадгаламжаа мэдсэн бол нээлгэхийн тулд юу юу бүрдүүлэх ёстойгоо дахиад харъя. 

  • • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • • Данс нээлгэх гэж буй эцэг, эхийн аль нэг нь иргэний үнэмлэхээ хуулбарлаад очих хэрэгтэй юм байна.

Хэрэглээд үлдсэнээ хадгалах биш хадгалаад үлдсэнээ зарцуулаарай.

МӨНГӨ.МН

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

ХадгаламжИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа