Залуучууд мөнгөтэй харьцах үедээ гаргадаг 30 алдаа – Жишээ 2: Рэймонд
Архитекторын мэргэжлээр төгсөгч, 39 настай Рэймонд
Рэймонд 20-иод насандаа хүзүүгээ хугалж дөрвөн мөч нь мэдээгүй болсон юм. Хэрэв тэр яг сарын дараа бэртсэн бол ямар ч даатгалын мөнгө авахгүй байсан. Тэр ээжийнхээ гэнэтийн ослын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байсан бөгөөд энэхүү даатгалын хугацаа нь дараа сард дуусах ёстой байжээ.
Энэхүү гэнэтийн ослын эрүүл мэндийн даатгалаар MRI, мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээний зардлыг төлсөн. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байхдаа бэртсэн биеэ хэрхэн ашиглаж бие даахыг хурдан сурчээ. Үүний ачаар гадагшаа коллежид суралцах урам зоригтой болсон байна.
"Хэрэв санхүүгийн асуудал толгой дээр минь буусан бол үүнийг хийх урам зориг минь үгүй болох байсан" гэж Рэймонд ярьдаг. Тиймээс ч тэр залуу хүмүүст өвдөж, ноцтой бэртэл гэмтэл авахаасаа өмнө эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөдөг.
Азтай байна гэж бүү найд
Хэрэв чи даатгуулаагүй бол нэг ноцтой осол эсвэл бэртэл гэмтэл үлдсэн амьдралын чинь туршид санхүүгийн хувьд сүйрүүлэх болно гэж Вэбстэр хэлдэг.
Мөн таатгуулаагүй хүн 3 сарын 31-ний эцсийн хугацаанаас өмнө эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй бол торгууль төлөх ёстой. Обамагийн эрүүл мэндийн халамж үйлчилгээний төслөөр бол даатгуулаагүй насанд хүрэгч 95 доллар, 18-аас доош насны хүүхэд 47.50 доллар эсвэл өрхийн орлогын 1 хувийг торгуульд төлөх ёстой гэж тогтоосон бөгөөд энэ нь нилээд өндөр тоо юм.
Хэрэв та байж болох хамгийн бага хэмжээтэй үндсэн даатгалд хамрагдсан бол торгуулийн талаар санаа зовох хэрэггүй.
HealthCare.gov-н дараагийн нээлттэй бүртгэл 2014 оны 11 сарын 15-нд эхэлж 2015 оны 2 сарын 15-нд дуусна. Бусад үед шинэ муж руу нүүх, ажлаа алдах, хүүхэдтэй болох, гэрлэх эсвэл салах гэх мэт амьдралын чухал үйл явдал болоогүй бол даатгалд хамрагдах өргөдөл гаргах боломжгүй.
Гэхдээ та хувийн даатгалын компаний эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой боловч даатгалын шимтгэлийн зардалд үзүүлэх төрийн хөнгөлөлтийг эдлэх боломжгүй юм.
Жишээ 1-ийг уншихыг хүсвэл дараах линкээр орж үзнэ үү.